УИХ-ын гишүүн Т.Доржханд Ерөнхий сайдад хандан "Цар тахлын улмаас гадаадад гацсан иргэдийг эх орондоо ирэх нөхцөлөөр хангах, бодит дэмжлэг үзүүлэх талаар” тавьсан асуулгын хариуд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдээлэл өглөө.
Тэрбээр "Цаашид Монгол Улсын хилийг тавдугаар сарын 1-нээс эхлэн шат дараатай нээх тул 5 дугаар сарын 1-нээс тусгай үүргийн нислэгийг тогтмол хуваарьт нислэгт шилжүүлж, дөрөвдүгээр сард товлосон тусгай үүргийн нислэгээр ирэх иргэд тийзээ шууд худалдан авах энгийн горимд шилжиж байна.
Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангаас 2020 онд 432 иргэнд 360.9 сая, 2021 оны эхний гурван сарын байдлаар нийт 46 иргэний нислэгийн тийз болон тусгаарлах байрны зардалд 97 сая төгрөгийг дэмжлэг үзүүллээ" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!