Манай улс КОВАКС хөтөлбөрийн хүрээнд Pfizer вакциныг өчигдөр 25,740 тунг хүлээн аваад байгаа билээ. Уг вакциныг ямар хүмүүст хийх талаар ЭМЯ-ны хэлтсийн дарга Г.Болдмаа мэдээлэл өглөө.
Түүний мэдээлснээр Pfizer вакцинаар зорилтот бүлгийн иргэдийг дархлаажуулах юм байна. Үүнд:
| Д/д | Вакцинд хамрагдах шалтгаан | Вакцинд хамрагдах иргэдийн тоо |
|---|---|---|
| 1 | Гемодиализид ордог | 690 |
| 2 | Эрхтэн шилжүүлэх мэс засал хийлгэсэн | 1,547 |
| 3 | ХДХВ-ийн халдвартай | 260 |
| 4 | Хавдартай | 10,373 |
| Нийт | 12,870 | |
Тэрбээр эдгээр 12,870 иргэнийг эмчийн зааврын дагуу дархлаажуулна гэв.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!