Баянгол дүүргийн оршин суугч шинжилгээнийхээ хариуг хүлээлгүй Төв аймгийн Баянчандмань суманд ажил явдалд оролцохоор очжээ. Тухайн иргэнээс коронавируст халдварын шинж тэмдэг илэрсэн тул ХӨСҮТ-ийн тандалт судалгааны баг очиж авсан гэдгийг ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр хэллээ.
Мөн тэрбээр "Тухайн иргэнтэй ойрын хавьтал болсон иргэдийг тусгаарлах ажлыг зохион байгуулж байгаа. Баянчандмань сумаас КОВИД-19 халдварын өвчлөл бүртгэгдээгүй байна. БГД-ийн иргэн учраас Улаанбаатар хотод бүртгэгдсэн.
Шинжилгээний хариугаа хүлээлгүй орон нутаг руу зорчсон хэд хэдэн тохиолдол гарлаа. Иргэд маань яаралтай ажлаар хөдөө орон нутгийг зорихдоо заавал шинжилгээ өгч, хариуг нь хүлээж байгаад, хариу гарсны дараа хөдөлгөөнд оролцож байхыг дахин хүсье" гэв.
ВИДЕО ҮЗЭХ: 2021.03.21 /Бичлэг харагдахгүй бол ЭНД дарж үзнэ үү/
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!