Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/12-НД НИЙТЛЭГДСЭН

“Чиглэл ХХК”-ийн 30 жилийн ойд зориулан зарласан 30 сая төгрөгийн шагналын сантай сугалаат худалдааны эзэд тодорлоо

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 3 сарын 12
Сурталчилгаа

Хүнс, хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, худалдаа, засвар, үйлчилгээний цогц үйлчилгээг үзүүлдэг “Чиглэл ХХК” нь 30-н жилийн ойн баяраа тохиолдуулан 30-н сая төгрөгийн шагналын сантай, Супер автомашины хонжвортой 30-н азтан шалгаруулах сугалаат худалдааг зохион байгуулан сугалааны тохирол амжилттай явагдаж, азтануудаа тодруулан бэлгээ гардуулан өглөө. 

 

Чиглэл компани нь 1990 онд гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, нийтийн хоолны тоног төхөөрөмжийн засвар, угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар Чиглэл ББХХоршоо нэртэйгээр үүсгэн байгуулагдаж байсан юм. Өнөөдөр бид ХХКомпани болон өргөжиж, 2 үйлдвэр, засвар, захиалгын үйлчилгээний албатай дотоодын үйлдвэрлэлийн 30 гаруй нэрийн 80-аад төрлийн хүнс хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг үйлдвэрлэн засварлаж, 5 салбар дэлгүүрээр 300-аад нэрийн тоног төхөөрөмж, 4000-н төрлийн тогоочийн туслах хэрэгслийг импортлон худалдаалж, “Хамтын хүчээр хөгжлийг бүтээцгээе” уриатайгаар тасралтгүй 31 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна.

 
 
 

30-н жилийн ойн баярыг тохиолдуулан 30 сая төгрөгийн шагналын сантай PRIUS 30 Автомашины супер шагналтай 30-н азтан тодруулах сугалаат худалдаа 2020 оны 10-р сарын 4-нөөс 2021 оны 3-р сарын 4-ний өдрийг дуустал хугацаанд 5 салбар дэлгүүрээр үйлчлүүлсэн хэрэглэгч, үйлчлүүлэгчдэд 300,000₮-ийн тогоочийн туслах хэрэгслийн худалдан авалт тутамд, 800,000₮-ийн  тоног төхөөрөмжийн худалдан авалт тутамд тус тус нэг сугалаа сугалуулсан нь 2909 сугалаа болсон байна.

Сугалааны тохирол 2021 оны  3-р сарын 6-ны 14:00 цагт Дэнжийн 1000-д байрлах төв салбарт болсныг Масс ТВ, Чиглэл ХХК таны дэлгүүр фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан олон нийтэд хүргэлээ. Сугалааны тохирлын хянагчаар Монголын мастер тогоочдын холбооны ерөнхийлөгч, Монголын хоол үйлдвэр, үйлчилгээний нэгдсэн холбооны ерөнхийлөгч, үйлчилгээний гавъяат ажилтан Д.Буяндэлгэр, Хөтлөгч Ж.Отгонпүрэв, Ц.Мэнджаргал,  болон Ю.Базармаа, Ю.Ганболд, Өнөрцэцэг, Эрдэнэбулган тус холбооны мастер тогооч нар хөндлөнгийн хянагчаар оролцож, бяцхан хүүхдүүд сугалааг сугалан, азтануудыг тодруулсныг утсаар холбогдон азтануудын баярын сэтгэгдлийг хуваалцсан арга хэмжээ болсон юм.

 

Азтаныг тодруулсан бяцхан хүүхдүүд

Супер азтанаар Өмнөговь аймгийн Цогтцэций суманд оршин суудаг, 4-н хүүхдийн ээж С.Ууганцэцэг тодорч, 2020 оны 10-р сард Монголд орж ирсэн 1800 мотортой, 2011-онд үйлдвэрлэгдсэн Prius 30 S загварын 16,000,000₮-ний үнэтэй шинэхэн хүлгээ гардан авсан байна.  
 

Сугалааны супер азтан С.Ууганцэцэг азын автомашинаа гардан авлаа

 

Супер азтан гэр бүлийн хамт

 

2-р байр “Чиглэл ХХК”-д үйлдвэрлэсэн 3,100,000₮ үнэтэй УНЗ-Я маркийн 40 литрийн 2-р хоолны тогоо - Нийслэлийн 66-р цэцэрлэг азтан боллоо

 

3-р байр “Чиглэл ХХК”-д үйлдвэрлэсэн 2,100,000₮ үнэтэй НМЗ-Я маркийн 50 литрийн 1-р хоолны тогоо, мах ногоо сэглэгч зэрэг хоёр барааг Мах бэлтгэлийн хувийн үйлдвэр хожиж азтан боллоо

Сугалаанд УБ хот Өмнговь, Увс, Булган, Сэлэнгэ аймаг зэрэг нийслэл, орон нутгийн албан байгууллага, цэцэрлэг, сургууль, хувь хүмүүс азтангаар тодорлоо. Азтан бүрт компанийн 30-н жилийн ойн баярын цаг, дэвтэр, аяга, бал, даавуун эко тор бүхий гарын бэлэг гардуулан өгөв. 

 

Нийт азтаны шагналыг 2021 оны 3-р сарын 10-ны өдрийн 14:00 цагт Дэнжийн 1000 төв салбарт Ерөнхий захирал Ц.Бумцэнд гардуулан өглөө.

/Зураг дээр дарж томруулж үзнэ үү/

Видео:

https://www.facebook.com/watch/?v=271506224587985

Facebook хуудас : https://www.facebook.com/Chiglel.mn

Сайт : www.chiglel.mn    Утас: 7611-5333

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.