Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/11-НД НИЙТЛЭГДСЭН

Санхүүгийн зохицуулах хороо бодлогын баримт бичгүүдийн биелэлтээ дүгнүүллээ

ikon.mn
2021 оны 3 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын санхүүгийн зах зээлийг олон тулгуурт тогтолцоонд хүргэх, хөгжлийг хурдасгах, тогтвортой байдлыг хангах зорилгоор Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн байгууллагууд урт, дунд хугацааны бодлогын баримт бичгийг хамтран боловсруулж хэрэгжүүлдэг.

Зөвлөлөөс доорх нэр бүхий гурван бодлогын баримт бичгийн хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооны 2020 онд хийж гүйцэтгэсэн ажлыг үнэллээ. Үүнд, нэгдүгээрт, “Монгол Улсын санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн 2019-2020 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-нд тусгагдсан 64 арга хэмжээний гүйцэтгэлийг 97.7 хувиар үнэллээ. Хоёрдугаарт, “Мөнгөний болон хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх төлөвлөгөө”-нд тусгагдсан 26 арга хэмжээний хэрэгжилт 95.0 хувьтай, гуравдугаарт, “Чанаргүй активыг бууруулах стратегийн баримт бичиг”-ийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан 10 арга хэмжээний гүйцэтгэлийг 94.0 хувиар тус тус дүгнэсэн байна.