2021/08/03
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.08₮
B30
УЛААНБААТАР
17°
|
13°
B30
УЛААНБААТАР
20°
|
10°
B30
УЛААНБААТАР
25°
|
10°
13:00
S40
16°
14:00
S40
16°
15:00
S40
15°
16:00
S40
15°
17:00
S40
14°
18:00
S40
14°
19:00
S40
14°
20:00
S40
13°
21:00
S26
13°
22:00
S26
13°
23:00
S40
12°
00:00
S40
12°
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/08 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

"Шинээр илэрсэн 108 тохиолдлоос зөөвөрлөгдсөн 3, УДЭТ-тай холбоотой 54 бол 51 нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2021 оны 3 сарын 8
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.

Өчигдөр улсын хэмжээнд 13,269 хүний сорьцод шинжилгээ хийхэд 108 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн тухай Доктор А.Амбасэлмаа мэдээлэв.

Энэ нь цар тахал гарснаар хойш Монгол Улсад нэг хоногийн хугацаанд бүртгэгдсэн хамгийн олон тохиолдол боллоо.

А.Амбасэлмаа "Шинээр илэрсэн тохиолдлуудын гурав нь гаднаас зөөвөрлөгдсөн тохиолдол бол үлдсэн 105 нь дотоодод буюу Улаанбаатар хотод бүртгэгдсэн халдварын тохиолдлууд байгаа юм.

Зөөвөрлөгдсөн тохиолдлуудыг танилцуулбал,

  • Хоёрдугаар сарын 25-нд Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн хоёр хүний давтан шинжилгээнээс,
  • Гуравдугаар сарын 5-нд Нур-Султан-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн нэг хүнээс коронавирус илэрсэн. Ингэснээр Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн халдварын тохиолдол 421 болов.

Улаанбаатар хотод бүртгэгдсэн 105 тохиолдлын 54 нь УДЭТ-тай холбоотой халдвар бүртгэгдлээ. Драмын театрын нэг жүжигчин халдварт өртсөнөө мэдэхгүй хөдөө тоглолтоор явсан байна.

Ингээд тоглолт үзсэн, хавьтал болсон 119 хүнээс урьдчилсан байдлаар шинжилгээ авахад 54 хүнээс коронавирус илэрсэн. Бусад нь өмнө нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлууд байгаа юм. 

Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 3,336 боллоо. Үүнээс 2,588 буюу 77.5 хувь нь эдгэрээд байгаа бол 732 хүн эмчлэгдэж байна" гэсэн юм.

Дотоодод бүртгэгдсэн халдварын тохиолдол нийт 2,811 /2021.03.08/

  • Улаанбаатар-2,479 /сүүлийн 24 цагт 105 тохиолдол нэмэгдэв/
  • Завхан-2
  • Архангай-3
  • Орхон-25
  • Төв аймаг-4
  • Сэлэнгэ аймаг-217
  • Дархан-Уул-45
  • Говьсүмбэр-4
  • Дорноговь аймаг-32 байна.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/194365172484142

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x