2021/04/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.97₮
B30
УЛААНБААТАР
17°
|
B30
УЛААНБААТАР
12°
|
B30
УЛААНБААТАР
16°
|
18:00
S30
14°
19:00
S30
11°
20:00
S29
21:00
S31
22:00
S29
23:00
S29
00:00
S29
01:00
S29
02:00
S26
03:00
S26
04:00
S26
-1°
05:00
S26
-1°

С.Амарсайхан: Улаанбаатарт сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хэзээнээс эхлүүлэх нь тодорхойгүй байна

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 3 сарын 3
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Шадар сайд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

"Нийслэлд сургууль, цэцэрлэгийг дөрөвдүгээр сарын 1-нээс эхлүүлэх боломжтой юу" гэсэн асуултад хариулт өгөв. 

Шадар сайд С.Амарсайхан "Засгийн газраас шийдвэр гаргаж, эрсдэлгүй ногоон бүсэд зохион байгуулалттайгаар, хэсэгчлэн хичээл сургуулийг нээх үүрэг даалгавар өгсөн.

Халдваргүйтгэл, ариутгалыг БШУЯ-наас байнга хянаж ажиллаж байгаа.

Улаанбаатарт хичээл, сургууль хэзээнээс эхлэх нь тодорхойгүй байна. УОК, Засгийн газраар хэлэлцүүлж, салбарын яамны санал дүгнэлтийг сонсож байж эцсийн шийдвэрийг гаргана. Одоогоор бид шинэ дэглэм, дүрэм журмаар бүх салбарын үйл ажиллагааг зохицуулж байна. Шинэ дэглэмд сайн хэвшээгүй байгаа учраас шууд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлүүлж, хүүхэд багачуудаа эрсдэлд оруулж болохгүй.

Тиймээс цаг үеийн нөхцөл байдлаа дүгнэж, ойрын хугацаанд зарим шийдвэрийг гаргана" гэлээ. 

ВИДЕО ҮЗЭХ: 

https://fb.watch/3_UvKhiuV0/

 

x