ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл вакцины талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
- БНХАУ-аас манай улсаас манай улсад 300 мянган хүн тун Синофарм вакциныг хандивласан. Тус вакциныг ДЭМБ бүртгэж аваагүй байна. Манай улс тус вакциныг дархлаажуулалтад хэрэглэх үү?- Синофарм үйлдвэр дэлхий дахинд вакцин үйлдвэрлэлээрээ дээгүүрт ордог. Тус үйлдвэрийн олон вакциныг манай улс хэрэглэдэг. Коронавирусийн эсрэг вакцины хувьд Дархлаажуулалтын тухай хуульд заасны дагуу тухайн орны болон өөрийн орны албан ёсны үйлдвэрлэлийн зөвшөөрөлтэйгөөр хийж болно. Синофарм вакцин БНХАУ-ын үндэсний бүртгэлд бүртгэгдсэн учраас энэ вакциныг хэрэглэхэд хууль эрх зүйн хувьд ямар нэгэн зөрчил байхгүй.
Вакцинууд маш богино хугацаанд бүртгэгдсэн учраас бид ДЭМБ-ын яаралтай горимоор бүртгэсэн вакциныг энэ удаад хэрэглэж байгаа. ДЭМБ гуравдугаар сарын эхээр Синофарм вакциныг яаралтай хэрэглэх зөвшөөрөл өгнө гэсэн мэдээлэлтэй байна.
Мэргэжлийн хүний үүднээс хэлэхэд Синофарм вакцин уламжлалт аргаар үйлдвэрлэгдсэн бөгөөд ийм аргаар үйлдвэрлэсэн вакцины үр дүнд эргэлзэх хэрэггүй.
- Коронавирусийн эсрэг вакциныг ямар хугацаанд хадгалах боломжтой вэ?
- Ямар ч вакциныг үйлдвэрлэгчийн зааврын дагуу хэрэглэдэг. Хадгалах хугацаа, хэрэглэх заавар үйлдвэрлэгчээс ирэх бөгөөд чанд мөрддөг. Энэтхэг улсаас манайд нийлүүлсэн AstraZeneca-ийн Covishield вакциныг 2-8 хэмд хадгалах боломжтой. Тасалгааны температурт 6 цаг хадгалж болно.
ВИДЕО ҮЗЭХ: /2021.02.25/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!