Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/17-НД НИЙТЛЭГДСЭН

ТАНИЛЦ: ДЭМБ-аас зөвшөөрөл олгосон болон олгохоор ажиллаж буй коронавирусийн эсрэг вакцинууд

А.Намуун, iKon.mn
2021 оны 2 сарын 17
iKon.MN
Зураг зураг
dentistryiq.com

ДЭМБ-ын Суурин төлөөлөгч коронавирусийн эсрэг бүтээсэн вакцинуудыг хүн амд хийх зөвшөөрөл өгсөн болон хянаж буй талаараа мэдээллийг өглөө.



Өнөөдрийн байдлаар АНУ-ын эм үйлдвэрлэгч Pfizer компани Германы BioNTech компанитай хамтран бүтээсэн Pfizer/BioNTech болон Их Британи-Шведийн AstraZeneca компани, Оксфордын их сургуулийн хамтран бүтээсэн AstraZeneca вакцинд ДЭМБ зөвшөөрөл олгожээ.

Түүнчлэн БНСУ-ын SKBio, Энэтхэгийн Serum Institute of India компаниудад үйлдвэрлэсэн AstraZeneca вакцины хувилбарт зөвшөөрөл олгосноо зарласан.

Үүнээс гадна ДЭМБ коронавирусийн эсрэг 7 төрлийн вакцинд зөвшөөрөл олгох хүсэлт хүлээн авч, хянаж буй бөгөөд заримынх нь хугацааг товлоогүй байгаа юм.

Тухайлбал АНУ-ын Moderna компанийн бүтээсэн вакцинд энэ сарын сүүлээр зөвшөөрөл олгохоор хянаж байна.

Бээжингийн их сургуулийн эрдэмтдийн бүтээсэн Shinopharm вакцинд ирэх гуравдугаар сарын сүүлээр зөвшөөрөл олгох бол Кансинобио-д зөвшөөрөл олгох хугацаагаа товлоогүй байгаа аж.

Эх сурвалж: ЗГХМОНХХ

Манай улсын хувьд ДЭМБ-аас зөвшөөрөгдсөн хоёр вакциныг энэ долоо хоногт татан авч, хоёрдугаар сарын 23-наас зорилтот бүлэг болон эрүүл мэнд, цагдаа, онцгой байдлын алба хаагчдыг эхний ээлжид хамруулах юм.

Pfizer вакцины хувьд хадгалалтын горим нь -70 хэм бөгөөд уг вакцинд зориулж 26 ширхэг хөлдөөгчийг Эрүүл мэндийн яам авсан тухай албаны хүмүүс мэдээлсэн билээ.

AstraZeneca компанийн вакцины хадгалалтын горим ердийн буюу 2-оос 8 хэмд хадгалах, тээвэрлэх боломжтой байна.

Монгол Улс КОВИД-19-ийн эсрэг вакцин авах $50.7 саяын санхүүжилтийг Дэлхийн банк баталсан. Харин COVAX хөтөлбөрт элсэж, хүн амынхаа 20 хувийг буюу  690 гаруй мянга орчим иргэнийг үнэгүй вакцинжуулахаар болоод байгаа билээ.