2021/07/25
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.14₮
B30
УЛААНБААТАР
25°
|
15°
B30
УЛААНБААТАР
22°
|
14°
B30
УЛААНБААТАР
23°
|
13°
17:00
S26
20°
18:00
S26
20°
19:00
S26
20°
20:00
S26
19°
21:00
S26
18°
22:00
S26
17°
23:00
S26
16°
00:00
S26
16°
01:00
S26
16°
02:00
S26
15°
03:00
S26
15°
04:00
S26
14°
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/17 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүнсний зах, бөөний төвүүдийг шат дараатай нээж байгаа учир зохиомол үнийн хөөрөгдөл үүсэхээс сэргийлнэ

А.Намуун, iKon.mn
2021 оны 2 сарын 17
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг MPA.mn

Улсын онцгой комиссын өргөтгөсөн хурал 2021 оны 2 дугаар сарын 16-ны өдөр боллоо. 

Хурлаар “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний явц, тулгамдаж байгаа асуудал, замын хөдөлгөөний нөхцөл байдал, эмнэлгийн хог хаягдал, суурин болон явуулын шинжилгээний цэгүүдэд тавьж байгаа хяналт зэргийн талаар хэлэлцэв.

Эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг  ирэх гурав, дөрөвдүгээр сард багтаан татах, ингэхдээ сард 10-14 удаа тусгай үүргийн нислэг үйлдэх бэлтгэлээ хангахыг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо. Мөн нислэгийн тасалбарын үнийг хөнгөлөх зохицуулалт хийх, тусгаарлах байрны нөхцөл, үйлчилгээг харгалзан гурван ангилалд хувааж, иргэд өөрсдөө байраа сонгодог байх боломж бүрдүүлнэ. 

Цаашид тусгаарлалтын хоногийг багасгаж, гэрт тусгаарлаж цахимаар хянах тогтолцоонд шилжих нь зүйтэй гэж үзлээ.

Хаваржилт хүндэрч байгаа аймгууд болон отроор яваа малчдад өвс, тэжээлийн тусламж хүргэнэ

 Хүнсний зах, бөөний төвүүдийг шат дараатай нээж байгаа учир зохиомол үнийн хөөрөгдөл үүсэхээс сэргийлэхийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт даалгав.

Хаваржилт хүндэрч байгаа аймгууд болон отроор яваа малчдад өвс, тэжээлийн тусламж, төрийн үйлчилгээг тухай бүр нь хүргэж байхыг аймгуудын Онцгой комиссын дарга нарт үүрэг болголоо. Онцгой комиссын зарим шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэнэ.

Өнөөдөр хүнсний 10 худалдааны төвий үйл ажиллагаа нээгдэнэ.

 

 

Эх сурвалж: Монгол Улсын Шадар сайдын ажлын алба

x