ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/15-НД НИЙТЛЭГДСЭН

Тайширын усан цахилгаан станцын Айраг нуурын Усзүйн горимд үзүүлэх нөлөө

ikon.mn
2021 оны 2 сарын 15
iKon.MN

Монгол орны хуурай гандуу бүс нутагт голуудын усны урсац тодорхой хэлбэлзэлтэй байгаагаас гадна хүний үйл ажиллагааны нөлөөгөөр Айраг нуур ба Гэгээн нуурын гадаргын талбайн болон дүрсзүйн хувьд урвуу хамааралтай өөрчлөлт тодорхой илэрч байна. Цутгал голуудын урсацын өөрчлөлтөөс шалтгаалж Айраг ба Гэгээн нуурт өөрчлөлтүүд тод илэрч буй шалтгааныг үндэслэл болгон МУИС-ын эрдэмтэн, багш нарын хийсэн судалгааг танилцуулж байна.


Э.Алтанболд 1,  Д. Батсүрэн 1, Я. Гансүх 1, С.Эрдэнэсүх 1, Д.Сандэлгэр 1

1 Монгол Улсын Их Сургууль

Төв азид багтах Монгол орны нутаг дэвсгэрийн гадарга Сибирийн өмнөд уулсаас Төв Азийн тал газарт шилжих шилжилтийн мужид, умар зүгийн хүйтэн чийглэг уур амьсгалаас өмнө зүгийн хэт хуурай уур амьсгалд шилжих алгуур шилжилтийн нөхцөлд бүрэлдэн тогтсон онцлогтой. Орчин үед уур амьсгалын болон хүний үйл ажиллагааны үндсэн дээр Сибирийн болон төв Азийн цөлийн ландшафт, уур амьсгалын мужийн хооронд орших нутгуудад гадаргын усны өөрчлөлт тод илэрч буй бүс нутаг бол Монгол орны хуурай гандуу бүс нутаг юм.

Монгол орны хуурай гандуу бүс нутагт голуудын усны урсац тодорхой хэлбэлзэлтэй байгаагаас гадна хүний үйл ажиллагааны нөлөөгөөр Айраг нуур ба Гэгээн нуурын гадаргын талбайн болон дүрсзүйн хувьд урвуу хамааралтай өөрчлөлт тодорхой илэрч байна. Цутгал голуудын урсацын өөрчлөлтөөс шалтгаалж Айраг ба Гэгээн нуурт өөрчлөлтүүд тод илэрч буй шалтгааныг үндэслэл болгон энэхүү судалгааны ажлыг гүйцэтгэсэн.

Уур амьсгалын хуурай гандуу бүсэд байрлах Айраг нуур нь тектоникийн гаралтай хотгорт орших эртний томоохон нууруудын үлдэгдэл бөгөөд харьцангуй гүехэн устай, усны тэжээлийн горим орчин үеийн уур амьсгалын өөрчлөлт, антропогены нөлөөгөөр ихээхэн хэлбэлзэж байгаа тул нуурын талбай болон усны түвшин багасах хандлагатай өөрчлөгдсөөр байна. Харин Гэгээн нуур нь одоогоос 10 гаруй жилийн өмнө усан цахилгааны станцын боомтоор хязгаарлагдаж үүссэн антропоген гаралтай бөгөөд уг нуурын талбай, усны түвшин жил ирэх тусам улам бүр нэмэгдсээр байгаа юм.

Судалгаагаар нууруудын усны талбайн болон дүрсзүйн өөрчлөлтийг сансрын зурагт цаг хугацааны цувааны өөрчлөлтөд тулгуурлан шинжилгээ хийх замаар хоорондын хамаарлыг тодорхойлох, нөлөөлөх хүчин зүйлийн дүн шинжилгээ хийсэн.

Хамгийн сүүлд Г. Даваа (2018) нар Монгол орны нууруудын усны нөөцийн үнэлгээ, түүнд байнгын хяналт-шинжилгээ хийх судалгааны хүрээнд Айраг нуурын батиметрийн үзүүлэлтийг шинэчилсэн байна.

Айраг нууртай холбоотой судалгааны материалуудыг нэгтгэн үзэхэд эртний нуурын хотгорын гарал үүсэл, палеогазарзүйн хувьсал өөрчлөлтийн талаар нилээд дэлгэрэнгүй судлагдсан бол орчин үеийн уур амьсгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагаанаас шалтгаалсан нуурын усан толион талбайн өөрчлөлт, хэлбэлзлийн судалгааны ажил хийгдээгүй байна. Харин  Гэгээн нуурын хувьд цахилгаан станц нь 2001 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр анх Говь-Алтай аймгийн Тайшир сумын нутагт шав тавьж, 2004 оны 10 дугаар сарын 05-нд усан цахилгаан станц барих үйл ажиллагаагаа эхэлж 2008 оноос ашиглалтанд орж 2010 оноос бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлсэн. Энэ станц нь Говь-Алтай, Завхан аймгийн төв, ойролцоох 8 сумдыг цахилгаанаар хангаж байгаа юм. Тайширын усан цахилгаан станцын боомтод тогтсон уг нуур нь 2007 оноос үүсч 2018 онд “Гэгээн” хэмээх нэрээр олон улсын сансрын зургийн хайлтын систем бүртгэгджээ. Энэ нуурын усан толион талбайн өөрчлөлтийг нэг голын тэжээлийн эх үүсвэрт хамаарагдах Айраг нуурын усан толион талбайн өөрчлөлт, хэлбэлзэлтэй холбож судалсан судалгааны ажил өмнө нь хийгдээгүй тул асуудлыг сонгон авч хөндсөн.

 

Зураг 1. Судалгааны талбайн газарзүйн байршил

 

Зураг 2. А. Айраг нуур Б. Гэгээн нуурын ерөнхий төрх, Фотог Э.Алтанболд, 2019; Д.Энхтөр, 2020

Айраг нуур нь Увс аймгийн нутагт  ХӨ 48°53', ЗУ 93°26' газарзүйн солбилцолд д.т.дээш 1030 м өндөрт орших цэнгэг нуур нь 143.3 км2 талбайтай, 18.0 км урт, 13.0 км өргөн, усны хамгийн гүн 10 м, дундаж гүн 5.7 м, усны эзэлхүүн 819.6 м3 гэж нуур судлаач Ж. Цэрэнсодном (1971) тодорхойлсон байна (Зураг 1-2). Монгол орны (1974) топо зургийг 1: 100 000 мастшабын зургийн тооцоогоор 150.86 км2, Харин бидний хэмжилтээр 1977 оны Landsat TM хиймэл дагуулын сансрын зургийн мэдээгээр нуурын талбай 148.83 км2, Г.Даваа (2018) нарын хэмжилтээр хээрийн хэмжилтээр 124.33 км2, бидний хэмжсэн (2019) Landsat TM хиймэл дагуулын сансрын зургийн мэдээгээр 115.58 км2 тэмдэглэгдсэн нь нуурын талбай тогтворгүй үзүүлэлттэй байна.

Гэгээн нуур нь Завхан голын урсацын дагуу байрлах антропоген гаралтай нуур юм. Энэ нуур нь Говь-Алтай аймгийн Тайшир сумын нутагт ХӨ 46°41', ЗУ 96°46' газарзүйн солбилцолд 1727 м өндөрт  оршино (Зураг 1-2). Нуурыг Завхан голын Улаан Боомын хавцалд 50 м өндөр, 75 м өргөн, 190 м урт боомт байгуулж голын усыг хуримтлуулснаар анх үүссэн. Бидний хэмжсэн (2007) Landsat TM хиймэл дагуулын сансрын зургийн мэдээгээр 8.9 км2 талбай тэмдэглэгдэж эхэлсэн бол (2019) Landsat TM хиймэл дагуулын сансрын зургийн мэдээгээр 47.09 км2 болж нуурын талбай 5.3 дахин нэмэгдсэн байна.

Завхан гол нь Хангайн нуруунаас эх авч 808 км урсаад Айраг нуурт цутгана. Нийт ус цуглуулах талбайн хэмжээ 71210 км2, усны гүн 0.7-1.5 м, урсгалын хурд 0.7-1.2 м/сек, жилийн дундаж урсац 0.4 км3, усны дундаж урсацын өнгөрөлт 130 м/с бол урсацын модуль 1.13 м/с байна.

Судалгааны өгөгдөл, аргазүй: Судалгаанд хамрагдаж буй Айраг нуурын усан толион талбайн 1990-2019 он хүртэлх 30 жилийн хугацааг хамрах Landsat TM-5, Landsat TM-7,8 хиймэл дагуулын 30 метрийн нарийвчлал бүхий сансрын зургуудыг (https://earthexplorer.usgs.gov/ татаж боловсруулалт хийх замаар нуурын усан толион талбайг тооцож гаргасан. Сансрын зургийг боловсруулсны дараа тухайн талбайн 1: 100 000 мастшабын топо зурагтай нь тулган талбайн тооцоог баталгаажуулсан болно. Гэгээн нуурын хувьд 2006-2019 оны 14 жилийн хугацааг хамрах Landsat TM-5, Landsat TM-7,8 хиймэл дагуулын 30 метрийн нарийвчлал бүхий сансрын зургуудад боловсруулалт хийж нуурын усан толион талбайг тооцсон. Дээрх нууруудын талбайг Landsat TM хиймэл дагуулаас татсан зургийг ENVI 5.3 программ ашиглан 4, 5, 3 дугаар сувгийн өнгөөр ялган тодруулж усан толион талбайг тооцохдоо жил бүрийн VII-VIII сарын хоорондох Landsat TM хиймэл дагуулын зургуудаас үүлний болон байгалийн бусад нөлөө ороогүй зургуудыг татаж боловсруулалт хийв. Энэ нь усны өнгөний ялгарлыг илүү тод ялгаж усан гадаргыг илүү нарийвчлалтай талбайн хувьд тооцох, зуны улиралд хур тунадас, голын урсац, ууршилт хамгийн их үеийн нуурын талбайг тодорхойлох үүднээс сонгон ашигласан.

Айраг болон Гэгээн нууруудын усан толион талбайн өөрчлөлт, хэлбэлзэл, хоорондын хамаарлыг тооцоолохын тулд сансрын боловсруулсан зураг, нуурын талбайн өгөгдөлд морфологийн  (Morphology analysis) шинжилгээний арга, Normalized Difference Water Index (NDWI) тооцоо, Регресс, корреляцийн шинжилгээний (regression and correlation analysis) аргаар тооцоолол хийв. Энэ нь нууруудын усан толион талбайн болон дүрсзүйн өөрчлөлт, нууруудын талбайн хоорондын хамаарлыг тооцоолоход ашигласан.

Байгалийн болон антропоген гаралтай нууруудын талбайн хамаарал: Айраг нуурын талбайг 1977 оны VIII сарын сансрын зураг, тухайн үеийн топо зурагт тооцоологдсон нуурын талбайг анхны өгөгдөл болгон авлаа. Харин 1990 оноос эхлэн 5 жилийн хугацааны интервалаар нуурын талбайг тооцож үзлээ. 1990 оноос хойш интервалаар авч үзэх үндэслэл нь уур амьсгалын нэгж хугацааны горимд Айраг нуурын талбай болон дүрсзүйн үзүүлэлт ямар хандлагатай байсныг тодруулж уялдуулахын тулд дээрх онуудыг сонгон авсан. Харин 2007 оноос эхлэн жил бүрийн нуурын талбайн үзүүлэлтийг Landsat TM хиймэл дагуулын VII-VIII сарын хоорондох хугацаанд хамрагдах нуурын талбайн сансрын зурагт ArcGis 10.3 програм хангамжийн тусламжтайгаар талбайн болон дүрсзүйн өөрчлөлтийг тооцон боловсруулсан. Нуурын талбайг 2007 оноос жил бүр тооцох үндэслэл нь Тайширын усан цахилгаан станцид зориулж боомт байгуулан Гэгээн нуурт усан ус хуримтлуулж эхэлсэн цаг хугацаатай Айраг нуурын талбайн өөрчлөлтийн хамаарлыг тооцохын тулд сонгов (Зураг 3).

 

Зураг 3. Айраг нуурын талбайн болон дүрсзүйн өөрчлөлт (1977-2019)

Айраг нуурын талбайн болон дүрсзүйн өөрчлөлтийн зургаас үзэхэд нуурын талбай 1990-2006 он хүртэл харьцангуй үзүүлэлттэй байв. Энэ нь тухайн жилүүдийн уур амьсгал, голуудын тэжээлийн хэлбэлзэлтэй холбоотойгоор зарим жилүүдэд нуурын талбай ихэсч байхад зарим жилүүдэд буурах хандлага тухайн онуудад илэрч байжээ. Харин 2007-2011 онуудад уг нуурын талбай огцом буурч, 2012 оноос хойш талбайн бууралтын хэмжээ харьцангуй тогтворжсон байна. Энэ нь Гэгээн нуурт 2007-2011 онд усыг эрчимтэй хуримтлуулж түүнээс хойш усны урсацын балансыг тогтвортой барьж байсантай холбоотой байж болох юм. Айраг нуурын усны түвшин, гүний 2018 оны хэмжилтийн үр дүнг, 2000 оны усны түвшин, ижил гүний зурагтай харьцуулахад Айраг нуурын усны түвшин 1.38 м багассан гэж судлаачид тооцжээ. Харин 2007 оноос хойш уг нуурын талбайн байнга буурах хандлага бидний судалгааны үр дүнгээр ажиглагдаж байна (Хүснэгт 1). Нуурын талбайн болон дүрсзүйн өөрчлөлтийг морфологийн шинжилгээ хийж үзэхэд Айраг нуурын тэжээлийн эх үүсвэр болох Завхан, Хүнгүйн голын дельта адаг нуурт голууд цутгах хэсэгт буюу уг нуурын урд, баруун урд хэсэгт нуурын талбай огцом буурах хандлага жил бүрийн үзүүлэлтээр илэрсэн байна (Зураг 3).

График: Айраг болон Гэгээн нуурын тайлбайн өөрчлөлт 1977-2019 он

Гэгээн нуурын хувьд 2007 оноос ус хуримтлуулж эхлэсэн.

Гэгээн нуурын талбайн өөрчлөлтөөс үзэхэд 2007 оны VIII сарын дунд үеэс эхлэн усыг хуримтлуулж эхэлснээр түүний талбай жил тутамд тасралтгүй нэмэгдсээр байна (Хүснэгт 2, Зураг 4). 2007 оноос хойших Гэгээн нуурын талбайн  өсөлт нь (Хүснэгт 2) Айраг нуурын усан толион талбайн бууралттай хэмжээ болоод хугацааны хувьд нэлээд ойролцоо байна.

 

Зураг 4. Гэгээн нуурын талбайн болон дүрсзүйн өөрчлөлт (2007-2019)

Нууруудын талбайн өөрчлөлтийн шинжилгээ: Бид судалгааны хүрээнд NDWI индексээр тооцоолсон Айраг ба Гэгээн нуурын усан толион талбайн өөрчлөлтийг гаргаж зураг 5-д үзүүллээ.

 

Зураг 5. Айраг ба Гэгээн нууруудын талбайн NDWI болон регрессийн шинжилгээний хамаарал

Зураг 5-аас үзвэл Айраг нуурын талбай буурах, Гэгээн нуурын талбай өсөх хандлага харуулж байна.

Энэ нь доор үзүүлсэн морфологийн шинжилгээний дүрсзүйн үзүүлэлтийн хугацааны хандлагыг илэрхийлэх регрессийн коэффициент тодорхойлох аргаар (Тэгшитгэл 1, Тэгшитгэл 2) тооцсон нуурын талбайн дундаж бууралт, өсөлтийн өөрчлөлтийн үр дүнгээр илэрхийлэгдэнэ.

Энэ тооцооноос үзвэл сүүлийн 13 жилийн хугацаанд Айраг нуур жилд дундажаар 354.57 га буюу ойролцоогоор 3.54 км2 талбайгаар усан толион хэмжээ тогтмол буурч байгаа нь ажиглагдсан (Хүснэгт 1, Зураг 5). Энэ нь 2007 оноос хойш уг нуурын үндсэн тэжээлийн эх үүсвэр болох Завхан голын урсацыг бууруулж Гэгээн нуурт хуримтлуулах болсонтой шууд холбоотойг илтгэнэ.Харин Гэгээн нуурын талбай жилд дундажаар 322.14 га буюу ойролцоогоор 3.22 км2 талбайгаар усан толион хэмжээ тогтмол нэмэгдэж байгаа нь тогтоогдлоо. (Хүснэгт 2, Зураг 5). Нууруудын усан гадаргуугийн талбайн хандлагын шугаман регрессийн тэгшитгэлийн детерминацийн коэффициентийг Айраг нуурын талбайн хугацааны цувааны хувьд 1990-2019 он, 2007-2019 онуудаар гаргахад харгалзан R2=0.695 болон R2=0.882 байхад Гэгээн нуурын талбайн хугацааны цувааны хувьд R2=0.622 байв. Өөрөөр хэлбэл детерминацийн коэффициентийн утга дунджаас дээш байгаа нь тухайн үзүүлэлтүүдийн шугаман хандлага үнэмшилтэй гэх үндэслэлтэй юм. Түүнчлэн нууруудын талбайд голын усны урсац хүчтэй хамааралтай байгааг илэрхийлж байна гэсэн үг юм. Иймд цаашдаа нуурын талбайн өөрчлөлтийн шалтгааныг Завхан голын урсацын өгөгдлийн цуваан дээр тооцоолол хийж түүнтэй холбон судалгааны үр дүнг сайжруулах шаардлагатай. Айраг болон Гэгээн нууруудын жил бүрийн талбайн хэмжээг шугаман хамаарлын графикаар үзүүллээ (Зураг 6).

 

Зураг 6. Нууруудын талбайн өөрчлөлтийн шугаман хамаарал

Зураг 6-аас үзвэл эдгээр нууруудын талбайн хэмжээний хугацааны өөрчлөлтийн хоорондын хамаарал маш өндөр (R=-0.897, p<0.0001) буюу Айраг нуурын талбайн бууралтын шалтгааны 80% нь Гэгээн нуурын талбайн өсөлтийн хэмжээгээр тайлбарлагдана. Харин Айраг нуурын талбайн бууралтын шалтгааны үлдсэн 20% нь регрессийн шинжилгээнд авч үзээгүй бусад хүчин зүйлсээр тайлбарлагдах бөгөөд эдгээрт магадгүй дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн дэвсгэр дээр явагдаж буй гадаргын усны болоод уур амьсгалын үзүүлэлтүүдийн хугацааны өөрчлөлтийг хамааруулж болох юм. Иймд тухайн судалгааны талбайн уур амьсгалын үзүүлэлтүүд болох хур тунадас, агаарын температур, салхины хурд, ууршилт, төдийгүй холбоотой голуудын урсац зэрэг нуурын усны балансын тооцоо хийгдэх шаардлагатай болж байна.

Хуурай гандуу бүс нутгийн нууруудын талбайн өөрчлөлт, цаашдын чиг хандлага: Нуурын усзүйн өөрчлөлтийн талаар судлаачид нилээд олон тооны судалгааны ажлуудыг хэвлүүлсэн байдаг. Хэдий тийм ч байгалийн нуурын талбайн бууралтыг антропоген гаралтай нуурын талбайтай харьцуулж тооцсон судалгааны ажил манай орны хувьд хомс тул Айраг болон Гэгээн нуурын талбайн өөрчлөлт, хоорондын хамаарлыг тооцон гаргасан нь бидний судалгааны гол онцлог, шинэлэг тал болж байна.

Антропоген гаралтай нуурыг шинээр үүсгэх нь тухайн орчны усзүйд чухал эерэг нөлөөтэй боловч байгалийн усзүйн систем, экологийн зүй тогтлыг алдагдуулж болохоор байна. Бидний энэхүү судалгааны зарим үр дүнгээс байгалийн нуурын талбайн огцом бууралт нь тухайн нуурын усзүйн болон экологийн орчинд тодорхой сөрөг нөлөө үзүүлэх боломжтой нь харагдсан. Үүний илрэл нь Завхан, Хүнгүйн голын Айраг нуурт цутгах хэсэгт буюу голуудын дельта адагт нуурын талбайн татралт талбайн багасалт огцом нэмэгдсэн болохыг сансрын зурагт хийсэн шинжилгээгээр тодруулсан. Тухайлбал, 2008 онд Тайширын усан цахилгаан станц ашиглалтад орсноос хойш Завхан голын урсац тодорхой хэмжээгээр боогдож, 2011 оны хавар гэхэд голын дунд болон адаг хавийн 300 орчим км голдирлын дагуу 3-4 жил огт усгүй болж тасарсан байдаг. Энэ нь Айраг нуурт цутгах голуудын цутгал хэсэгт татралт явагдаж, нуурын талбай хумигдсанаар тухайн нуурын экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулах үндсэн нөхцөл байж болох юм. Учир нь Айраг нуур нь Рамсарын конвенцид бүртгэлтэй ус намгархаг газар билээ.

2007-2011 онд Тайширын усан санг дүүргэх зорилгоор Завхан голын урсацын нэлээд хэсгийг хаасан байдаг. Энэ хугацаанд Завхан голын урсац, Айраг нуурын талбайн хэмжээнд шууд нөлөөлсөн. Харин үүнээс хойших хугацаанд Айраг нуурын өөрчлөлтийг усан цахилгаан станцтай холбоотой эсэх нь тодорхой бус байна. Гэвч Айраг нуурын талбайн хэмжээ жил ирэх тусам буурч байгаа нь  сүүлийн жилүүдийн Төв Азийн хуурайшилт, дулааралтай холбоотойгоор талбайн хэмжээ багассан байж болох юм. Онцолбол, Монгол орны зарим нууруудын усны балансын судалгаагаар баруун Монголын Шаргын Цагаан, Бигэр нууруудын талбай ихээхэн багасч ширгэсэн, Говийн Орог, Улаан нуурууд болон Хээрийн бүсийн Аварга, Тосон, Өгий нуурын талбайн хэмжээ нэлээд багассан талаар судлаачдын үр дүнгүүд хэвлэгджээ. Эндээс үзвэл уур амьсгалын нөлөөгөөр нууруудын талбай багасч буй зү тогтол илэрч байна. Энэ нөлөөлөл Айраг нуурын талбайн хэмжээнд ч нөлөөлсөн нь дамжиггүй. Цаашид тухайн судалгаанд хамрагдсан нууруудын усны балансын судалгааг голын урсацын болон уур амьсгалын өгөгдөлд нь тулгуурлан усан толион талбайн болон нуурын усны эзэлхүүний өөрчлөлтийг судлах шаардлага тулгарч байна.

Айраг нуурын сав газрын усзүйн сүлжээнд Хяргас нууртай Хомын хоолойгоор холбогддог бөгөөд уг нуурын илүүдэл ус Хяргас нуурт тэжээл болж өгдөг зүй тогтолтой. Энэ усзүйн зүй тогтол нь цаашдаа Хяргас нуурын талбайн хэмжээнд хүртэл нөлөөлөх хандлагатай байна. 

Айраг нуурын сав газрын усзүйн сүлжээнд Хяргас нууртай Хомын хоолойгоор холбогддог бөгөөд уг нуурын илүүдэл ус Хяргас нуурт тэжээл болж өгдөг зүй тогтолтой. Энэ усзүйн зүй тогтол нь цаашдаа Хяргас нуурын талбайн хэмжээнд хүртэл нөлөөлөх хандлагатай байна. Бидний тооцоолсон сансрын зургийн өгөгдлөөр Хяргас нуурын усан толион талбай 1995 онд 1399.1 км2 , 2000 онд 1397.2 км2,  2005 онд 1393.4 км2 2010 онд 1381.6 км2, 2015 онд 1361.2 км2 , 2019 онд 1362.6 кмболж буурах хандлага илэрсэн байна. Үүнээс гадна Айраг, Хяргас нуурыг холбож буй Хомын хоолойн усан толион талбайн хэмжээг тооцож үзэхэд 1995 онд 24.9 км2 , 2000 онд 24.2 км2,  2005 онд 23.4 км2 2010 онд 21.3 км2, 2015 онд 18.3 км2 , 2019 онд 17.7 км2 болж мөн л буурах хандлага илэрсэн байна.

Энэ судалгааны цар хүрээ нь хуурай гандуу бүс нутгийн байгалийн болон антропоген гаралтай нууруудын талбайн хамаарлыг тооцож цаашид хиймэл усан сан, цөөрөм, нуур үүсгэхэд байгалийн усзүйн сүлжээнд хэрхэн нөлөөлж байгааг тодруулж өгснөөрөө онцлог бөгөөд бидний судалгааны аргачлал, үр дүнгээс санаа авч олон улсын хэмжээнд  энэ төрлийн судалгаа хийх боломжийг тодруулан өгч байна. 

Дүгнэлт

  • Айраг  болон Гэгээн нуурууд нь маш богино хугацаанд буюу 13 жилийн хугацаанд талбайн болон дүрсзүйн өөрчлөлт илэрсэн байна. Энэ нь Гэгээн нуурт 2007 оны VIII сараас эхэлж ус хуримтлуулж эхэлсэнтэй холбоотой байна.
  • 2007 оноос хойш усан толион хэмжээ Айраг нуурын хувьд жилд дундажаар 3.54 км2-аар тогтмол буурч байхад Гэгээн нуурын хувьд жилд дундажаар 3.22 км2-аар тогтмол нэмэгдэж нуурын талбайн болон дүрсзүйн хувьд урвуу өөрчлөлтөд орж байгааг тогтоолоо.
  • Нуурын талбайн дүрсзүйн өөрчлөлт Завхан голын адагт Айраг нуурт гол цутгах хэсгээс эхэлж огцом өөрчлөлт илэрсэн бол Гэгээн нуур Завхан голын голдирол, хөндийн дагуу тэлж өөрчлөгдсөн нь сансрын зургийн тооцооллоор батлагдаж байна.
  • Тайширын усан цахилгаан станцын усан сан (Гэгээн нуур)-г байгуулахын тулд Айраг нуурт цутгадаг Завхан голын голдрилийг өөрчилсөн нь жилээс жилд антропоген гаралтай Гэгээн нуурын талбайг нэмэгдүүлэх, харин эсрэгээр тектоник гаралтай Айраг нуурын талбайг бууруулах шалтгаан болж байна.
  • Нууруудын талбайн хугацааны өөрчлөлтийн хоорондын хамаарал маш өндөр (R=-0.897, p<0.0001) буюу Айраг нуурын талбайн бууралтын шалтгаан сүүлийн жилүүдэд Гэгээн нуурын талбайн өсөлтийн хэмжээгээр тайлбарлагдаж болохоор байна. Гэхдээ энэ өөрчлөлтөд нуурын талбайд нөлөөлөх бусад хүчин зүйлсийг тооцох шаардлагатай
  • Цаашид Айраг болон Хяргас нуурын талбайн бууралтанд нөлөөлж буй голын урсацын болон уур амьсгалын хүчин зүйлсийг нарийвчлан тодруулж усны балансын аргуудад тулгуурлан судлах шаардалагатай.

1. Э.Алтанболд - МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн Газарзүйн тэнхимийн багш, Докторант
2. Д.Батсүрэн - МУИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухаан, Инженерчлэлийн Сургуулийн Хүрээлэн буй орчин судлал, Ойн инженерчлэлийн тэнхимийн дэд профессор
3. Я.Гансүх - МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн Газарзүйн тэнхимийн магистр
4. С.Эрдэнэсүх - МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн Газарзүйн тэнхимийн профессор
5. Д.Сандэлгэр - МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн Газарзүйн тэнхимийн багш, Докторант
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
32
Зураг
ТЭНЭГЛЭЛ
28
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БУРУУ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
84 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
зочин [193.36.225.85] 2021/12/21
Анх удаа ийм нарийн судалгааг нийтэд хүргэж сонордуулж байгааг уншиж Ikon.mn маш их таралхаж байна. Хараал бичээд байгаа нь нөгөө энэ балагийг үйлдэгчид л дээ. Геологи, инженерийн мэргэжилтэй хүмүүс тоо баримттай, зурагтай нотолсон байхад юу "эх орны хөгжил"? Сүйтгэн бусниулалгчид хятадаас зээлжиж МУ-ыг өрөнд бариулж, усгүй Монголыг уурхайн нутаг болгох зорилгод үйлчлэгчид чааваасын шуналтнууд шүү дээ.
1 | 0 Хариулах
Зочин [192.82.74.209] 2021/9/16
Гадны тавиулууд, худал пропаганда тараагч эх ороноосоо уравсан новшнуудаа яг одоо өнөөдөр 2021 оны 9 сарын 16нд нуур халиж байна, далан ус ихтэй халиж байна. Зураг нь байна аваарай, өөрсдөө очоод үзээрэй.
0 | 0 Хариулах
Munkhbaatar [202.131.243.186] 2021/2/18
Монголыг хөгжүүлэхийг хүсэхгүй хүн ийм судалгаа хийж хүмүүсийн тархи угаана даа. Эцсийн зорилго нь юунд чиглэж байгаа вэ? Гэгээн нуур шиг мянга мянган нуур монголд маань бий болох хэрэгтэй.
0 | 2 Хариулах
Дэмдээ [66.181.161.4] 2021/2/16
Хэрэв мөнгөөр хийсэн бол нэр, хаягаа ил тавиад байх байсан уу? Гудамжины сэтгэлгээнээсээ салаарай. Зарим лалрууд
0 | 0 Хариулах
Зочин [66.181.186.140] 2021/2/16
Жилдээ хур тунадас бага орж байгаа учраас аагим халуунд нуур ширгээд бгаа юм биш үү.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.177.132] 2021/2/16
дээрх графикийг харвал айраг нуурын багассан хэмжээнээс илүүгээр Гэгээн нуур ихэссэн байна. Тэхээр асуудалгүйм бишүү? Нэг савнаас нөгөө рүү орж. 2 газрыг хоюуланг усаар тэтгэсэн хэрнээ илтэд нөлөөлөхүйц багасаагүй байна, судалгаа хийхийн ашиг тус нь энэ, дахиад өөр усан цахилгаан станц барихад асуудалгүй байх нь!!!
6 | 3 Хариулах
za buraad l [202.131.225.197] 2021/2/16
gegeen nuur tegej ih tomorood bgaa zvils bhgui hvchin chadaliinhaa dongoj 60 hvrehgui hubiig gargaj bgaa tul usan dalan dvvren bna.hervee hvchin chadalaa 10 hubi ashiglaj baigaa bol onoodor usan san ni dunduur l bhaa.
1 | 0 Хариулах
Зочин [103.57.94.139] 2021/2/16
Tegeed chiniiheer bol ter ih us haashaa alga bolson baih uu?
0 | 0 Хариулах
Зочин [103.57.92.249] 2021/2/15
Энэ зүгээр оросуудын санаа. Монголын хамаг эрдэмтэд мөнгөнд амаа үдүүлсэн. МУ засгийн газар судалгаа явуулахад монголд 20 гаруй /тоо их байж магадгүй/ усан цахилгаан станц барих боломжтой. Энэ асуудлыг судлах ажлын хэсэг гарсан. Эрчим хүчээ 100% дотооддоо шийдэхийн тулд энэ мэтийн сэргээгдэх эрчим хүч маш их хэрэгтэй. / одоогоор ОХУ-аас 30% эрчим хүч импортоор авдаг/ энийгээ оросоос авахаа больчихвол оросуудад ашиггүй. Тэгээд ч эрт оройгүй дэлхий даяар усны хомсдол үүсэх учраас усны нөөцөө хуримтлуулах шаардлага монголд байх ёстой. Хятад, оросын тоглоомын дүрмээр л явж бна яг одоо. Монголын бараг бүх ус сибирь лүү гардаг. Энэ нь оросуудад таалагддаггүй юм. Хэнтий, орхон голыг шар усны үертэй үед нь илүүдэл усыг говь руу татах нь ч зөв. Хий дэмий гадагш алдаж байна. Одоо оюу толгой, сайншандын аж үйлдвэрийн паркад маш их усны хэрэгцээ бий. Энэ хэрэгцээгээ гүний усаар шийднэ. Гүний ус нэг дуусвал дахин хэзээч сэргэхгүй. Гүний ус бидний үр хойчид үлдэх үед алт биш ус үнэтэй байх болно.
8 | 3 Хариулах
za buraad l [202.131.225.197] 2021/2/15
yah ingej hudalaa burdag yum dee ..
1 | 1 Хариулах
Зочин [139.5.219.75] 2021/2/15
yhv unen yum bn gehde bas saihan uleej bn hajuugar n
1 | 1 Хариулах
Зочин [103.57.95.82] 2021/2/15
Яаана даа яаана хэдүүлээ хэзээ нэг тусгаар улс болж хүн шиг амьдрана даа.
0 | 1 Хариулах
Зочин [66.181.161.53] 2021/2/15
2 нуурын талбайн судалгаан дээр юун буруутаад байгаан бэ?
2 | 0 Хариулах
Muis 17он ЗТС [66.181.184.141] 2021/2/15
Голын урсац тэжээл энэ тэрийг бас судлах нь дээр байх хүнгүй голын хувьд сүүлийн жилүүдэд зундаа голын усны түвшин багасаж ширгэж байгаа, тэр орчимын зуны халууны хөрсөн дээр буух темпратурыг бас тооцох ниймэг эдийн засгийн хүчин зүйлүүд орж байж сайн судалгаа болох байх ер нь тэр хавийн нуур голууд жил ирэх тусам усны түвшин буурч байгаа. Голын урсац тэжээл цаг агаарын нөхцөл байдлын уялдуулан авч үзээрэй.
3 | 0 Хариулах
Зочин [122.201.22.22] 2021/2/15
Сайн үнэ цэнэтэй судалгаа байна. Надад ийм бодол төрж байна. 1.Айраг нуурын ус багассан нь Гэгээн нуурыг үүсгэн хуримтлуулах эхний жилүүдийн усны татралттай холбоотой байх. Тэр алдагдлыг 10-аад жилд нөхөж чадахгүй байгаатай уялдаатай болов уу. Яваандаа хөхөгдөх бий.2.Гэгээн нуур томрохын хирээр далангаас гаргах усыг нэмэгдүүлж болох юм/тохиружлга бий байхаа/. 3.Алсын томоохон сөрөг нөлөө Гэгээн нуураа тэжээдэг Завхан голын чинь усны/Отгон хайрханы/ хангамж нөөцөөс хамаарах тооцоо уур амьсгалын өөрчлөлттэй холбогдоод ямар байгаагаас хамаарах болно.Энэ хэр бодогдсон юм бол? 4.Айраг нуурын усны багасалт тэр орчмын экологид яаж нөлөөлөх нь дараагийн толгой өвтгөх асуудал байх болов уу?
5 | 0 Хариулах
завхан гол [66.181.181.221] 2021/2/15
завхан гол урсдагаараа урссаар л бга. боож хаагаад байсан юм бол байхгүй.
1 | 1 Хариулах
i [202.55.188.92] 2021/2/15
Эг ба Шүрэнгийн усан цахилгаан станцаа бариад дээрээс нь барьж болох бүх голуудад бариад энд тэнд Хөвсгөл шиг 10 20 том нууртай болох хэрэгтэй.Бас том голуудын усыг говьруу татах хэрэгтэй.Гэгээн нуур Хөвсгөл шиг том нуур болох болтугай.
9 | 4 Хариулах
Зочин [66.181.161.53] 2021/2/15
Энэ хэвээрээ байгаад байвал Айраг нуурын хэмжээ багассаар л байна
4 | 0 Хариулах
irgen [202.131.231.18] 2021/2/17
sudalgaani ajil sain yavuulah heregtei l yum, neg nuuriig ustgaj nuguug ni bii bolgoh ni baigali ekologid hortoi baih ni oilgomjtoi, hamgiin gol ni sudalgaa shinjilgeenii ajil.
1 | 0 Хариулах
Зочин [139.5.216.44] 2021/2/15
2 ба 3 нь дүгнэлт биш үр дүн шиг ойлгогдож байна.
0 | 0 Хариулах
Зочин [122.201.22.116] 2021/2/15
Ойлгомжтой. Алсдаа сайн үр дүн үзүүлнэ
4 | 1 Хариулах
Н.Насанбаяр [66.181.182.10] 2021/2/15
Дэлгэцийн талын ургамалын нөмрөг Гэгээн нуур үүсгэснээс хойш хэрхэн өөрчлөгдөж сайжирсаныг харуулсан судалгаа хийх хэрэгтэй бна. Даанч одоо хүртэл Тайширын УЦС цаг уурын станц байхгүй ажиглалтын мэдээ үгүй байна. Цаг уурын станц ажиглалтын мэдээ маш их хэрэгтэй байна. Зөвхөн цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх бус орчны өөрчлөлт бичил уур амьсгалын өөрчлөлтөд судалгаа хийх хэрэгтэй шүү. Баруун бүсийн эрчим хүчний систем Тайвшир Гуулингийн УЦС. Бид өөр олон олон УЦС усан сангууд байгуулах хэрэгтэй. Анхны том усан сан хиймэл нуурын ажиглалтын мэдээ цаг уурын мэдээ байхгүй тэр үед цаг уурын станц нь эвдэрсэн гэсэн
4 | 0 Хариулах
Зочин [43.242.243.89] 2021/2/15
УСЦ барьж Гэгээн нуур үүсээгүй бол Айраг нуур татарч бүхэл бүтэн нэг нуургүй үлдэх байжээ
12 | 1 Хариулах
Нутгийн хүү [64.119.18.23] 2021/2/15
Завхан гол загасгүй болсон.Завхан гол дагуух 4 аймгийн 6 сумын иргэд ирээдүйгээ бодож эвлэлдэн нэгдэж тэмцэхгүй бол усгүй болох цаг айсуй.усгүй болчихвол цахилгаанаар яах вэ
2 | 10 Хариулах
Зочин [103.212.119.195] 2021/2/15
Завханыхан загасаар голоо зогоодог болоо юу? Устай болгое гээд байна малаа
5 | 1 Хариулах
Зочин [103.57.94.139] 2021/2/15
Бороо орж байгаа цагт гол, нуур алга болно гэж байхгүй. Чинийхээр тэр их ус хайчих уу? Яаж алга болохуу?
4 | 0 Хариулах
Зочин [150.129.142.112] 2021/2/15
Usan tsahilgaan stantsi usiig uurshuulj tsahilgaan bolgood bdag gej bodood bgamu haashain? bas l mulgui humuus bn shu... zgr l ursag zamd n tom nuur l bairluuslan gesen ug shte, ursatsiin hemjee eruusuu uurchlugduhgui. Nuutgiin huu nar tarhia jaahan ajilluulmaar bn shu
5 | 0 Хариулах
Ayurzana Badarch [192.82.68.25] 2021/2/15
2, 3, 4, 5-р дүгнэлтүүд арай баталгаагүй дүгнэлтүүд байна. Бусдаар бол гоё ажил болсон байна. Ер нь Тайшир баригдаагүй бол Айраг нуур уур амьсгалын өөрчлөлтөөр багасах байсан. Дөргөн барьсанаар Хар-ус нуур сэргэж усны түвшин дунджаар 2 м орчим нэмэгдсэн гэдэг шүү.
9 | 1 Хариулах
Зочин [202.131.229.34] 2021/2/15
Хар нуураас гарч байгаа илүүдэл ус Тээлийн голоор гарч завхан голтой нийлдэг. Завхан голоос их устай гол байгаа. Гэгээн нуур үүссэнээс хойш завхан гол урсдгаараа урсаж байгаа. Дэлхийн дулаарал болон хур тунадасны хэмжээнээс хамаарч голын ус багасдаг.
3 | 0 Хариулах
Зочин [202.126.93.206] 2022/2/1
Завхан голд бас Богдын гол гээд ус ихтэй гол цутгаж байгаа шүү
0 | 0 Хариулах
Эгийн УЦС хэрэггүй [91.96.2.193] 2021/2/15
Хайран нутаг ус, гол нуур эхнээсээ хор нөлөө нь илэрч байна шдээ. Мянга хэлээд тоохгүй байсан . Энэ коммэнт бичсэн ихэнх хүмүүс ийм харалган юм уу , эс бол хүмүүс ийм эргүү юм уу?! Та нарын судас шөрмөсийг боож хаагаад энд тэндгүй боомт бариад байвал бусад эд эрхтэн чинь үхждэг юм байгаа биз дээ?! Түүнтэй ялгаа юу бна?! Гадаад улс орнуудад УСЦ хоцрогдсон,байгаль дэлхийд хортой 100 жилийн өмнөх технологи, мүзей болоод байна. Герман гэхэд өндөр хүчдэлийн салхин цах станцуудтай, 96 сая хүн амтай, цахилгааны илүүдэлтэй ажилладаг. Гэтэл их хөрөнгө гаргаж бүтээгдсэн атомын цах станцууд нь зардлаа нөхөхийн тулд л бөөн ард түмний эсэргүүцэл дунд ажиллаж бна.Дэлхий нийтээрээ атомын ЦС эсэргүүцэж, байна. Гэтэл манайхан УСЦ гээд заваан юмаа яриастай. Газар дэлхийгээ хайрлахгүй сэндийлж , ухаж ханахгүй мангаснууд юм даа. Нар салхи гээд тэнгэрийн асар хүчтэй, дундрашгүй энэргүүд байхад заавал энд тэндгүй, газар усаа сэндийлж боож хаана гээд байдаг, та нар бүгд лусын хорлол болно доо.
1 | 18 Хариулах
Уншигч [192.82.68.25] 2021/2/15
Юм мэдэхгүй судалж үзээгүй хүн ингэж хар ухаанаар бодох нь аргагүйээ таны зөв.
7 | 1 Хариулах
Зочин [103.57.94.139] 2021/2/15
яаая ийм эргүүтсэн тэнэг малнуудтай хамт 1 нийгэмд амьдардаг гэж бодохлээр аймаар шүү.
6 | 1 Хариулах
Зочин [66.181.161.16] 2021/2/17
Муу мал минь тархииг чинь хага цохиод чонын хоол болгомор
0 | 0 Хариулах
Зочин [202.126.93.206] 2022/2/1
Дэлхийн дулаарал цаг уурын өөрчлөлтөд хамгийн ихээр нэрвэгдэж байгаа улс бол манай Монгол улс тиймээс бид бүхэн одооноос л бүх голууд дээрээ ус цуглуулах сан үүсгэх хэрэгтэй тэгж байж л цаг уурын өөрчлөлт, дулаарлыг бага мэдрэх болно. алив ус цахилгаан станц барих бол тухайн голын жилын урсацыг хэвийн хэмжээнд хадгалах жишгээр тооцож усан сангийн боомтын өндөр урсацын тохируулга гэх мэтийг хийдэг байх тиймээс Айраг нуурын цутгал олон голууд байна Ганцхан Завхан гол цутгадаггүй шүү
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.157] 2021/2/15
Тайширын УЦС баригдаагүй бол уур амьсгалын өөрчлөлтөөр Айраг нуур ч үгүй, Гэгээн нуур ч үгүй, Завхан гол ч үгүй болох байж дээ.
20 | 1 Хариулах
Иргэн [89.187.177.74] 2021/2/15
Манайд УЦС бариулахгүй новширч бга даа хөгийн дээрэлхүү иванууд
7 | 1 Хариулах
Зочин [202.179.21.231] 2021/2/15
Boldog bol gadagsh urgaltai buh gol usaa haaj boogood golidroliig ni uurlchluud haa saigui nuur tsuurum uusgehsen.xaxa
6 | 0 Хариулах
Анхаарах асуудал!!! [124.158.86.121] 2021/2/15
Ингэж оросуудын эрх ашигт үйлчилдэг эрдэмтэд гэх архичдын бүгдийнх цол хэргэмийг хурааж Улаан үүд рүү цөлөх хэрэгтэй.
31 | 1 Хариулах
Зочин [66.181.183.99] 2021/2/16
hutsaarai pizdaa min.
0 | 0 Хариулах
Анхаарах асуудал!!! [124.158.86.121] 2021/2/15
Олон түмэнд нийлэмжтэй үг хэлээр мэдээлэл өгмөөр юм. Энэ текст арай дэнджээ
4 | 1 Хариулах
Ядамжав [202.9.46.238] 2021/2/15
Судалгааны төслийн санхүүжилтийг ОХУ-аас гаргаж ОХУ-д суралцаж төгссөн эрдэмтэн докторууд судалгааг хийв гэвэл илүү үнэмшилтэй байх биз
19 | 2 Хариулах
Зочин [66.181.188.83] 2021/2/15
Далай нуур, Дөргөн нуур, Хар нуур, Айраг нуур, Хяргас нуур зэрэг нуурууд бүгд хоорондоо хамааралтай, нууруудыг бүгдийг судалж мөн ус зүйн нарийвчилсан мэдээн дээр давхар дүн шинжилгээ хийх хэрэгтэй. Зөвхөн Айраг нуур багассан мэтээр бичиж, бусад хэмжээтэй харьцуулсан байдлаар бичих нь бодит үнэмшилтэй харагдана.
11 | 1 Хариулах
Зочин [202.126.89.240] 2021/2/15
Яагаад байгаан бэ. МУ хөгжиж болохгүй юу
15 | 1 Хариулах
Зочин [66.181.188.83] 2021/2/15
Тээлийн голын цутгал байгааг бас анхаарах хэрэгтэй, Тайшир УЦС барих үед Эрээн нуур бүр байхгүй болсон байсныг дурдаагүй байна. Энэ судалгааг Ус зүйн судалгаагаар баталгаажуулах хэрэгтэй.
5 | 0 Хариулах
Зочин [103.57.94.139] 2021/2/15
манай улсын цахилгааны нийт хэрэглээ 1100мВт гэтэл Эг баригдвал ганцаараа 315мВт гээд боддоо. Youtube дээр Эгийн голын усан цахилгаан станц төсөл гэсэн суваг байна өөрсдөө ороод дэлгэрэнгүй үз.
3 | 1 Хариулах
Bagsh [64.119.21.177] 2021/2/15
Ikon ингээд мундаг шүү Сэдвийг нь сонирхоогүй ч хандлага мундаг байна аа. Иймэрхүү нийтлэл тогтмол оруулж байгаарай! Баярлалаа
12 | 1 Хариулах
ЦОЛМОН [185.253.121.8] 2021/2/15
АЙРАГ НУУРААС УВС НУУРРУУ УРСДАГ ХЭСЭГ ДЭЭР 50 МАШИН ШОРОО АСГААЛ УРСАХ ХЭМЖЭЭГ БАГСГААЛ БОЛОО Ш ТЭЭ ЮУ СҮРТЭЙ ЮМ ХА ХА
4 | 4 Хариулах
увс [192.82.73.26] 2021/2/15
Увс нуур биш шүүдээ Хяргас нуур
2 | 1 Хариулах
irgen [202.131.231.18] 2021/2/17
Zavhan golin usiig boosnoos bolloo geed bhad, oligtoihon ursgaa bitgii boogood zamd saad bolood nuur uusgeed bai nuur shirgelee
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.4] 2021/2/15
good good
0 | 1 Хариулах
Батаахүү [66.181.188.57] 2021/2/15
Үнэхээр сайн судалгаа болжээ
2 | 3 Хариулах
Зочин [202.126.89.249] 2021/2/15
IP чинь харагдаад байхад өөр өөрөөр магтаад яах вэ дээ хаха
9 | 2 Хариулах
Зочин [66.181.188.57] 2021/2/15
Лаг хийсэн байнааа
0 | 6 Хариулах
Зочин [66.181.188.57] 2021/2/15
Sain sudalgaa bolsn bn
0 | 8 Хариулах
Нмк [202.126.90.61] 2021/2/15
iP n haragdaad bhad ynz ynzaar sn sudalgaa boljee chihshg ichej amidar glg mine iim ymnaas l ymr zorilgotoi sudalgaa nertei ym gdg n oilgogdchihoj bgmdoo
3 | 0 Хариулах
Зочин [103.57.94.139] 2021/2/15
Эг бол Сэлэнгэ мөрөн рүү цутгадаг олон голын 1, Эг дээр УЦС барилаа гэхэд Сэлэнгийн усанд бараг нөлөөлөхгүй. Харин ч бүр ус нь ихдээд зун бүр эрхүү хот үерт автдаг болсон, санаж байгаа үерт автсан орос хүүхдүүдийг авчирж зусланд хэд хонуулсандаа. Бас 1 юмыг ойлго УЦС бол усыг нь аваад үлддэг юм биш байнга нөгөө тал руугаа урсаж байж цахилгаан үйлдвэрлэгдэнэ. Хүссэн хүсээгүй ус урсдагаараа урсана.
25 | 2 Хариулах
egiin stans heregui ee [202.55.191.130] 2021/2/15
chi yum medehgui hvn bna. egiin goliin stans barih gazar bol oi modtoi saihan hangai baigaa yumaa. getel bvh oi modiig ni ogtolj gazart shivuulij dalan barin geheer haramsaltai da.odoo mongoliin zobhon nutagiin 6 hubin l oi mod baina. urid ni 8 hubi bsan da. usan stans geheer vnegui tog ogdog geed bodoh yuma. ehleed dalan stans barih gej asar ih horongo garganaa.usan sang dvvrgeh gej 3-4 jil bolonoo.daraa tog garganaa zardalaa nohoh gej olon jil bolonoo..bi bol esereg sanaltai bna. delhiin ihenh ornuud usan tsahilgaan stansaa ondor uuliin nvtsgen habtsald baridag yumaa..orosd l oi mod ih bolohoor angar morond deer tegej oi modiig hyadaj barisan l da. mongold bol tohirohgui l de.baruun taldaa hovd , bulgan metiin ondor uulsiin dund l tom usan stans barimaar bna. ter erdenebvrend bol yg bolj bna.manaid bol usan stans bol tog tohirhuulahad heregtei yumaa. orgil achaalaliin ved hereglee ihdeed shono ilvvdeed l zuuh turbinaa zogsooj butsaj gallah gej ih udaj achaalal abdag yuma.
1 | 1 Хариулах
egiin stans heregui ee [202.131.225.197] 2021/2/15
manai ulsd tog tsahilgaan mash hyamd baigaa 3-r, 4-r tsahilgaan stansuud horongo oruulaltaa ali ert nohson tul tiim bgaa. getel ta nariin hvseed bgaa naranii bolon salhin stansuud chin vnetei tog tsahilgaan gargaj teriig togonii mongon deer tataas bolgoj ard tvmenees nemj abch ogch bga.yagaad gevel ondor zardalaar barij bui tul zardalaa nohoh gejee. tegeed bas ih naidvargui ee.nargui salhigui odor tog tsahilgaan gargahgui esvel mash baga gargaj baidag dutagdaltai yumaa.odoogoor tegej ih tog tsahilgaan hurimtuulij chadah bateria bhgui l de..mongol shig nvvrseer bayn orond svvliin veiin sain stans yg nvvrsenii uurhai deer ni barival deer de. ulaanbaatariin stansuud 3-r stans 1.2 say, 4-r stans 2.5 say tonn nvvrs tomor zamaar teeverlej zoodog tul zardal ihtei dee..
1 | 1 Хариулах
Ц.Пүрэвжав [202.126.89.194] 2021/2/16
Эгийн голын УЦС л монголд хамгийн их хэрэгтэй байна даа. Наад жижиг УЦС-ууд яахав? Хувийн хөрөнгө оруулалтаар хийсэн ч болно доо!
0 | 0 Хариулах
Муис [66.181.161.29] 2021/2/15
Хойно төгссөн хэдэн багш нар лаларын ажилаа хийж байна уу Монголчууд Монголоос үүссэн голоо ашиглах л хэрэгтэй Монголруу орж ирдэг нэг ч гол байхгүй бүгд гадагшаа урсгалтай
22 | 0 Хариулах
Зочин [202.126.89.80] 2021/2/15
УЦС зогсоох зорилглтой судалгаа юм уу
18 | 1 Хариулах
Зочин [103.57.94.139] 2021/2/15
Za yasan tsaanaas iimerhuu medee oruul gj zahiramj irsenu? Harjil baigaarai 60 jiliin daraa naa nuuruud chine yag heveeree l bj bna. PROPAGANDA
3 | 0 Хариулах
иргэн [64.119.19.2] 2021/2/15
Энэ бодитой судалгаа байна. Монголын байгальд зөв хандахгүй бол нуургүй, голгүй болохыг санууллаа.
3 | 8 Хариулах
Зочин [103.57.94.139] 2021/2/15
Чинийхаар бол тэр их ус тэгээд хайчсан байхуу? Харин ч бүр эсрэгээрээ цаг уурын өөрчлөлтөөс болоод монгол ордог хур тундасны хэмжээ жил бүр ихсэж байгаа.
4 | 2 Хариулах
za buraad l [202.131.225.197] 2021/2/15
harin dulaaral bolood gan gachig bolood eh oron tsoljij bhad chin..hudalaa buraad baih yumaa. svvliin heden jil heden nuur gol bulag shirgej alga bolsoniig medeh uu de..
1 | 0 Хариулах
зочин [103.57.95.146] 2021/2/15
Хэрлэн голыг Тумэнцогт сумаас урагшаа татаад БаруунУртын голтой холбочих юм бол Хар говьд сайхан том нуур тогтох боломжтой санагдаад бд
22 | 0 Хариулах
ББ [192.82.72.167] 2021/2/15
Ба аварга зөвшөөрдөггүй юмаа.
1 | 0 Хариулах
Мгл [64.119.23.102] 2021/2/15
Хойноос даалгавараа аваад ажлаа хийж байна даа эд нар.
14 | 0 Хариулах
Зочин [103.10.21.46] 2021/2/15
Оросууд дарамтлаад Эг, Шүрэнгийн УЦС- ыг бариулахгүй нь бараг тодорхой. Тиймээс бид уулын ам бүрт жижиг усан сантай бага оврын УЦС-ууд барих хэрэгтэй. Жижиг оврын УЦС- уудыг дотоодын санхүүжилтээр бүрэн барих боломжтой, жижиг тул оросууд тоохгүй. Гэхдээ олныг баривал Шүрэнгийн УЦС-ыг орлож чадахуйц хүчин чадалтай байж чадна.
21 | 1 Хариулах
Ц.Пүрэвжав [202.126.89.194] 2021/2/16
Ер нь манайх Байгаль орчмын газраа Орсоос буцаан авах хэрэгтэй юм байна. Галданбошготоос л болж алдсан шүү дээ!
2 | 0 Хариулах
Зочин [64.119.18.223] 2021/2/15
Аль 1973 оноос л эрчимтэй багассан нь илт тодорхой байхад зөвхөн 2007 оноос хойшхи өөрчлөлтийг голлож Тайширын УЦС-аас болж Айраг нуурийн ус багасч буй мэтээр дүгнэсэн нь цаанаа Эгийн УЦС баривал Байгальнуур ийм болно гэсэн Оросын ухуулгын суурь болох ёстой, тэр зүгээс шидсэн чулуу шиг л харагдаад байна даа
38 | 1 Хариулах
Зочин [64.119.26.168] 2021/2/15
Хяргас, Айраг нуурууд ширгээд байхад Оросууд Байгал нуураа хамгаалах нь аргагүй л юм байна.
1 | 23 Хариулах
Зочин [66.181.161.16] 2021/2/15
Муу өмхийрсөн хавтгай нүүртэй иван минь эсгий гутлаа өмсөөд уралаа даваад зайлцан бай даа
16 | 2 Хариулах
Зочин [103.26.194.183] 2021/2/15
Хилийн цаана 4усан усан цахилгаан станц баричихаад хилийн наан ганц усан цахилгаан станц барихаар Байгал нуурын усан ширгэчих гээд байгаа юм байна л даа
18 | 2 Хариулах
Зочин [192.82.74.109] 2021/2/15
Гадаад харилцааны сайд Батцэцэг Эгийн голын УЦС-ын эхлэх ажлыг бэлэн болгох ёстой. Та ажлаа хийнэ үү
26 | 1 Хариулах
tsu2 [202.9.46.31] 2021/2/15
yu? gadaad hariltsaanii said yaahaara stants bariad yawjidagiin be llr mn?
0 | 3 Хариулах
Зочин [103.229.123.159] 2021/2/15
Танай ах чинь бариулахгүй байгаа юм чинь дипломат шугамаар ярилцах байлгүй дэ
9 | 1 Хариулах
, [103.136.254.41] 2021/2/15
Хийгээсэй
4 | 0 Хариулах
Зочин [202.9.46.177] 2021/2/15
Монголд минь УЦС улам их болоосой. Сэлэнгэ Хэрлэнгээ ашиглах юмсан
29 | 1 Хариулах
Tsogbadrakh [202.55.191.130] 2021/2/15
Xiixees oor argagui zvil shvvdee meddeg xvmvvs ni medej baiga gej naidii
7 | 0 Хариулах
Зочин [66.181.183.88] 2021/2/16
Судалгаа уг их хэрэгтэй болжээ Нэг том алдаа байна. Энд Айраг нуур Хомын хоолойгоор Хяргас нууртай холбогддог гэжээ Хомын хоолой Хар нуур Ногоон нуур 2-ыг холбож улмаар Дерген нуурт цутгадаг. Дээр саналаа нэмэхэд Завхан голд цутгадаг Богдын,Яруугийн, Чигэстэйн,Ширээгийн гэх мэт голуудын усны судалгааг нэмээд хийж егвел нилээд чухал болнодоо.Амьжилт хусье
0 | 0 Хариулах
Ш.Цоож [66.181.183.88] 2021/2/16
Их нууруудын хотгорын нууруудын хоооондын холбоо тухайлбал Хар нуураас Тээлийн гол Завхан голруу уутгаж орох усны хэмжээг тооцох нь Айраг нуур улмаар Хяргас нуурлуу орох усны хэмжээг нэмэж тооцохыг мартажээ ингэж узвэл чухал болнодоо амьжилт хусье Емнех санааны ургэлжилэл шуу
0 | 0 Хариулах
Баярмагнай [66.181.161.44] 2022/7/5
Уцс маш буруу маш их газар нутаг сүйдэж ,мөн ялангуяа хадлангийн бүс нутаг алга болж бэлчээрийн бүс нутаггүй болно
0 | 0