Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/13-НД НИЙТЛЭГДСЭН

Энэ сарын 15-наас 597 жижиг хүнсний үйлдвэр, 16-наас 49 зах, худалдааны төв хуваарийн дагуу ажиллана

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 2 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар иргэдээс хамгийн их ирж буй санал шүүмжлэлтэй холбоотойгоор хариулт өгч байна.

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/niisleliinmedeee/videos/806100686654161

Call center-т ирж буй дуудлагын ихэнх нь танин мэдэхүйн чанартай буюу “Нэг хаалга-нэг шинжилгээ” аяны хүрээнд шинжилгээ авч буй газруудын байршлыг асуух зэрэг дуудлага ирж байгаа учраас нэг бүрчлэн шалгаж хяналт хийхэд гомдол гараагүй хэмээн Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж хэллээ.

Засгийн газраас цаашид халдварын талаарх мэдээллийг олон нийтэд хүргэхээр болсон тул өглөө ЭМЯ халдварын талаарх мэдээллээ хүргүүлнэ. НЭМГ бас 9:00 цаг гэхэд хаанаас шинжилгээ авах вэ гэх бүх мэдээллээ өгсөн байх ёстойг Засаг дарга хэллээ.

Мөн энэ сарын 16-наас эхлээд 49 жижиг, том зах худалдааны төвүүдийг нээхээр байгаа. Үүнтэй холбогдох ажлыг мэргэжлийн хяналтын газраас хариуцан халдвар хамгааллын дэглэмээ барин ажиллахад анхаарахыг холбогдох албаны удирдлагад хэлэв.

Үүнээс гадна энэ сарын 15-наас 597 жижиг хүнсний үйлдвэр хуваарийн дагуу зохион байгуулалттай ажиллана гэдгийг нийслэлийн Засаг дарга хэллээ.