ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/02-НД НИЙТЛЭГДСЭН

75 дугаар сургуулийн шинэ барилга хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд сурах нөхцөлийг 100% бүрдүүлсэн байна

А.Намуун, iKon.mn
2021 оны 2 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: БШУЯ

Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар “Улаанбаатар хотын бага дунд боловсролын сургуулийн барилга байгууламжийг сайжруулах” төслийн хүрээнд нийслэлд хоёр сургууль, хоёр сургуулийн өргөтгөлийн барилгыг барих ажил 2017 онд эхэлсэн. 

Боловсрол, шинжлэх ухааны яамны захиалгаар баригдсан эдгээр барилгын гурав нь 2020 оны намар ашиглалтад орсон юм.

Одоо дөрөв дэх сургууль болох Хан-Уул дүүргийн 75 дугаар сургуулийн барилгыг Улсын комисс халдвар хамгааллын журмыг баримтлан ажиллаж, хүлээн авлаа. Ийнхүү 75 дугаар сургууль нэг ээлжиндээ 960 хүүхэд хүлээн авах, хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд сурах нөхцөлийг 100 хувь бүрдүүлсэн сургууль боллоо.

Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдсан сургуулиуд:

  1. Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд 720 хүүхдийн хүчин чадалтай сургууль,
  2. Налайх дүүргийн 109 дүгээр сургуулийн 320 хүүхдийн хүчин чадалтай өргөтгөл,
  3. Баянзүрх дүүргийн 53 дугаар сургуулийн 480 хүүхдийн хүчин чадалтай өргөтгөлийн барилга 
  4. Хан-Уул дүүргийн 75 дугаар сургуулийг буулгаж, 920 хүүхдийн хүчин чадалтай сургууль.
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
12
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
8 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [139.5.218.54] 2021/2/2
Хөөрхий хүүхдүүд маань сургуультай болсон нь үнэхээр сайхан бна. Японы засгийн газар болон ард түмэнд нь баярлалаа, Уг нь манай улс 3 сая гаруйхан хүн амтай энэ зэргийн бүтээн байгуулалтыг хийгээд өгөх улсын удирдагч нар байхгүй нь харамсалтай. Бид татвар төлөөд л байдаг, төлөөд л байдаг улс эх орон минь өөдлөн дэвжихгүй болохоор үнэхээр урам хугарах юм. Энэ зэргийн сургууль цэцэрлэгийг гадны хандив тусламжаар барьж байгуулдаггүй өөрсдөө барьдаг бол эх орноосоо харамлах хүн нэг ч байхгүй байх гэж бодож бна. Даан ч харамсалтай нь улсаа удирдах биш ууж идэх л гэж удирдагч болох юм да муу хүүрнүүд....
1 | 0 Хариулах
basca feiza [216.240.89.20] 2021/2/2
сайн байцгаана уу? Ар талын зайнд нь тээврийн хэрэгслийн зогсоолыг нь барьж байгуулах юм болвуу. АНУ-ын бүхий л сургуулиудад тээврийн хэрэгслийн зогсоол байдагтай адил "тээврийн хэрэгслийн зогсоолтой сургуулиуд Монголд анх удаа барьж баригдаж буй юм болвуу". АМНЫ БИЛГЭЭС АШДЫН БИЛЭГ ГЭЭД #Сайн сайхнаар бодоход нэг иймэрхүү#.
0 | 0 Хариулах
Зочин [103.57.94.139] 2021/2/2
Урд талд нь байсан том газар руу шахаад урагшлуулаад ард их зай гаргаж яах гэж байгаа юм бол?
0 | 0 Хариулах
Зочин [103.14.38.144] 2021/2/2
Сургууль газраасаа зараад орон сууц барьж байгаа. Анх 75-р сургуулийн суурь барьж байхад ард нь байгаа байрны оршин суугчид асуухад шинээр сургууль барьж байхад мөнгө их хэрэгтэй тул газраасаа зарж мөнгө босгосон гэж байсан. Яг баригдаад ирэхээрээ Япон улсас үнэгүй барьсан болж таарч байна. Бодит байдал ийм л байна Хотын даргаа
0 | 0 Хариулах
Зочин [103.136.254.38] 2021/2/2
Сургууль бүр л ийм болмоор байгаа юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болгон энэ сургуульд сурах гэж өдөр бүр хол зам туулах нь хэцүү дээ.
1 | 0 Хариулах
Зочин [103.14.38.144] 2021/2/2
Япон улсын хөрөнгөөр барьсан байж яагаад хуучин байсан газраасаа барилгын компанид зараад орон сууц ар талд нь бариулж байгаа юм бэ. Замруугаа бараг тулгаад урагш татсан байхын. Хүүхдүүд жагсаж ороход зай байгаа юм уу? Сургуулийн нээлт юмаа яаж хийхийн бол доо
2 | 0 Хариулах
yg tiim shuu/ [202.131.225.197] 2021/2/2
urid ni asar ih zaitai talbai baisan daa. getel yg zam ruugaa tulgaj barij ard oron suuts barij bgaa ch dee.gazariinhan gazariig abaad zarsan daa.iim bhad yaj uls oron hogjih be dee..
1 | 0 Хариулах
Зочин [113.32.45.202] 2021/2/2
Yapon ulsad bayarlalaa. Bid tsaashid uursduu ene zergiin barilga baiguulamjaa barij baimaar baina. Guilgachin shig urgelj l tuslamj demjleg husch baih ym.
1 | 0 Хариулах