Юуны өмнө НДШ-ийн хувь хэмжээ нэмэгдсэн хэдий ч одоогийн байдлаар таны цалинд шууд нөлөөлөхгүй гэдгийг хэлэх хэрэгтэй болвуу. Учир нь Засгийн газраас батласан хөнгөлөлт чөлөөлөлт эдлэх журмын дагуу ажил олгогчийн НДШ төлөлтөөс 3%, хувь хүний нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөөс 2%-ийг тус тус хөнгөлөөд байгаа юм. Ингэснээр одоогийн байдлаар таны үндсэн цалингаас 10.5%-ийн НДШ (Ажил олгогчийн төлөх хувийг тооцохгүйгээр) суутгах нь.
Эргэн сануулахад УИХ-аас 2030 он хүртэл Тэтгэврийн сангийн талаар баримтлах бодлогыг баталсныг бид тухайн цаг үед ЭНД мэдээлж байсан билээ.
2020 онд хувь нэмэгдүүлээгүйгээр барахгүй Засгийн газраас цар тахлын үед аж ахуйн нэгжийн ажил олголтыг бууруулахгүй байхад дэмжлэг үзүүлэх зорилгоор НДШ-ийн хөнгөлөлт, чөлөөлөлтийн журмыг хэрэгжүүлээд байсан билээ. Ингэснээр Хувь хүний төлөх НДШ-ийн хувьд л гэхэд 2020 оны 4-өөс 9-р сарыг дуустал 9.5% хөнгөлөлт, 10-аас 12-р сарыг дуустал хугацаанд 4.5%-ийн хөнгөлөлт чөлөөлөлтөнд хамруулаад байсан.
Харин 2021 оны нэгдүгээр сараас Нийгмийн Даатгалын Шимтгэлийг 2%-аар нэмж 26% (Ажил олгогч: 13.5%; Хувь хүн: 12.5%) болгосноор шат дараатайгаар 5% нэмэгдүүлэх ажил үндсэндээ хэрэгжиж дуусчээ. Ингэхдээ мэдээж цар тахлын улмаас Засгийн газрын шийдвэрээр ажилчдын цалин хөлсийг бууруулахгүй олгох бодлогыг баримталж байгаа учир хувь хүний нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөөс 2.5% хөнгөлснөөр 10.5%-ийн шимтгэл төлөхөөр (Ажил олгогчийн төлөх шимтгэлийг тооцохгүйгээр) шийдвэрлэсэн аж.
(үүнээс хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан хувь хэмжээ, хугацаа)
Он | Сар | Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ | НДШ-ийн % (Хуульд батлагдсанаар) | Хөнгөлөлтөд хамрагдсанаар төлөх НДШ% | НИЙТ НДШ% | ||
Ажил олгогч | Хувь хүн | Ажил олгогч | Хувь хүн | ||||
2018 | 1-12 сар | 240,000 | 12 | 11 | 12 | 11 | 23% |
2019 | 1-12 сар | 320,000 | 12.5 | 11.5 | 12.5 | 11.5 | 24% |
2020 | 1-3 сар | 420,000 | 12.5 | 11.5 | 12.5 | 11.5 | 24% |
4-9 сар | 2 | 2 | 4% | ||||
10-12 сар | 7 | 7 | 14% | ||||
2021 | 1-6 сар | 420,000 | 13.5 | 12.5 | 10.5 | 10.5 | 21% |
2021 | 7-12 сар | 420,000 | 13.5 | 12.5 | 13.5 | 12.5 | 26% |
Тайлбар: Дээрх хүснэгтэд үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжийн ослын даатгалын 2% шимтгэлийг тусгаагүй болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!