ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/25-НД НИЙТЛЭГДСЭН

Нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдсэнээр Тэтгэврийн сангийн орлого 107.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Г.Номин, iKon.mn
2018 оны 12 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Иргэд албан журмаар болон сайн дураар нийгмийн даатгалын шимтгэл төлдөг. Тэгвэл таны төлсөн шимтгэл хэрхэн хуримтлагдаж, юунд зарцуулагддаг болон Нийгмийн даатгалын тухай хуульд орсон өөрчлөлт, 2019, 2020 оноос хэрэгжих зарим заалтын талаар таны мэдвэл зохих ойлголтуудыг эмхэтгэн хүргэж байна.

1. Нийгмийн даатгалын шимтгэлийг таван санд хуваан хуримтлуулдаг

Нийгмийн даатгалын шимтгэлд албан журмаар даатгуулагч таны төлсөн шимтгэлийн дийлэнх нь Тэтгэврийн даатгалын сан руу шилждэг.

  • Тэтгэвэр,
  • Тэтгэмж,
  • Ажилгүйдэл,
  • Эрүүл мэндийн даатгал
  • Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сан гэсэн таван сангаас олгодог тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, хураамж, тусламж, үйлчилгээний тоо харилцан адилгүй бөгөөд нийт 30 төрөл байдаг.
 
2. Нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн үлдэгдлийг арилжааны банкуудад хадгалуулж, хүүгийн орлого олдог

2018 онд НДС-ийн чөлөөт мөнгөн үлдэгдэл болох 548 тэрбум төгрөгийг арилжааны найман банканд 13-15 хувийн хүүтэй байршуулжээ. 

Нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн үлдэгдлийг Монголбанкнаас зарласан бодлогын хүүнээс дээш хүүтэй хадгалуулах журамтай. НДЕГ-ын зүгээс цаашид бодлогын хүү+3 хувь гэсэн зарчмаар арилжааны банкуудад мөнгөө хадгалуулах бодлого баримталж байгаагаа мэдэгдсэн бөгөөд өнгөрсөн онд зөвхөн хүүгийн орлогогоос 90 тэрбум төгрөг олсон байна.

Мөн Арилжааны банкуудад хадгалагдаж байгаа нийт мөнгөний 20 орчим хувь нь НДС-гийнх гэдгийг НДЕГ-ын дарга Д.Зоригт хэлж байв.

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо арванхоёрдугаар сарын ээлжит хуралдаанаараа бодлогын хүүг 11 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргаад байгаа билээ.

3. НД-ын шимтгэлийн хэмжээг 2020 он хүртэл үе шаттай нэмнэ

УИХ-аас 2030 он хүртэл Тэтгэврийн талаар баримтлах бодлогыг баталсан. Уг бодлогын хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлийг 2018 оноос 2.0%, 2019 оноос 1.0%, 2020 онд мөн 2.0% гээд нийт 5%-аар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан.

Ингэснээр 2019 оны нэгдүгээр сараас ажилтан 11.5, ажил олгогч 12.5-14.5 хувийн шимтгэл төлөх бол 2020 оноос ажилтан 12.5, ажил олгогч 13.5-15.5 хувийн шимтгэлийг Нийгмийн даатгалын санд төлөх болж байна.

Хүснэгтээр үзүүлбэл,

Он

Даатгуулагчийн төрөл

Тэтгэвэр /%/

Тэтгэмж /%/

Ажилгүйдэл /%/

ЭМД /%/

ҮОМШӨ /%/

Суутгалын хэмжээ /%/

НД-ын санд төлөх нийт хэмжээ /%/

2018

Ажил олгогч

8

1

0.2

2

0.8

12

23

Ажилтан

8

0.8

0.2

2

 

11

2019

Ажил олгогч

8.5

1

0.2

2

0.8

12.5

24

Ажилтан

8.5

0.8

0.2

2

 

11.5

2020

Ажил олгогч

9.5

1

0.2

2

0.8

13.5

26

Ажилтан

9.5

0.8

0.2

2

 

12.5

Сайн дураар даатгуулагчийн хувьд одоо (2018 онд) 13 хувийн шимтгэл төлж байгаа бол 2019 оноос 13.5, 2020 оноос 14.5 хувийн шимтгэл төлнө.

Нэмэгдэж буй шимтгэл нь зөвхөн Тэтгэврийн даатгалын санд нэмж хуримтлагдах бөгөөд Тэтгэврийн даатгалд төлдөг 8 хувийн шимтгэл /2018 оны байдлаар/ 2020 оноос 9.5 хувьд хүрнэ.

2018 оны аравдугаар сарын мэдээгээр ТДС-д 860.9 тэрбум төгрөгийн орлого орсноос 107.6 тэрбум төгрөг нь шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлснээр орсон орлого байгаа аж.

2008 он хүртэл ААН, ажилтан нийлээд НДС-нд 30 хувийн шимтгэл төлдөг байсан бөгөөд тус оны нэгдүгээр сарын 1-нээс 8%-аар бууруулсан байна. Ингэснээр Тэтгэврийн даатгалын санд хуримтлагддаг байсан шимтгэл 5%-аар буурчээ. Гэтэл нөгөө талаас жил ирэх тусам тэтгэвэр авагчдын тоо болон дундаж нас нэмэгдэж байгаа аж. Тиймээс Тэтгэврийн даатгалын сангийн алдагдлыг бууруулахын тулд ажил олгогч, даатгуулагчийн шимтгэлийн хувь хэмжээг тус бүр 2.5 пунктээр нэмэгдүүлэх шийдвэр гаргажээ.

4. Тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байвал зохих доод хугацааг жил бүр 3 сараар нэмэгдүүлнэ

Өндөр настны тэтгэврийг өөрийн хүсэлтээр эрэгтэй 60, эмэгтэй 55 насандаа тогтоолгох даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байвал зохих доод хугацаа энэ оны байдлаар 20 жил 3 сар байгаа. Цаашид уг хугацааг жил бүр 3 сараар нэмэгдүүлж, 2038 он гэхэд 25 жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн иргэд тэтгэвэр тогтоолгох эрхтэй болох нь.

 

Мөн тэтгэврийг дараалсан таван жилийн буюу 60 сарын дундаж цалингаас тогтоож байгаа. Тэгвэл 2019 оноос зургаан жил буюу 72 сар, 2020 оноос долоон жилийн буюу 84 сарын дундаж цалингаар тогтоохоор өөрчилсөн байна.

5. НДС 2018 онд 200 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан

Бусад тоон мэдээллүүд:

  • НДС-нд энэ оны эхний 11 сарын байдлаар 1.8 их наяд төгрөгийн орлого орж, 1.6 их наяд төгрөгийн зарлагатай байна.
     
  • 45 мянган ААН, 886.2 мянган ажилтан албан журмаар НДШ төлж байгаа бол сайн дураар 187.3 мянган иргэн даатгалын шимтгэл төлж байна.
     
  • Улсын хэмжээнд 381.8 мянган иргэн нийгмийн даатгалын байгууллагаас сар бүр тэтгэвэр авдаг бөгөөд тэдгээрийн 60 хувь нь арилжааны банкнаас тэтгэвэр барьцаалсан зээл авжээ. 2018 оны арваннэгдүгээр сарын 30-ны байдлаар нийт 41,837 тэтгэвэр авагч 39.835 тэрбум төгрөгийн зээлийг жилийн 12 хувийн хүүтэйгээр авсан байна.
     
  • Тэтгэвэрт гарсан нийт иргэдийн 40 орчим хувь нь 55, 60 наснаас өмнө тэтгэвэрт гарсан бөгөөд тэтгэвэр авах дундаж хугацааны илэрхийлэл 22 жил байгаа гэнэ.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
18
Зураг
ТЭНЭГЛЭЛ
11
Зураг
БУРУУ
6
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
22 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.72.242.141] 2021/4/30
anh udaa aawiinha tsalingiin huudsiig harj vzlee tgsn cin niigmiin daatgaliin shimtgel gj bvvr 412,336togrog awsan bn ymr aimr yumbe? tsalingiinha hagasiig nd shimtgeld ywuulcihaar yugara yj hvrgeh we?
0 | 0 Хариулах
Иргэн [103.229.122.214] 2019/6/11
Ард түмнээ л мөлжих юм.Өчнөөн олон жил ажилаад тэтгэвэрт гарах насан дээрээ л бараг өнгөрч бна.Яагаад гэвэл эрүүл хүнс гэж байхаа больсон бна.Ердөөсөөч ард иргэдээ бодохгүй юм
0 | 3 Хариулах
ishh [202.131.231.86] 2018/12/26
Тэтгэвэрт гарах нас нь 60, үхэх дундаж нас нь 65. 5-хан жил тэтгэвэр авах авахгүй нь мэдэхгүй юмыг бүх насаараа төлөөд хэрэг байдаг ч юм уу үгүй ч юм уу. Цалин нь нэмэгдэхгүй мөртлөө татвар, шимтгэл нь өссөөр л. Нийгмийн даатгал гэсэн нэртэй мөртлөө нийгэм нь бүх талаараа хүнийг хохироодог. Саналаараа төлөхгүй байж болдоггүй л юм даа. Би л хувьдаа энэ балай юмыг төлөхөөс татгалзмаар байх юм. Тиймэрхүү юм шийдэж өг эсвэл цалингаа нэм хулгайчуудаа.
4 | 7 Хариулах
irgen [49.0.135.140] 2018/12/26
hetsyy bna aa
1 | 0 Хариулах
irgen [202.21.117.2] 2018/12/26
Ene niigmiin daatgaliin mungiig gadagshaa horongo oruulalt hiih heregtei bn daa yadaj l apple samsung gd tom tom huwitsaanuudiig awaad hadgalah heregtei
0 | 0 Хариулах
Зочин [202.21.107.49] 2018/12/26
Nemelt orlogo olohig husvel doorh hayagaar burtguuleed link shareled mongo olooroi odort 40$-100$ oloh bolomjtoi. mongoo payoneer paypalaar awj boldog bodit ajil shu https://join-adf.ly/20927419
0 | 0 Хариулах
Зочин [202.9.43.72] 2018/12/25
дарга хийж байсан хүмүүс онцгой их тэтгэвэр тогтоодгоо болиоч бид адилхан татвар өгч байгаа адилхан байх ёстой ардчилсан ёс чинь хаана байна монгол улсын ижил эрхтэй иргэд өгсөн татвар ижил шудрага байна шүү хууль тогтоогч доо адилхан хөгширч таарна мөн адилхан үхэж таарна
3 | 1 Хариулах
Зочин [202.72.245.194] 2018/12/25
БИД ХУЛГАЙЧДАД 107,6 ТЭРБУМ ТӨГРӨГ НЭМЭЭД ХУЛГАЙЛ ГЭЭД ӨӨРИЙНХЭЭ ХАРМААНААС ӨГЧИХЛӨӨДӨӨ ЭНИЙГ ТАСЛАН ЗОГСООЁО
3 | 1 Хариулах
зочин [103.26.195.138] 2018/12/25
Монгол хүн 30-40 жил ажил хийж татвар төлчихөөд тэтгэвэртээ ч бараг гарч чадалгүй өнгөрч байгаа нь үнэн. Нас барахад нь НДС-аас 1 сая төгрөг өгөөд л дуусч байна. Энэ шударга гэж үү? Тэтгэвэртээ гарч чадаагүй олон жил татвар төлсөн хүнд төлсөн татварынх нь хэмжээг харгалзан ар гэрт нь мөнгөн тусламж үзүүлдэг баймаар юм. Дундаж наслалт харьцангуй бага, дөнгөж 65 байхад яаж тэтгэвэрт гарах насыг нэмнэ гэж сэтгэдэг байнаа. Тэтгэврийн насыг нэмэхийг эсэргүүцэж байна. Улсад ажил хийгээгүй шахам хүмүүс автоматаар 10 жил нэмүүлсэн, сүүлийн хэдэн жилээ өндөр хураамж төлөөд сар бүр сая орчим төгрөгийн тэтгэвэр аваад байхад тэтгэврийн сангийн мөнгө тийм ч удаан хүрэлцэхгүй л байх даа. Энэ эдийн засагчид мэдэж л баймаар юм. Тэгээд татвараа нэмж ажил хийж байгаа хүмүүс, ажил олгогч нарт дарамт учруулахаа болимоор юм.
10 | 3 Хариулах
Зочин [103.229.121.185] 2018/12/25
tatvar tulugch nariihaa karmaanaas 100 terbumiig gusaal uuniigee JDU gj 20, 30 uulaa niilj huvaaj avaal, ene ariun yvdal uu.
4 | 1 Хариулах
Зочин [150.129.143.90] 2018/12/25
Ард түмэнг, тэр дотороо ажил хийж байгаа хэдийгээ боол мэтээр харж тэднийг шулан мөлжих харгис хэлбэрт эргэж буцалтгүй орсон юм байна даа,хүмүүс их ядуурч бн шүү
3 | 3 Хариулах
Зочин [202.55.183.178] 2018/12/25
Зайлаачээ, энэ жил үгүй гэдгээ маш олон хүн хэлсэндээ.
1 | 7 Хариулах
Ganaa [59.153.115.69] 2018/12/25
Laitain ajil bgaaga l hemleh ym daa
2 | 0 Хариулах
Зочин [64.119.23.133] 2018/12/25
Татвар харин ч бага байна. Алба гувчуурыг 90 хүртэлх хувиар нэмэх хэрэгтэй! Идэх мөнгө олдохгүй, зээл авъя гэсэн чинь ОУВС гай болоод байна аа, [хориотой үг]!
3 | 1 Хариулах
зочин [202.21.106.106] 2018/12/25
Жирийн хөдөлмөр эрхэлдэг ардаа мөлжихөө бол. Тэр олигархиуд баячуудаасаа татвараа бүрэн ав. Газрын баялаг нууж гаргадаг баячуудаа шоронд хий. Татварын өршөөл тэдэнд үзүүлэхээ боль.
7 | 1 Хариулах
Зочин [192.82.64.158] 2018/12/25
ХИЛЭЭР МАХ ХУЛГАЙГААР ГАРГААД БАЙГАА ТЭР ХЯТДУУД ГАРГАЖ БАЙГАА ТЭР ИХ МАХНААСАА ЯМАР ТАТВАР ТӨЛЖ БАЙГААН ГААЛЬ ТАТВАРЫНХАН АЖЛАА ХИЙГЭЭЧ.
3 | 1 Хариулах
Зочин [192.82.64.158] 2018/12/25
Ард түмнийг мөлжихөө болио 3 жил дараалан НД-ын хувь хэмжээг нэмж байгааг эсэргүүцэж байна. Наад НДШ төлдөг хэдхэн хүн л байдгийн бусад нь шударгаар төлдөггүй юм за. Тэр олигархжсан улсын татварын ихэнхийг ихэнхийг бурдүүлдэг гээд байгаа том том компаниудыг, хувиараа бизнес эрхлэгчидийг, малчыг, махны ченжүүдийг наймаачдыг олсон орлогоо шударгаар мэдүүлж ТАТВАРАА ,НДШ ШУДАРГА төлдөг болгоод, татвар, нийгмийн даатгалын албан хаагчид ажлаа шударга хийдэг болчихоод авилгал авахаа больчихоод, дээдчүүл нь төрөөс хулгай хийхээ больчихоод, татвараа нэмнэ гэж ярь!!!!!!!!!!!!!!!!!! Тэрнээс биш албан журмаар татвар төлдөг хэдхэн хүнийг мөлжиж нийтэд нь тарааж өгнө гэж тэнэгтэхээ боль. Нийгмийн даатгалын сангийн зарцуулалтыг олон нийтэд ил тод болгохыг шаардаж байна. Өнөөдөр махны үнэ тэнгэрт хадчихаад тахыг хятдууд аваад хилээр гаргаад байхад яагаад тэр хятдуудад өндөр үнээр махаа зарж байгаа малчдаас татвар НДШ ийг шударга олсон орлогоос нь бодож авахгүй байгаан. Хилээр мах гаргаж байгаан.
14 | 1 Хариулах
Зочин [202.72.245.124] 2018/12/25
ЗӨВ!!!
1 | 0 Хариулах
irgen [202.131.243.190] 2018/12/25
zeeliin huugee avtomataar buuruulaajee
0 | 0 Хариулах
Butehgui MGL [43.250.126.162] 2018/12/25
Orlogo? Yag orlogo mun uu? Tatvar avch bgaa yum chin hurimtlagdsan tatvariin mungu n ihseh n logik bish gejuu?
1 | 0 Хариулах
Зочин [103.229.123.124] 2018/12/25
гэж шааж байгаад цаагуураа цусалжээ
0 | 1 Хариулах
Зочин [202.21.117.2] 2018/12/25
орлого өсөөд бгаа бол үхсэндээ татвар нэмээд бгаан тэгээд утаанаас гээд амралт энэ тэр гэж үрээд сонгуулийн амлалтаа өгж халамж нэмээд ажил хийж байгаа хүний кармааг саагаад
5 | 0 Хариулах