Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/25-НД НИЙТЛЭГДСЭН

С.Гүлжанар: Сарын дотор 4 удаа азтан болсон маань хором ч зүгээр суулгүй хөдөлмөрлөсний үр шим байлаа

ikon.mn
2021 оны 1 сарын 25
Сурталчилгаа
Зураг зураг

Анх математикийн багшаар ажилд ороод 150 мянган төгрөгийн цалин аваад, сэтгэл хөдлөлдөө автан нэмж ээжээс мөнгө зээлж 250 мянгаар өвлийн гутал авчихаад гэмшиж хоносон шөнөө мартдаггүй юм. Аав маань таксинд явж, ээж оёдол хийх зэрэг хувиараа ажиллаж олсон багахан мөнгөөр маань дүү нарыг сургаж, урд хормойгоороо хойдохоо нөхөж амьдардаг айл байв. Тухайн үед хотод сурдаг оюутан дүүгийн төлбөрийг дийлэхгүй тул сургуулиас нь гаргахаар зэхэж байгааг сонсчхоод дөрвөн жил ээж аавынхаа  мөнгөөр сурчхаад, хоёрын хоёр оюутан дүүтэй байж аав ээждээ нэмэр болохын оронд нэрмээс болж байгаагаа бодохоор хор шар буцлаад тэр шөнө нойр хүрээгүй.

Хичээл эхэлж, бүтэн жилийнхээ хичээлийн  төлөвлөгөөгөө бичээд захирлаараа батлуулчихсан атлаа хэдий болтол ингэж амьдрах вэ гэж зориглоод халагдах өргөдлөө өгчихөөд, найз залуутайгаа хамт нэг, нэг цүнхтэй Улаанбаатарыг зорьсон юм. Заримдаа алдаа мэт санагдах шийдвэрүүд цаг нь ирэхээр оносон байх нь ч бий, үүний жишээ миний 8 жилийн тэртээх тэнэгхэн үйлдлийг л хэлэх байх.

 

Авдар, чемоданаа нийлүүлээд амьдралаа эхлүүлдэг гэдэг шиг бид оюутнуудын нийлж түрээсэлдэг байрны гал тогооны жижигхэн өрөөг 250 мянган төгрөгөөр хөлсөлж суудаг байлаа. Хөнжил, гудас, хоёр аяганаас өөр тавилгагүй тул найзынхаасаа эвдэрсэн халуун тогоог нь авчирч засаж, сэлбээд хоол, цайгаа хийж, боорцгоо хайрдаг байсан өдрүүд саяхан мэт сэтгэлд тодхон. Бусдад энэ гээд харуулчхаар зүйлгүй ч бие биеэ гэсэн сэтгэл л биднийг хэн хүнээс илүү баян болгодог байв.

Сарын цалингаараа түрээсээ төлөөд, багаханыг нь хуримтлуулаад, өөр илүү дутуу хэрэглээнд мөнгө үрэхгүйгээр, энэ байдлаар жил орчим амьдарч үзсэн.

Тухайн үед нөхөр бид хоёр хамаатныхаа Сансарт байдаг дэлгүүрт ажилладаг байв.

 

Сайн хүний үйлдэл нүднээс далд ч сайн байдгийг тэдэнд харуулж, итгэлийг нь хүлээхээр нэг ч хором зүгээр суулгүй, өдөрт хэд хэдэн удаа шалаа угааж, бараа нэг бүрийнхээ тоосыг арчин, тооцооноосоо 100 төгрөг ч дутаахгүй хичээж ажиллана. Ачаалал ихтэй өдөр аяга цай уух ч завдал олддоггүй байлаа.

Үйлчилгээнд ажиллаж байсан туршлагагүй тул хааяа санамсаргүй алдаа гаргана, тэр тоолонд үйлчлүүлэгчдэдээ загнуулна, өөдөөс бараа шиднэ, бүр улаан нүүр рүү алгадаад авна шүү дээ. Согтуу хөлчүү, янз бүрийн ааш, араншинтай хүний эе эвийг олох, худалдан авагчаа сэтгэл ханамжтай байлгах зэрэг дэлгүүр хэрхэн ажиллуулах арга туршлагыг ах эгч хоёроосоо сурсан.

Нөхөр маань жилийн дараа онцгой байдлын газар ажилд орж, би тэдний дэлгүүрт 3 жил гаруй ажилласан. Юутай ч, дэлгүүрийн эзэн ах эгч хоёрынхоо өндөр шаардлагад нийцэж,борви бохис хийлгүй ажиллаж дүүгээ дээд сургуульд сургаж, хөл дүүжлэх унаатай ч болж,  өөрсдийн гэсэн дэлгүүр ажиллуулах мөнгөө хуримтлуулсан. Бид хоёрыг хуримаа хийхэд ээж аавууд байрны урьдчилгаа мөнгө өгөхөд,  байр авахын оронд өнгөрсөн есдүгээр сараас өөрсдийн  дэлгүүрээ ажиллуулж байна. Дэлгүүрээ авангуутаа хэрэглэгчээ татахаар үүдэндээ “Талх боорцог үйлдвэрийн үнээр” гэж бичиж наагаад талх, боорцогондоо 50 төгрөг ч нэмэхгүйгээр, хэрэглэгчдийнхээ өмнөөс эхний хоёр сар НӨАТ  төлж үзсэн.

 

Нэгэн мартагдашгүй түүх хуваалцахад нэг өдөр найз маань “Танай дэлгүүр азтан болжээ, баяр хүргэе” баяр хүргэж залгахад гайхах, баярлах зэрэгцэж билээ. Үндэсний лояалти хөтөлбөр U-Point-д дэлгүүр маань нэгдчихсэн байсныг авахдаа мэдээгүй байв.  Ингээд анх удаа азтан болж 150 мянган төгрөгөөр бараа авах хоёр эрхийн бичиг авсан. Үүнээс хойш дараагийн тохирлыг хүлээж, үйлчлүүлсэн хүн бүрт U-Point оноогоо яаж цуглуулж, зарцуулдаг, ямар давуу талтай болохыг тайлбарлаж Өгөөж, MCS coca cola, IceMark, Зөв брэндийн бүтээгдэхүүнийг манайхаас авч, урамшууллын оноо цуглуулахыг захидаг байлаа. Ингээд манай хотхоны 300 гаруй өрх өөр дэлгүүрээс бусад бараагаа авсан ч манайхаас ирж U-Point-той бүтээгдэхүүнээ авдаг болсон.

 

Хоёр дахь удаагийн тохирлоор манайх ахиад 150 мянган төгрөгийн барааны эрх  хожиж, мөн супер азтан болж дэлгүүртээ 1.5 саяар хөргүүр, хөлдөөгч аваад гэр дүүрэн баяр, хөөр болж билээ. Ингээд ганц сарын дотор 4 удаа азтан болсон маань уйгагүй хөдөлмөрлөсний үр шим гэж боддог. Шагналаа очиж авахдаа юу өмсөх вэ гээд л хичээл орохыг хүлээсэн хүүхэд шиг л догдолж, нойр хүрэхгүй хонож билээ.

Хэзээ цалин буух бол гэж дансаа шалгаж, цалингаас цалингийн хооронд амьдрахын оронд зориглоод худалдааны салбарт өөрийн бизнесээ эхлүүлсэн бид одоо орлогоороо л амьдарч дөнгөөд л байна. Нөхрийн цалин дансанд нь байж л байдаг, бид хоёр огт үрдэггүй. Би дэлгүүрээ томруулж, сүлжээ дэлгүүрүүдтэй болохыг мөрөөддөг. Өнөөгийн нийгэмд заавал дээд боловсрол эзэмшиж байж сайхан амьдарна гэсэн баталгаа байхгүй шүү дээ. Өрөөлд төвөг удахгүй, өөрийнхөөрөө хөдөлмөрлөж, сүйхээтэй байвал амьдрал хэнийг ч ялгалгүй шагнана.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.