ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/20-НД НИЙТЛЭГДСЭН

ХХЕГ-ын дарга Ж.Бямбасүрэн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, түүний оронд Х.Лхагвасүрэнг томиллоо

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 1 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: ХХЕГ

Засгийн газрын өнөөдөрийн хуралдаанаар Хил хамгаалах ерөнхий газрын дарга, хилийн цэргийн командлагч Ж.Бямбасүрэнг чөлөөлж, түүний оронд бригадын генерал Х.Лхагвасүрэнг томилжээ. Бригадын генерал Х.Лхагвасүрэн нь ХХЕГ-ын Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын асуудал эрхэлсэн дэд даргаар ажиллаж байгаад тус албан тушаалд томилогдож байгаа юм.

Ж.Бямбасүрэн 2019 оны арванхоёрдугаар сарын 30-нд уг албанд томилогдож байсан бөгөөд өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ.

 
ХХЕГ-ын дарга асан Ж.Бямбасүрэн

ХХЕГ-т болсон ажил хүлээлцэх ажиллагаанд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж нарын албаны төлөөлөл оролцов. 

ХХЕГ-ын дарга, Хилийн цэргийн командлагч, бригадын генерал Ж.Бямбасүрэн байлдааны туг, тамгыг бригадын генерал Х.Лхагвасүрэнд хүлээлгэн өгсөн байна.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
7
Зураг
ХАХА
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
7 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг