Өнгөрсөн шөнө Хан-Уул дүүрэг Энгельсийн гудамжинд авто замын гэрэлтүүлгийн цахилгааны шит мөргөсөн осол гарчээ.
Цар тахлын улмаас арваннэгдүгээр сарын 12-нд хөл хорио тогтоосноос хойш согтууруулах ундаа худалдаалахыг хэсэгчлэн болон бүрэн хязгаарласан боловч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн осол гаргасан зөрчил болон ногоон байгууламж, хайс, гэрэл дохио, гэрлийн шон дайрсан хэргүүд энгийн үеэс 10 дахин нэмэгдэж 200 гаруй тохиолдол бүртгэгдсэн байна.
Мөн нийтийн эзэмшлийн гудамж талбайд учирсан хохирол хэдийнээ 100 сая төгрөг даваад байгаа талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр фэйсбүүк хуудсаараа мэдээлжээ.
Мөн тэрбээр "Хөл хорио, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг тогтоосон ч Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрэлтүүлгийн ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажилладаг 20 байгууллага арчилгаа, засварын ажлыг тогтмол хийж, хийсэн ажлын тайланг орой бүрийн Нийслэлийн онцгой комиссын хуралд тайлагнан ажиллаж байна" хэмээн бичсэн байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!