Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/15-НД НИЙТЛЭГДСЭН

Ажлын байрандаа ажиллах шаардлагатай хүмүүсээ хоёр бүлэгт хуваан, ээлжлүүлэхийг зөвлөлөө

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 1 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

МУИС-ийн судлаач, доктор Т.Бэгзсүрэн коронавирусийн халдвар цар тахлын үед халдвар тархахаас сэргийлэхийн тулд аж ахуйн нэгж, байгууллагууд ямар зохион байгууллалт хийвэл үр дүнтэй байх талаар зөвлөлөө.

Тэрбээр “Ажилтнуудыг аль болох гэрээс нь ажиллуулах нь зүйтэй. Гэвч ажлын байрандаа заавал очиж ажиллах шаардлагатай хүмүүс бий. Энэ тохиолдолд ажилтнуудаа хоёр бүлэгт хуваан, долоо долоо хоногоор ээлжлүүлэн ажлын байранд нь ажиллуулах хувилбарыг санал болгож байна. 

Зураг 1, Ажлын байрны стратеги

 
Эх сурвалж: ЭМЯ

Үүнийг халдварын динамикаар тайлбарлая. Нэг ажилтан нь Даваа гарагт халдвар авсан гэж тооцъё. Тэгвэл Баасан гараг хүртэл нууц үе буюу халдвар тараахгүй. Харин Бямба гарагаас халдвар тарааж эхлэх бөгөөд үүнтэй зэрэгцэн хөл хорионы үе таарах тул ажлынхандаа халдвар тараахгүй. Халдвар авсан ажилтан ойролцоогоор Лхагва гарагт эмнэлгийн тусламж авч, эмчлэгдэж эхлэх тул бусдад халдвар тараахгүй юм. 

Зураг 2, Халдварын динамик

 
Эх сурвалж: ЭМЯ

Энэ стратегийн хүрээнд байгууллагад халдвар тараах эрсдэлийг өндөр хувиар бууруулж чадах юм" гэлээ.

Видео:

https://www.facebook.com/iKonNews/videos/256074682543684