Уурхайн ээлж солих зохион байгуулалтын арга хэмжээний эхний шатанд ээлж солих аж ахуй нэгжүүдийн судалгааг авч эхэлжээ.
Улаанбаатар хотод цар тахал голомтлон халдварлаж байгаатай холбогдуулан Нийслэлийн эрүүл мэндийн газар шинжилгээний цэгүүдээ тусгай хуваарийн дагуу ажиллуулж байгаа ба шинжилгээний лабораториуд нь ачаалал ихтэй байна.
Цар тахал голомтлон халдварлаж буй энэ үед уурхай руу ажилчдыг илгээх нь аюулгүйн бүсэд халдвар дамжих эрсдэлтэй тул нийслэлд халдварын эрсдэл буурах нөхцөл байдлыг харгалзаж байна. Тун удахгүй ээлж солих арга хэмжээнд зориулж шинжилгээний цэгүүдийг хуваарилж өгөхөөр боллоо.
Улаанбаатар хотод коронавирусийн халдварын голомтууд шинээр гарч, шинээр илрэх халдварын тохиолдлын тоо нэмэгдсэн тул 2021 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас ээлж солих үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж байгааг мэдэгдсэн юм.
Эх сурвалж: Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн яам
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!