Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/08-НД НИЙТЛЭГДСЭН

"Бүх шатны сургалтын байгууллагын үйл ажиллагааг II улирлаас танхимын, хосолмол, цахим хэлбэрээр явуулна"

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 1 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

15:39 2021/01/08

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/191166414402268/videos/405246323895038

Өнөөдрийн хэлэлцэх асуудал дууссан тул чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө. 

15:19 2021/01/08

170 мянган хүүхдэд хэвлэмэл материал хүргүүлсэн

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “Эцэг эхийн орлого нь хүүхдийн боловсролын ялгаа болоод байгаа асуудлыг юу гэж үзэж байна вэ? Цахимаар хичээл ороход нэг хүүхдэд ямар хэмжээний төсөв зардал гарч байна вэ?

Мэргэжлийг ангилж байгаа боловсролын салбарын бодлого ямар байгаа вэ? Төрийн өмчийн боловсролын байгууллагуудын захирал сонгууль бүрээр солигддог. Удирдлагын тогтворгүй байдал боловсролын чанарт нөлөөлж байна. Нэг дээд, дунд сургуулийн захирал ямар хугацаанд солигддог вэ?

БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн “Теле хичээлийн хамрагдалтыг эцэг эхийн орлоготой холбож асууж байна. Ингэж холбох ёсгүй. Тухайн хүүхэд боловсролыг тэгш хүртэх эрхтэй. Теле хичээлд хамрагдаж чадахгүй байгаа 170 мянган хүүхдэд хэвлэмэл материал хүргүүлсэн. Үүнийг цааш нь үргэлжлүүлнэ. econtent.edu.mn дээр тавигдсан бүх хичээлийг үнэгүй болгосон. Энэ сайт руу ямар ч хүүхэд хаанаас ч холбогдсон үнэтэй холбоотой асуудал үүсэхгүй. Холбогдох бүх салбаруудаас судалгаа авч мэргэжлийн ангилал гаргасан.

 ЕБС-ийн болон цэцэрлэгийн захирал, эрхлэгчийг сум дүүргийн Засаг дарга нар томилж байгаа. 2012 оноос хойш 783 захирал шинээр томилогдсон. Шинээр боловсруулж байгаа төсөлд сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн томилгоог улс төрөөс ангид байлгах тодорхой зүйл заалтыг тусгасан” гэв.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Манай улсын боловсролын салбар дэлхийд хаана явна вэ? Таны санаачилж хийх гол ажил юу вэ? Боловсролын салбарын хамгийн чухал асуудал таны хувь юу вэ? Монгол хэлний дүрэм юу болоод байна вэ? Оюутнууд хүнд байдалд орчихоод байна. Оюутнууд зээл авна гэсэн болохоор байгаад байдаг. Гэтэл сургууль нь хөөгөөд байна.

Хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэг хүнд байдалд орлоо. Маш олон байгууллага хаалгаа барих боллоо. ААН-ээ аврах талаар бодлого байна уу? Улсынх бол гайгүй. Нэг хэвлэгдсэн сурах бичгийг хэр удаан хэрэглэдэг юм бэ? Агуулга нь шинэчлэгдээд явдаг уу, мөнгө л хийгээд байх шиг санагддаг. ЕБС, СӨБ-ийн багш нар насаараа хүнд ажил хийгээд байр байдаггүй” гэлээ.

Сургалтын хөтөлбөр олон улсад 10 жил өөрчлөгддөггүй

БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн “Боловсролын салбарт гол хийх гэж зорьж байгаа зүйл бол чанар. Бүх шатны сургалтын байгууллагын чанарыг сайжруулж, сургалтын хөтөлбөрийн тогтвортой байдлыг хангана. 

2019 онд тодорхой хэмжээний сайжруулалтыг хийснээс хойш одоогоор хөтөлбөр тогтвортой байгаа.  Мөн тухайн онд сурах бичиг дээр бага хэмжээний өөрчлөлт орсон. Бид өнөөдрийг хүртэл Ц.Дамдинсүрэн гуайн 1983 оны Монгол хэлний толийг мөрдөж байна. Монгол хэлний дүрэм өөрчлөгдөөгүй. 

Төлбөрийн асуудалтай байгаа оюутнуудын хүндрэлтэй байдлыг 2021 оны төсөвт багтаан шийднэ. ЕБС-д 137 сурах бичиг хэрэглэж байна.

Сургалтын хөтөлбөр олон улсад 10 жил өөрчлөгдөлгүй мөрдөгддөг юм билээ. Үүнийг бид  мөрдөхөөр ажиллаж байна. Хувийн хэвшил, төрийн байгууллагын ялгаад  байгаа зүйл байхгүй. Төрөөс өгөх ёстой зүйлээ хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэгийн байгууллагад өгч байгаа” гэв.

14:54 2021/01/08

БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн оюутнуудад олгож байгаа сургалтын төлбөрийн зээлийн талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр “Өнөөдрийн байдлаар 4,439 оюутанд 3.1 тэрбум төгрөгийн сургалтын төлбөрийн зээл олгосон.  Дотоодын оюутнуудын сургалтад зориулсан боловсролын зээлийн үйлчилгээ бий. 7,000 гаруй оюутны зээл хүлээгдэж байгаа. 2019-2020 онд дөрөвдүгээр курсээ төгссөн оюутнуудад зээл олгох асуудлыг өнгөрсөн оны тавдугаар сард шийдсэн.

2021 оны төсөвт 24.8 тэрбум төгрөг сургалтын төлбөрийн зээлд батлагдсан. Хүсэлт гаргасан, боловсролын зээлийн сантай гэрээгээ байгуулсан, 2.8-аас дээш голч дүнтэй 4,986 оюутанд зээлийг нь өгөхөөр бэлдэж байна.

Сувилагч мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудад сургалтын төлбөрийн зээлээр олгох 5.9 тэрбум төгрөг батлагдсан. Энэ нь ЭЕШ-ын шалгалтад 501-ээс дээш оноо авсан оюутнуудад олгох ёстой.  Гэхдээ COVID-19-ийн үед эрүүл мэндийн салбарт сувилагч нэн шаардлагатай байгаа тул 2020-2021 оны хичээлийн жилд сувилагч мэргэжлээр элссэн 3,600 сувилагч оюутны судалгааг гаргаад сургалтын төлбөрийн зээлийг олгоход бэлэн байна. Нэн хэрэгцээтэй мэргэжлээр сураагүй ч гэсэн сургалтын төлбөрийн зээл олгооч гэсэн  мөн 3,600 орчим оюутан байгаа. Хоёрдугаар улирлаас бүх шатны сургалтын байгууллагын үйл ажиллагааг танхимын болон танхимын бус, хосолмол,  зайн болон цахим  хэлбэрээр явуулахаар судлан ажиллаж байна” гэв.

14:08 2021/01/08

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ.

Хуралдааны эхэнд бүх шатны боловсролын байгууллагын чанар, хүртээмж, сургууль, цэцэрлэгт хамрагдалтын байдал, хичээл, сургалтыг цахим хэлбэрт шилжүүлж байгаа арга хэмжээний талаарх Шадар сайдын мэдээллийг сонсож байна. 

Шадар сайд Я.Содбаатар "2020-2021 оны хичээлийн жилд 75 мэргэжлийн боловсролын байгууллагад 4,000 багш ажилтан ажиллаж, 40,165 сурагч суралцаж байна.

Дээд боловсролын 81 байгууллагад  11,970 багш ажилтан ажиллаж 147 мянган оюутан суралцаж байна. Улаанбаатар хотын хэмжээнд 56 дотуур байранд 9,300 оюутан амьдарч байна.  Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулан хичээлийн үйл ажиллагааг теле болон цахим хэлбэрээр зохион байгуулж байна.

Цахим сургалтын үйл ажиллагааны талаар 86 их, дээд сургуулийн оюутнаас судалгаа авахад 80.5 хувьтай сайн гэсэн дүгнэлт гарсан. Цэцэрлэг, ЕБС-ийн эхний улирлын амралтыг эхлүүлээд байна. Дээд боловсролын сургалтын байгууллагын эхний улирлын амралт нэгдүгээр сарын 5-наас эхэлсэн.

2020-2021 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирлаас бүх шатны сургалтын байгууллагын үйл ажиллагааг танхимын болон танхимын бус, хосолмол,  зайн болон цахим  хэлбэрээр явуулах бодлого баримтлан бэлтгэл ажлыг хангаж байна" гэлээ.