Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/08-НД НИЙТЛЭГДСЭН

"Ачтан" эмнэлгийн голомттой холбоотой батлагдсан тохиолдол 39 боллоо

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 1 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: ЭМЯ

Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Ачтан" эмнэлгийн голомтот халдварын тохиолдол 39 болсныг хэллээ.

Тэрбээр "Баянгол дүүргийн 6 дугаар хороонд нэг орцны зургаан хүн халдвар авсан нь батлагдсан.

Тус дүүргийн 5, 6 дугаар хорооны зарим байранд гэр бүлийн голомттой холбоотой халдвар гарч байна. Мөн тус хороонд "Ачтан" эмнэлгийн ажилчдын байр байдаг.

Үүнтэй холбоотойгоор тэнд үргэлжилсэн голомтот байдал үүсээд байгаа тул оршин суугч иргэдэд коронавирус илрүүлэх шинжилгээ хийх ажил өчигдөр оройноос зохион байгуулагдаж эхэлсэн.

"Ачтан" эмнэлэгт үүссэн голомттой холбоотойгоор тус эмнэлгийн 21 ажилтан, тэдний гэр бүлүүдээс 18 хүн буюу тус голомттой холбоотой батлагдсан тохиолдол нийтдээ 39 болоод байна" гэсэн юм.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/204616947986360

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.