Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/08-НД НИЙТЛЭГДСЭН

"БГД-ийн 6 дугаар хороонд байрлах орон сууцны нэг орцноос халдварын зургаан тохиолдол илэрсэн"

Н.Урантулга, iKon.mn
2021 оны 1 сарын 8
iKon.MN
Зураг зураг
БГД-ийн 6 дугаар хороо "Ачтан" эмнэлгийн орчим

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа БГД-ийн 6 хороонд байрлах орон сууцны нэг орцноос халдварын зургаан тохиолдол илэрснийг хэллээ.

Тэрбээр “Халдвар гарсан орцны нэг тохиолдол нь Мөнгөнгүүр эмнэлгийн лаборант байсан. Иймд тус эмнэлэг дээр халдварын голомтын хариу арга хэмжээ зохион байгуулж, сэрэмжлүүлэх тандалт судалгаа эхэлсэн. Тухайн эмнэлгийн нийт эмч, ажилчид болон тэнд хэвтэн эмчлүүлж байсан 141 хүнийг шинжилгээнд хамруулж, 32 хүнийг ойрын хавьтлаар тусгаарлаад байна. Эдгээр хүмүүсийн шинжилгээнээс нэг хүний сорьцод коронавирус илэрсэн. Тухайн эмнэлгийн нэг эмч халдварт өртсөн байна.

Мөн тус орцны нэг батлагдсан тохиолдол ИНЕГ-т ажилладаг учраас ИНЕГ-т тандалт судалгаа шинжилгээг хийсэн. 171 хүнд шинжилгээ хийж, 20 хүнийг тусгаарласан бөгөөд шинжилгээ хийх ажил үргэлжилж байна.

БГД-ийн 6 дугаар хорооны 65, 43-А, 57 дугаар байруудад гэр бүлийн голомттой холбоотой халдварууд гарч байна. Тухайн орчимд "Ачтан" эмнэлгийн ажилчдын байр байдаг юм байна. Үүнтэй холбоотойгоор үргэлжилсэн голомтлог байдал үүссэн учраас БГД-ийн 5, 6 дугаар хорооны бүх иргэдийг шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж байгаа" гэдгийг хэллээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/204616947986360
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.