Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/01-НД НИЙТЛЭГДСЭН

"2020 оны 12 дугаар сарын цахилгааны төлбөрт 11 дүгээр сарын таны хэрэглэсэн цахилгааны төлбөр тодорхой хэмжээгээр байгаа"

А.Намуун, iKon.mn
2021 оны 1 сарын 1
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

Коронавирусийн цар тахлын үед иргэдийн эдийн засаг, нийгмийн асуудлыг дэмжих зорилгоор 2020 оны 12 дугаар сарын 1-нээс 2021 оны долоодугаар сарын 1-нийг хүртэл цахилгаан, дулаан, усны хэрэглээг төрөөс даах шийдвэр гарсан. Ингэхдээ өнгөрсөн оны мөн үеийн цахилгаан, дулааны хэрэглээтэй тэнцэх хэмжээний зардлыг төрөөс дааж, хэтэрсэн тохиолдолд хэрэглэгч өөрөө төлөх зохицуулалтыг хийсэн билээ.

Энэхүү хөнгөлөлтийн мэдэгдэл хэрэглэгчдийн гар утсанд мэссэжээр ирээд байгаа тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд гарч байна.

Энэ талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх фэйсбүүк хуудсаараа дамжуулан тайлбар өгчээ.

Тэрбээр "2020 оны 12 дугаар сарын цахилгааны төлбөрийн нэхэмжлэлд тайлбар өгье. Ер нь хэрэглэгчийн цахилгааны төлбөрийг 30 хоногийн хэрэглээгээр нэхэмжилдэг юм. Тийм учраас 2020 оны 12 дугаар сарын цахилгааны төлбөрт 11 дүгээр сарын таны хэрэглэсэн цахилгааны төлбөр тодорхой хэмжээгээр байгаа. Тухайлбал: Иргэн Ж-гийн цахилгааны төлбөрийн бичилтийг 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл бичсэн бол Засгийн Газрын тогтоолын дагуу 10 хоногт ногдох цахилгааны төлбөрийг иргэн Ж-гийн өмнөөс Засгийн газар төлж барагдуулах ба үлдсэн 20 хоногт ногдох цахилгааны төлбөрөө иргэн Ж өөрөө төлөх ёстой.

Жич: Хэдийгээр бүх хэрэглэгчийн цахилгааны төлбөрийг 30 хоногийн хэрэглээгээр бичдэг ч бичилтийн эхлэлийн хугацаа ялгаатай байдгийг анхааруулья. Хэрэв таны цахилгаан болон дулааны эрчим хүчний төлбөрийн нэхэмжлэлд ойлгомжгүй бас эргэлзээтэй зүйл байвал мэргэжлийн байгууллагад хандахыг хүсье" гэжээ.

Шинэ оны мэнд хүргэе. 2020 оны 12 дугаар сарын цахилгааны төлбөрийн нэхэмжлэлд тайлбар өгье. Ер нь хэрэглэгчийн...

Posted by Тавинбэх Нансал on Friday, January 1, 2021

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК "Улаанбаатар хот болон Төв аймгийн 16 сумын нийт 400,000 орчим хэрэглэгчийг манай компани цахилгаан эрчим хүчээр хангадаг. Эдгээр хэрэглэгчдийн тоолуурын заалтыг байцаагч нар зургаан циклд хувааж аван тухайн сарын 1-5, 6-10-ны хооронд гэх дарааллаар бичилт хийдэг. 

Засгийн газрын шийдвэрийн дагуу тухайн хэрэглэгчийн 2020 оны 12 дугаар сарын цахилгааны төлбөрийг өмнөх оны мөн үетэй харьцуулан төр даана. Харин илүү гарсныг нь иргэн өөрөө төлөх юм. Энэхүү бичилтэд Сангийн яам, Эрчим хүчний яам, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын хамтарсан ажлын хэсэг хяналт тавин ажиллаж байна" гэсэн мэдээллийг өглөө.