Гүүд нэйборс ОУТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газар нь цар тахлын голомтод ажиллаж байгаа эрүүл мэндийн салбар, эмнэлгийн ажилтнуудад 115,000,000 төгрөгийн үнэ бүхий 4,600 ширхэг халдвар хамгааллын хувцсын буцалтгүй тусламжийг ЭМЯ-д хүлээлгэн өглөө.
КОЙКА (Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг)-ийн дэмжлэгтэйгээр Гүүд нэйборс ОУТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газар болон Ногоон Ази ТББ-ын хамтран хэрэгжүүлж буй Ковид-19 цар тахлыг даван туулах чадавхыг бэхжүүлэх төслийн хүрээнд цар тахлын голомтод ажиллаж буй эмч, эрүүл мэндийн салбарын ажилтнуудад нэн шаардлагатай халдвар хамгааллын хувцас, тоног төхөөрөмжийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор нийт 98,000 долларын халдвар хамгааллын хувцас, хэрэглэлийн дэмжлэгийг хүргээд байна.
Түүнчлэн нийслэлийн 7 дүүргийн зорилтод бүлгийн 7,000 өрхөд Ковид-19 цар тахлыг даван туулахад шаардлагатай тусламж, дэмжлэгийг хүргэж, хүүхдийн эрхийг хамгаалах, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ойлголт, хандлагыг нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаануудыг төлөвлөн хэрэгжүүлж байгаа юм.
*Гүүд Нэйборс ОУТББ нь БНСУ-д байгуулагдан өдгөө Монголд төдийгүй дэлхийн 37 улсад боловсрол, эрүүл мэнд, ундны ус, орчны эрүүл ахуй болон орлого нэмэгдүүлэх зэрэг хөгжлийн хөтөлбөрүүдийг мэргэжлийн түвшинд хэрэгжүүлэгч Олон Улсын хүмүүнлэгийн тусламжийн Төрийн Бус Байгууллага юм.
Good Neighbors INGO provided 4,600 personal protective equipment (PPE) worth MNT 115,000,000 to the Ministry of Health to support healthcare workers and medical staff who are working in the frontline.
‘With the support of Korea International Cooperation Agency (KOICA), Good Neighbors INGO and the Green Asia NGO implemented the Covid-19 pandemic Response and Resiliency Enhancement Project and a total of $ 98,000 was donated to increase the access of essential protective clothing and equipment for the health and medical workers.
Additionally, 7,000 households of 7 target districts of Ulaanbaatar were provided with necessary food and hygiene assistance to overcome the COVID-19 pandemic, and related activities to increase awareness on prevention of domestic violence and protection of children rights were implemented within the scope of the project.
*GoodNeighbors International is an international humanitarian and development organization. It has made great strides in its mission by providing people around the world with a better quality of life since its establishment in Korea, 1991. GNI was granted General Consultative Status with the UN ECOSOC in 1996 and acknowledged its contribution and granted the “MDGs Award” in 2000.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!