Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/30-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсад ТӨРИЙН АВЛИГА том асуудал гэж иргэдийн 69% нь үнэлжээ

Б.Жаргалмаа, IKON.MN
2020 оны 12 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn
Ази тивийн иргэдийн 2020 оны Авлигын барометер судалгааг Транспэрэнси Итнернэшнл байгууллага зарлалаа.
 
Энэхүү судалгаанд 15 орны 20,000 иргэн оролцжээ. Тэр дундаа Монгол улсын 1,000 иргэн оролцсон ба Монголын судалгааг 2020 оны зургаа болон долдугаар сард хийсэн байна.
 
 
Эх сурвалж: Транспэрэнси Итнернэшнл

Монгол Улсын иргэдийн 52 хувь нь Засгийн газар авлигатай тэмцэх чиглэлд сайн ажиллаж байна гэж дүгнэжээ. ( Судалгааг 2020 оны 6-7 сард хийсэн болно) 

Авлига өссөн байдал, улс орнуудаар

 
Эх сурвалж: Транспэрэнси Итнернэшнл

Манай иргэдийн

  • 35% нь сүүлийн 12 сард авлига өссөн
  • 31 хувь нь авлига буурсан
  • 34 хувь нь авлига хэвээрээ байгаа гэж үзсэн байна.
 
Эх сурвалж: Транспэрэнси Итнернэшнл

Монгол Улсаас судалгаанд оролцогчдын 69 хувь нь төрийн авлига том асуудал гэж үзжээ. Бүсийн орнуудын дундаж үзүүлэлт 74 хувь байсан байна. 

Төрийн авлигыг иргэд үнэлсэн байдал, улс орноор

 
Эх сурвалж: Транспэрэнси Итнернэшнл

Ази тивийн 17 орны 20,000 иргэн авлигын түвшнийг дараах дарааллаар

  • парламент
  • орон нутгийн иргэдийн хурал
  • төрийн албан хаагчид
  • цагдаа
  • ерөнхийлөгч ба ерөнхий сайд
  • бизнесийн захирлууд
  • шүүгчид
  • ТББ-ууд
  • армийн удирдлага
  • шашны удирдагчид
  • банкирууд гэж жагсаажээ.
 
Эх сурвалж: Транспэрэнси Итнернэшнл

Харин Монголд УИХ гишүүд 56 хувиар, шүүгч нар 42 хувиар хамгийн авлигач институц гэсэн жагсаалтыг тэргүүлжээ ( Жич судалгааг 2020 оны 6-7 саруудад хийсэн болно)

 
Эх сурвалж: Транспэрэнси Итнернэшнл
Монгол улсын иргэдийн 22 хувь нь төрийн үйлчилгээ авахдаа сүүлийн 12 сард авлига өгсөн гэсэн бол 29 хувь нь танил талаараа ажлаа бүтээсэн гэжээ. 14 хувь нь сонгуулийн саналаа худалдсан гэж мэдэгдсэн бол 7 хувь нь бэлгийн хүчирхийллээр дарамтлах гэмт хэрэгт өртсөн гэжээ.

Монгол улсын иргэдийн 44 хувь нь АТГазрыг сайн ажиллаж байна гэж үзсэн байна.  

Улс орнууд АТГ-аа үнэлсэн байдал

 
Эх сурвалж: Транспэрэнси Итнернэшнл

Монгол Улсын иргэдийн 59 хувь жирийн иргэд авлига өгөхгүй байж авлигыг мэдээлснээр авлига буурна гэсэн итгэлтэй байгаа нь 2017 онд хийгдсэн судалгаанд 49 хувь байснаас өссөн эерэг үзүүлэлт болжээ.  

 
Эх сурвалж: Транспэрэнси Итнернэшнл

Мөн манай орны иргэдийн 22 хувь нь өдөр бүр авлигад өртдөг гэж мэдэгджээ.  

 
Эх сурвалж: Транспэрэнси Итнернэшнл

Бүсийн орнууд цагдаа, шүүх, бүртгэл, сургууль, төрийн үйлчилгээ (газар, дулаан цахилгаан ) эмнэлэгийн салбарыг хамгийн өндөр авлигатай гэж үзжээ. 

 
Эх сурвалж: Транспэрэнси Итнернэшнл

 

Бүсийн орнуудаас Монгол Улсын иргэдийн 58 хувь нь танил талаа ашиглан төрийн үйлчилгээг авсан ба хүн танихгүй бол бүтэхгүй байсэн​ гэж хариулсан ба энэ үзүүлэлтээрээ бүсдээ тэргүүлсэн байна.  
 
Эх сурвалж: Транспэрэнси Итнернэшнл

Иргэдийн авлига өгсөн эсвэл танил талаараа ажлаа бүтээсэн салбарыг сургууль, эмнэлэг, бүртгэл, төрийн үйлчилгээ ( газар, дулаан, цахилгаан) цагдаа ба шүүх гэсэн байгууллагууд тэргүүлж байна.  

Монгол улсын нэгдсэн дүн 
 
Эх сурвалж: Транспэрэнси Итнернэшнл

Судалгаанд нийт оролцсон 17 орны 4 нэг нь авторитет  дарангуйлын дэглэмтэй улсууд байна. Эдгээр улсууд мөн хэвлэлийн эрх чөлөө ба  иргэний улс төрийн эрх чөлөөг хязгаарласан улсууд байна.

Дээрх 17 орны иргэдэд өөрсдөд нь өдөр тутам тохиолдсон авлигын тохиолдлыг асуухад сонгуулын санал худалдан авалт ба бэлгийн дарамт, Бүсийн хэмжээнд авлигатай тогтвортой тэмцэхэд иргэд авлига өгөхөөс татгалзах, авлигыг мэдээлэх нь зүйтэй гэж судалгаанд оролцогсод хариулжээ.
 
Гэсэн хэдий ч бүсийн хэмжээнд авлигачдын зүгээс үзүүлэх дарамт, хэвлэх ярих эрх чөлөө хязгаардагдмал байгаа ч жирийн иргэд авлигын эсрэг тэмцэж өөрчлөлт хийж чадна гэж хариулжээ.
 
Судалгаанд оролцогчдын 75 хувь нь тухайн улсад авлига бол томоохон асуудал гэдгийг хүлээн зөвшөөрчээ.
 
Мөн 20 хувь нь эрүүл мэнд ба боловсролын салбарт авлига өгснөө хүлээн зөвшөөрчээ. Өөрөөр хэлбэл бүсийн 17 орны 836 сая хүн энэ салбарт авлига өгсөн гэсэн үг ажээ. 
Гэсэн хэдий ч бүсийн орнуудын  иргэдийн 40 хувь нь жирийн иргэд авлигыг бууруулж чадна гэж хариулсан нь эерэг үр дүн юм.
Зөвлөмж
  • Бүсиийн орнууд иргэд авлигыг айж эмээхгүй мэдээлэх эрх зүйн орчныг бий болгох, шүгэл үлээгчийн хуулийг батлах, авлиагатай тэмцэгч сэтгүүлчдийг хамгаалах, хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах, ТББайгууллагууд ба иргэний нийгмийг хамгаалах 
  • Иргэд олон нийтийг ойлгомжтой, энгийн форматаар, цаг хугацаанд нь мэдээлэл авах эрхийг хангах
  • Бүсийн орнуудын сонгуулийн санал хураалт дээр сонгуулийн ерөнхий хороо ба авлигатай тэмцэх газрууд хамтран ажиллаж санал худалдан авалтаас сэргийлдэг механизм бий болгох
  • Төрийн албанд мерит зарчмыг бий болгож өрсөлдөхүйц цалин, шударгаар дэвших механизм, авлигаас сэргийлэх механизм бий болгох, төрийн үйлчилгээг иргэдэд хялбар төвөггүй хүргэх арга замыг бий болгох 
  • Улс төрийн санхүүжилтийг ил тод болгож, компаны эцсийн өмчлөгчийг олон нийтэд мэдээлдэг болох
  • Бэлгийн хүчирхийллээр  дарамтлахыг зогсоохын тулд мэдээлэх эрх зүйн орчинг бий болгох, мэдээлэх механизмтай болох, цагдаа шүүх байгууллага энэ чиглэлээр ажиллах эрх зүйн орчинг бэхжүүлэх, жендерийн тэгш байдлыг хангах. 
  • НҮБ авлигын эсрэг конвенцыг дагаж мөрдөх, 2012 оны Жакартад гаргасан  Авлигатай тэмцэх газруудын ажиллах зарчим ба  Коломбод гаргасан тайлбарын дагуу улс орнууд Авлигатай тэмцэх газрынхаа хараат бус байдлыг бэхжүүлэх.