Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/25-НД НИЙТЛЭГДСЭН

Интермед эмнэлэг иргэдэд Коронавирусийн шинжилгээг машин дотроосоо өгөх боломжийг бүрдүүлэн ажиллаж байна

A.Жаргал
2020 оны 12 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Интермед эмнэлэг иргэдэд Коронавирусийн шинжилгээг Drive through урсгал буюу автомашин дотроосоо гаралгүйгээр өгөх боломжийг бүрдүүлэн ажиллаж байна. Халдвартай хүмүүстэй холилдох эрсдлийг бууруулж, айдасгүй, даарахгүй, хурдан шуурхай, аюулгүйгээр Covid-19 шинжилгээ өгөх боломжийг Авсрали, БНСУ-д улсад туршигдсан зааварчилгааны дагуу Интермед эмнэлэгийн авто зогсоолын өргөтгөлийн хэсэгт бүрдүүлж, 12-р сарын 24-ний өдрөөс эхлэн нээн ажиллуулж эхэллээ.

 
 

Энэ цэгт одоогоор Түргэвчилсэн шинжилгээг төлбөртэйгээр хийж байгаа бөгөөд ойрын хугацаанд PCR шинжилгээг хийх бэлтгэлийг хангаж байна. Цаг авах, төлбөр төлөх, хариуг авах үйлдлүүд бүгд онлайнаар online.intermed.mn хаягаар хийгдэхээр зохион байгуулжээ. Та шинжилгээ өгөхийн тулд эхлээд online.intermed.mn бүртгүүлж урьдчилан цаг авахад л хангалттай. Тус хэсгийн түргэвчилсэн оношилгооны хариу өндөр хувийн баталгаатай АНУ-ын Abbot тестээр хийгдэж байгаа бөгөөд хариуг онлайнаар 30 минутаас 2 цагт багтаан гаргана. Энэхүү тест нь мэдрэг чанар өндөртэй шинжилгээний арга юм.

Нийслэлийн хэмжээнд коронавирусын шинжилгээ авч буй нийт 20 гаруй цэг ажиллаж байгаа ба шинээр Интермед эмнэлгийн шинжилгээний хэсэг нээгдсэнээр цаг үеийн хэцүү нөхцөл байдалд ажиллаж буй улсын ачааллаас хөнгөлж, дэмжлэг үзүүлнэ гэдэгт найдаж байна. Мөн Интермед эмнэлэг коронавирусийн шинжилгээ өгөхөөр ирж буй үйлчлүүлэгчиддээ баталгаажилтын хуудас өгч эмнэлэгт саадгүй ирэх бололцоог ханган ажиллаж байгааг дурдъя.