ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/09-НД НИЙТЛЭГДСЭН

Хөрөнгө оруулалтын 80 гаруй хувийг барилгын салбарт зарцуулна

Э.Өнөр
2013 оны 12 сарын 9
Зууны мэдээ
Зураг зураг
Шинэ онд хөрөнгө оруулалт юунд чиглэх талаар зарим мэдээллийг тоймлон хүргэе

Эдийн засгийн хөгжлийн яам ирэх онд төсвийн хөрөнгө оруулалтаар хийх ажил, төслийг төлөвлөж байгаа аж. Мөн тус яам ирэх онд гаднаас авах зээл тусламжийн мөнгөөр хийх ажлуудыг ч хэлэлцжээ. Иймд шинэ онд хөрөнгө оруулалт юунд чиглэх талаар зарим мэдээллийг тоймлон хүргэе.

69 цэцэрлэг, 49 сургууль барина

Ирэх онд манай улс гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаа шинэ хуулиар зохицуулна. Хөрөнгө оруулалтын тухай хууль өнгөрсөн сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн.

Ирэх жил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэх төсөл, ажлуудыг барилга, байгууламж тэргүүлэхээр байна. Төсвийн хөрөнгө оруулалтын 81.4 хувь буюу 930.3 тэрбум төгрөгийг барилга барихад, 3.9 хувийг засварын ажилд, 10 хувийг тоног төхөөрөмж техник хэрэгсэл худалдан авахад зарцуулахаар төлөвлөжээ.

Харин ирэх оны нийт хөрөнгө оруулалтын 36.96 хувийг дэд бүтэц, 27.43 хувийг боловсрол соёл эрүүл мэнд, 6.36 хувийг хөдөлмөр эрхлэлт, хөдөө аж ахуй, 29.26 хувийг салбарт зарцуулахаар болжээ. Эдгээр салбарт шинээр эхлүүлэх ажилд 16 аймгийн 16 сумыг шинэчлэх төсөлд 80 гаруй тэрбум төгрөгийг хуваарилсан байна.

Ирэх оны төсвийн хөрөнгө оруулалтыг яамдтай хэлэлцсэний хүрээнд салбаруудад хийх ажлыг ач холбогдлоор нь жагсааж хөрөнгө хуваарилж байгаагаараа онцлог гэж Эдийн засгийн хөгжлийн яамныхан үзэж байна. Ирэх оны төсвийн хөрөнгө оруулалтаар хийх ажлын үр дүнгээр шинээр барих 69 цэцэрлэг, 49 сургууль, 28 дотуур байр, 

Төслүүдийг концессын гэрээгээр гүйцэтгэнэ

Манай улс өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд гадны орнуудаас 5.5 тэрбум ам.долларын тусламж авсны 55 хувь нь хөнгөлөлтэй зээл, 45 хувийг буцалтгүй тусламж эзэлжээ. Үүнийхээ ихэнх хувийг хөдөө аж ахуй, зам тээвэр, эрчим хүч, эрүүл мэндийн чиглэлд зарцуулсан байна. 2011 оноос манай улсын эдийн засаг сэргэснээр гадны орнуудаас авах зээл, тусламжийн хэмжээ буурсан аж. Сүүлийн жилүүдэд манай ул: дэд бүтцэд шаардлагатай хөрөнгийг гаднын зээл, тусламжаар санхүүжүүлэхээс илүү концессын гэрээгээр томоохон төслүүдийг хэрэгжүүлэх бодлого барьж байгаа юм.

Одоогоор Нарийн сухайт-Шивээ хүрэн чиглэлийн хатуу хучилттай авто замын төсөл, Могойн голын дулааны цахилгаан станцын төслийг концессын гэрээгээр хэрэгжүүлж байна. Цаашид энэ гэрээгээр Дулааны V цахилгаан станц, Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн хурдны зам, Тавантолгой-Ханбогд-Ханги чиглэлийн авто зам, Туул сонгино усны нөөцийн цогцолбор зэрэг төслийг эхлүүлэхээр судалж балгаа аж.

Зураг