• 6 сарын 13, Баасан
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/22-НД НИЙТЛЭГДСЭН

Залуучууд, эмзэг бүлгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд зориулж Европын холбоо 16 сая еврогийн буцалтгүй тусламж олгож байна

A.Жаргал
2020 оны 12 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn
Европын холбооноос 2020 оны тавдугаар сард баталсан, Монгол Улсад үзүүлэх 50.8 сая еврогийн Төсвийн дэмжлэгийн хөтөлбөрийн эхний 16 сая еврогийн санхүүжилт хийгджээ. Тус хөтөлбөрийн хүрээнд "Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилгуудтай уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төсөл өнөөдөр нээлтээ хийж байгаа бөгөөд цар тахлын нийгэм-эдийн засгийн үр нөлөөг бууруулах хүчин чармайлтад хувь нэмэр оруулах юм.
 
Төсөл нь үр дүнд суурилсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлт, зохистой хөдөлмөрийг дэмжих, төсөв санхүүгийн удирдлагыг бэхжүүлэх, улмаар Тогтвортой хөгжлийн зорилгуудад хүрэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой.

Төслийн хүрээнд Сангийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтран ажиллах бөгөөд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс уг төслийг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага болон Олон улсын хөдөлмөрийн байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ.

Нээлтийн үеэр Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Траян Христеа “Төсвийн дэмжлэг нь ялангуяа цар тахлын хүнд цаг үед Засгийн газраас хүн ардынхаа аж амьдралыг сайжруулах хөгжлийн гол зорилтоо хэрэгжүүлэхэд санхүүгийн нэмэлт боломж олгож байна. 

Энэхүү буцалтгүй тусламж нь залуучууд, эмзэг бүлгийн хөдөлмөр эрхлэлт, зохистой хөдөлмөрийг дэмжих, улмаар Засгийн газар орлогын удирдлагаа сайжруулах замаар хүртээмжтэй, тогтвортой өсөлт бий болгоход хувь нэмэр оруулна” хэмээв.

2018 оны байдлаар МУ-ын нийт хүн амын 28.4% нь ядуурлын түвшинд, мөн 15% нь ядуурлын түвшинд дөхсөн байсан ба ажилгүйдэл, ялангуяа цар тахлын хувийн хэвшил, хөдөлмөрийн салбарт үзүүлж буй сөрөг нөлөөний улмаас тэгш бус байдал нэмэгдэж байгаа нь тулгамдсан асуудлын нэг болж байна.

Цар тахал ТХЗ-ыг биелүүлэхэд гарсан ахиц дэвшлийг удаашруулах, ухраах хэмжээний сорилт бий болгоод байгаа тул ТХЗ-ыг биелүүлэхийн төлөө бүх тал хүчин чармайлтаа сайжруулах шаардлагатай болж байна. “Монгол Улс нотолгоо, үр дүнд суурилсан төлөвлөлт, төсвийн төлөвлөлт, хяналт үнэлгээ болон тайлангийн системд шилжиж байгаа нь сайшаалтай юм. Ажлын байр бий болгох, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, эмэгтэйчүүд, алслагдсан нутагт амьдарч буй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг
дээшлүүлэх энэ чухал төсөлд хамтран ажиллах боломж олгосон Европын Холбоонд мөн талархаж байна” хэмээн НҮБХХ-ийн Суурин төлөөлөгч Илейн Конкиевич хэлэв. 

Тэрбээр мөн “НҮБХХ нь Монгол Улсад хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, зохистой хөдөлмөрийг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийн салбарт төрийн үйлчилгээг үр дүнтэй, хариуцлагатай, шуурхай хүргэх, төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах, институцийн чадавхийг сайжруулах чиглэлээр бүх талуудтай ойр нягт хамтран ажиллах болно” хэмээв. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
3
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ХАХА
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
15 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
иргэн [66.181.176.51] 2020/12/23
30 жил Ард тумнии нэрииг барьж Ядуурлаа бууруулна ,жду -гээ хогжуулнэ гэж хульхидаж гаднаас зээл тусламжаар монго аваад бур зуршил болсон Одоо энииг зогсоож Ард иргэдиин хяналт гаргахгуй бол бур хулгай луйвар хиичээд гадаад руу зугтдаг бур моод болсон
0 | 0 Хариулах
Зочин [66.181.188.108] 2020/12/22
Хүүхдийн мөнгийг ялгаж өгсөн нь байгаа оносон. Тайлбарлаад магтаад баршгүй
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.238] 2020/12/22
Манай МАН аас сонгогдсон 65 эмзэг бүлгийн хүмүүс байгаа ш дээ. Хөөрхий цадаж үзээгүй хомхой өвчтэй юм билээ. Эдгэдэггүй их хүндэрсэн гэсэн.
1 | 0 Хариулах
x [202.126.90.18] 2020/12/22
tuslamj zeel avahaar deeguuree buun yaduu zuduuchuud zaisand amidraad huvaaj avaad yag heregtei humuus ni bayan bolood
0 | 0 Хариулах
Zochin [103.212.116.42] 2020/12/22
Hend yamar shalguuraar yah olgohiig todorhoi medeelj ogvol sain l bna
1 | 0 Хариулах
Зочин [202.21.108.27] 2020/12/22
Иргэдийн хяналт тавьдаг газар байгуулах хэрэгтэй
1 | 0 Хариулах
Rps [66.181.190.155] 2020/12/22
Ard tumnii gart hureh n yu l bol
1 | 0 Хариулах
Zochin [202.126.90.127] 2020/12/22
Hulgaich darga nar ni zeel helbereer idej uugaad baij bgaa oilgomjtoi
0 | 0 Хариулах
Зочин [27.123.214.2] 2020/12/22
Ямар журмаар ажиллах, шалгуур үзүүлэлтээ нээлттэй болгомоор байна.
2 | 0 Хариулах
1 [66.181.165.148] 2020/12/22
Dund dundaas doosh amjigaanii tuwshintei irgeded 1 tugrug ch irehgui ldee tuslamj handiw zeel irlee l gedeg ezendee hurdeggui erh barigchdiin halaasand l orj bga bhda
4 | 0 Хариулах
WAVY'Ц [202.126.90.120] 2020/12/22
Гөлөгнүүд нь идээд дуусгана даа!
1 | 0 Хариулах
Иргэн [192.82.67.153] 2020/12/22
Зээл, буцалтгүй тусламжийн зарцуулалтыг ил болгоё!!!!!!!!!!!!!!!!!!!!!
4 | 0 Хариулах
munkhdalai [43.228.131.159] 2020/12/22
ene tuslamjiig avch JDY bolon jijiglen hudaldaa erhlegchded jigd taraah yumsan manaih ch gesen avmaar bna hna handah ve
0 | 0 Хариулах
Зочин [202.131.243.190] 2020/12/22
Корона вирусын эсрэг эдийн засгийн эргэлтийг сэргээх, зээл болон тусламж хэлбэрээр Монгол улсад гадаад орнууд болон олон улсын байгууллагууд 1 тэрбум 500 сая ам.доллар өгсөн. Энэ мөнгө хаана байна сургийг нь гаргаад өгөөч ikon oo
2 | 0 Хариулах
Zochin [202.126.89.178] 2020/12/22
Hulgai bolj magadgui naadah deer chin.
2 | 0 Хариулах