Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/22-НД НИЙТЛЭГДСЭН

"Жи Эс Би Капитал ББСБ" MicroFinanza Rating S.R.L. агентлагаас "BBB" үнэлгээ авлаа

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 12 сарын 22
Сурталчилгаа
Зураг зураг

“Жи Эс Би Капитал ББСБ” ХХК нь санхүүгийн зах зээлийн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үнэлгээ гаргагч Италийн MicroFinanza Rating S.R.L. агентлагаас Монгол улсдаа хамгийн өндөр “BBB” үнэлгээг авлаа.

BBB үнэлгээ нь хөрөнгө оруулахад эрсдэл багатай зээлжих зэрэглэл бөгөөд үйл ажиллагааны төлөвийг "тогтвортой" гэж үздэг. Энэ нь бидэнд итгэх харилцагчдын итгэлцлийг баталгаажуулсан үнэлгээ боллоо.

Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн MicroFinanza Rating S.R.L. байгууллага нь санхүүгийн байгууллагуудын зээлжих зэрэглэл, эрсдэлийг үнэлж олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үнэлгээ олгогч агентлаг ба Ази, Европ болон Өмнөд Америкийн улсуудын 2400-аад санхүүгийн байгууллагуудад үнэлгээ тогтоожээ.

Дэлхийн бичил санхүүгийн хөрөнгө оруулагч нарт хүлээн зөвшөөрөгдсөн Италийн MicroFinanza rating S. R. L. нь санхүүгийн, нийгмийн хариуцлагын гэх мэт 7 төрлийн үйлчилгээ бүхий стандарт рейтингийн үйлчилгээ үзүүлдэг. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэр бүхий байгууллагаас үнэлгээ авсандаа хамт олныхоо болон харилцагч түншүүдийнхээ өмнөөс таатай байна.

Энэ талаар “Жи Эс Би Капитал ББСБ” ХХК-н Гүйцэтгэх захирал Ч.Чинбат дараах тайлбарыг хийлээ:

"Жи Эс Би Капитал ББСБ" нь үүсгэн байгуулагдаад 10 жилийн турш идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Жи Эс Би Капитал нь үүсгэн байгуулагдсан цагаасаа Монголын ТОП-5 ББСБ-ын жагсаалтад орсоор ирсэн бөгөөд  зээлийн үйл ажиллагаа, факторинг, валютын арилжаа, хөрөнгө оруулалт болон санхүүгийн зөвлөгөө өгөхитгэлцлийн үйлчилгээ, цахим мөнгөн гуйвуулга, баталгаа, батлан даалт зэрэг үйлчилгээг харилцагчдадаа мэргэжлийн түвшинд хүргэж ирсэн билээ.

Монголын банк бус санхүүгийн байгууллагын зах зээл дээрх томоохон оролцогчдын хувьд бид үүсгэн байгуулагдсан цагаасаа технологи, инновацид суурилсан тэргүүлэх хөгжилд анхаарч салбарынхаа шилдэг болох алсын хараатай ажилладаг юм. Бид харилцагч, хөрөнгө оруулагчид хамтран ажиллагч байгууллагуудынхаа итгэлийг хүлээсэн санхүүгийн тэргүүлэх байгууллага гэдгийг энэхүү Олон улсын үнэлгээ батлан харууллаа. Энэхүү үнэлгээг гардан авах боломжийг олгосон харилцагч, хөрөнгө, оруулагч, хамтран ажиллагч нартаа талархал илэрхийлье.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.