Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/08-НД НИЙТЛЭГДСЭН

30 ӨДӨР 30 СЕКС кинонд гарах амьдралд хэрэгтэй эшлэлүүд

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 12 сарын 8
Сурталчилгаа
Зураг зураг

VOO original, A-Artist pictures-ийн хамтарсан бүтээл “30 өдөр 30 секс” олон ангит эротик драм 11/20-нд гарч эхэлснээс хойш хэдийнээ 3 анги үзэгчдийн хүртээл болжээ. Та бүхэндээ гэр бүлийн харилцаа, хосуудын харилцааны тухай өгүүлэх энэхүү кинонд гарсан болон найруулагч Т.Алтантуяагийн ярьсан амьдралд хэрэгтэй эшлэлүүдийг түүвэрлэн хүргэж байна.

Кино үзэх заавар: https://www.facebook.com/30days30xxx/posts/137735311475679

“Одоо цагт ХАЙРЫН ШИНЭ ДАЙСАН юу болохыг мэдэх үү? ЭРХ ЧӨЛӨӨ
Эрх чөлөөгөө алдатлаа дурлах жинхэнэ ХАЙРАА ОЛООГҮЙ л явна даа.” Оргил

“Хайр гэдэг чинь 6 сарын настай л эд дээ.” Дөлөө

“Насан туршдаа хайргүй хүнтэйгээ амьдарвал гунигтай л юм. Эмэгтэй хүн хайргүй хүнтэйгээ дасаж дурлаад амьдраад болдог бол эрэгтэй хүн байгалиасаа хайргүй хүнтэйгээ удаан амьдарч чаддаггүй юм. Тийм болохоор нэг бол салалт, нэг бол нууц харилцаа л үүснэ.” Оргил

 

ХАЙР ЯГ Л ХАВАР ШИГ ЗҮРХИЙГ МИНЬ ДУЛААЦУУЛЖ

ХАЛУУН ИЛЧЭЭРЭЭ ТӨӨНӨДӨГ ..

ХАЙР БАС ӨВӨЛ ШИГ ХАЙРНА, ЖИНДҮҮЛЭН ГАНЦААРДУУЛЖ, ӨРӨВДӨХ СЭТГЭЛГҮЙ ОРХИН ОДДОГ.....

Өнөөдөр Монголд  маш олон гэр бүлүүд  салж байна. Тэд шүүхийн өмнө элдэв шалтгаан тоочдог ч СЕКСИЙН ХАРИЛЦААНДАА СЭТГЭЛ ХАНГАЛУУН БУС байдаг нь харилцаандаа цэг тавих үндэс болсоор байна.

Аз жаргалтай гэр бүлийн нууц бол бүхий л харилцаандаа сэтгэл ханамжтай байх явдал юм.

ГЭРЛЭЛТ БОЛ МЭДРЭМЖ. Гэрлэлт бол хариуцлага бас хамгаалалт.

Хүмүүс хайрын нандин харилцаагаа аварч үлдэхийн төлөө огтхон ч хичээдэггүй. Жинхэнэ хайрын үнэн бодит шалгуур нь зөвхөн ЦАГ ХУГАЦАА юм.

Амьдрал дээр хүмүүс бүгд багтай амьдардаг. Ганцхан үед хүн хяналтаа бүрэн алддаг ба энэ нь сексийн харилцаа юм. Секс хийж байхдаа л хүн жинхэнэ өөрөөрөө байдаг. СЕКС БОЛ УРЛАГ.

Залуу насныхаа хайрыг жинхэнэ чин үнэнч хайр гэж итгэх хүсэл хүчтэй байх нь олон тул энэ хайр аяндаа өөрчлөгдөж, хүмүүсийн харилцаа амьдралын өөр мэдлэг болон өөр чанар шаардаж эхлэхэд бид урьдын ХАЙР СЭТГЭЛДЭЭ УРАМ ХУГАРЧ жаргалгүй болж эхэлдэг.

Хэрвээ эхнэр нөхөр хоёр энэ тал дээр эхнээсээ нэг нэгнээ гүйцэд танин мэдэхийг хүсээгүй бол, сексийн ХҮСЭЛ ТАЧААЛ ЧУХАЛ болж ирэх үед, хосуудын харилцаа өөрчлөгдөж эхэлдэг.

 

Сексийн харилцаанд хэт зөрүүтэй хоёр хүн зохицон ойлголцож чадахгүйгээр уйтгарт хоногуудыг өнгөрөөсөөр нэг л мэдэхэд ГЭР БҮЛЭЭСЭЭ ГАДУУР сексийн харилцааг чөлөөтэйгээр эрж хайхад хүргэдэг.

Бид өөрсдийн төрөлх мөн чанарын тодотгол болох сексийн төрмөл араншин шинж чанараа хойш тавьж мөнгө, ажил карьер, нэр төр, амжилт гэх мэтэд анхаарлаа төвлөрүүлэхийг хичээдэг. Ингэж олны дунд аз жаргалтай гэр бүл болж харагдах гэж жүжиглэж амьдарсаар нэг л өдөр үнэнтэй нүүр тулахад өөртөө итгэх итгэлгүй, аз жаргалын мэдрэмж нь багассан, бүтээлч чанар хумигдаж БАЙГАЛИЙН МӨН ЧАНАР НЬ СУЛАРСАН хүмүүс олширч байна.

СЕКСИЙН ХАРИЛЦАА НЬ ТОХИРЧ, ХАЙР ДУРЛАЛ НЬ МӨН ЧАНАРЫН ЖИНХЭНЭ ХЭЛБЭРТ ШИЛЖСЭН ХОЙНО Л ХОСУУД БИЕ БИЕНДЭЭ ҮНЭНЧ БӨГӨӨД НАНДИН ХАРИЛЦААНД ШИЛЖИНЭ.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.