Нийслэлийн цэцэрлэгийн I шатны цахим бүртгэл өнөөдөр 09:00 цагт эхэллээ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг өнөөдрийн 09:00 цагаас эхлэн E-Mongolia платформоор авна.
I шатны цахим хүсэлт хүлээн авах хугацаа наймдугаар сарын 23-ны 23:59 цаг хүртэл үргэлжлэх юм. Иймд эцэг эх, асран хамгаалагч та бүхэн бүртгэлийн хугацааг анхаарч, шаардлагатай мэдээллээ бэлтгэлийг Нийслэлийн Боловсролын Газраас санууллаа.
Тухайлбал өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх шаардлагатай. Хэрэв таны хүүхэд өнгөрсөн жил цэцэрлэгт хамрагдсан бол тухайн цэцэрлэгтээ "Үргэлжлүүлэн явах" сонголтыг хийх ёстой юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
