Нийслэлийн автомашинуудыг ТЭГШ, СОНДГОЙгоор зорчуулах хязгаарлалт энэ долоо хоногийн Бямба гарагаас эхлэн үйлчилнэ

Г.Мөрөн, iKon.mn
1 цаг 29 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Наймдугаар сарын 15-н буюу энэ долоо хоногийн Бямба гарагаас эхлэн Улаанбаатар хотод тээврийн хэрэгслүүд улсын дугаарын тэгш, сондгой орноор хязгаарлагдан замын хөдөлгөөнд оролцоно.

Дугаарын хязгаарлалт есдүгээр сарын 12-ныг дуустал үргэлжлэх бөгөөд ингэхдээ бүсчлэл хамаарахгүйгээр 07:00-21:00 цагт мөрдөгдөх юм.

Наймдугаар сарын 15, 17, 19, 21, 23, 25, 27, 29, 31
Есдүгээр сарын 3, 5, 7, 9, 11-ний өдөр:
Улсын дугаарын сүүлийн орон СОНДГОЙ тоогоор /1, 3, 5, 7, 9/ төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно.
Наймдугаар сарын 16, 18, 20, 22, 24, 26, 28, 30
Есдүгээр сарын 2, 4, 6, 8, 10, 12-ны өдөр:
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн орон ТЭГШ тоогоор /0, 2, 4, 6, 8/ төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно.

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцох зохицуулалт дараах тээврийн хэрэгслүүдэд хамаарахгүй.

Үүнд:

  • Цахилгаан тэжээлийн буюу ногоон дугаартай тээврийн хэрэгсэл,
  • Зөвшөөрөл, тоноглол бүхий хүнсний бүтээгдэхүүний түгээлт, татан авалтын тээврийн хэрэгсэл,
  • Оршуулгын үйл ажиллагаанд ашиглагдаж буй,
  • Авто зам, хот тохижилт, шугам сүлжээний засвар үйлчилгээ үзүүлдэг,
  • Дипломат байгууллага, гадаадын зочин төлөөлөгчдөд үйлчлэх,
  • Нийтийн тээврийн
  • Стандартын шаардлага хангасан такси үйлчилгээ,
  • Сургууль, цэцэрлэг, байгууллагын ажилчдын тээвэр,
  • Таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэлд хамаарахгүй.