Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/24-НД НИЙТЛЭГДСЭН

Ам зайлагч шингэн нь КОВИД-19 вирусийг устгадаг болохыг тогтоожээ

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 11 сарын 24
Сурталчилгаа

Их Британы Карьдифийн Их сургуулийн эрдэмтэд Ковид 19 вирусын халдварыг 30 секундэд амаа зайлаад устгаж байгааг лабораторийн туршилтаар нотолжээ.

 

Доктор Ник Клэйдон “Карьдифийн Их сургуулийн судалгааны ажил нь ам зайлагч хэрэглэснээр аман дахь бактери, вирусыг устгаж байгаа үр дүнг харуулсан. Тэгэхээр Ам зайлагч нь бидний амьдралын өдөр тутмын хэрэглээний салшгүй хэсэг болно гэж бодож байна” гэжээ.

 

Лабораторийн судалгаагаар Cetypyridinium Chloride (Цетилпиридини хлоридод) агуулсан ам зайлагч нь вирусыг устгасан байна.

 

Судалгааг удирдан явуулсан Доктор Ричард Статон “Лабораторийн туршилтанд хийгдсэн энэхүү судалгаагаар амны хөндийн бактери болон SARS (coronavirus – тай ижил төрлийн вирусын гаралтай өвчин) хэмээх өвчний вирусыг устгасан. Гэхдээ энэ лабораторийн туршилтаар хийгдсэн үр дүн тул та бүхнийг гараа сайн угааж, 1,5м зайг баримтлах зөвлөгөөг дагахыг хүсэж байна” хэмээн дурджээ. . 

Профессор Дэвид Томас “мөн өөр лабораторын тусламжтайгаар амны хөндийн ариун цэврийг сахих нь коронавирусийн халдварын тархалтыг сааруулах ач холбогдолтой” гэдгийг онцлон хэлсэн байна.

Тэгвэл ам зайлагчийг бид яаж хэрэглэх вэ?

Эхлээд амандаа байгаа шүлсээ хаяна. Дараа нь тагны талаар (15мл) ам зайлагчаа хийгээд 30 секундын турш сайтар зайлна. Өдөрт 2-3 удаа хэрэглэнэ.

 

Таныг өдөр тутамдаа тогтмол ам зайлагч хэрэглэж, амны хөндийгөө ямар нэгэн бохирдол болон бүх төрлийн бактериас хамгаалахын хажуугаар Ковид-19 вирусаас ч бас сэргийлэхийг уриалж байна.

Эх сурвалж: BBC

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.