ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/23-НД НИЙТЛЭГДСЭН

ББСБ-аас зээл авсан иргэдийн анхааралд

ikon.mn
2020 оны 11 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Дэлхий дахинд тархаад буй коронавируст (Covid-19) цар тахлын улмаас Монгол Улс даяар гамшгаас хамгаалах бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хорио цээрийн дэглэмийг 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс тогтоосон. Энэхүү давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллийн улмаас банк, санхүүгийн байгууллагын зээлдэгч аж ахуйн нэгж байгууллагуудын бизнесийн хэвийн үйл ажиллагаа, ард иргэдийн орлого тасалдаж, үндсэн зээл, хүүгийн төлбөрийн эргэн төлөлт саатах нөхцөл байдал үүсээд байна. 

УИХ-аас баталсан Короновируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль болон Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны 183 тоот “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” тогтоолд банк бус санхүүгийн байгууллага /ББСБ/, хадгаламж, зээлийн хоршоо /ХЗХ/-ноос иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулах хүсэлтийг шийдвэрлэхээр тусгагдсан. Ингэхдээ нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги ногдуулж, хүүг нэгтгэж тооцох зэргээр зээлдэгчид нэмэлт дарамт үүсгэхгүй байх, төлбөрийн чадварт нь нийцүүлж гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах, хугацааг сунгах зохицуулалтын арга хэмжээг 2021 оны долдугаар сарын 1-ний өдөр хүртэл хугацаанд үргэлжлүүлэх чиглэлийг өгсөн билээ.

Санхүүгийн зохицуулах хорооноос зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй ББСБ-д Короновируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль болон Засгийн газрын дээрх шийдвэрийг хэрэгжүүлэхдээ иргэд, аж ахуйн нэгжийн хүсэлтийг цахимаар болон холбоо харилцааны бусад хэлбэрээр хүлээн авч, шийдвэрлэхийг үүрэг болгосон. Иймд зээлдэгч Та бүхэн харилцагч ББСБ-д эргэн төлөлтөд хүндрэл үүссэн талаарх холбогдох баримтын хамт зээлийн гэрээний хугацааг сунгах, нөхцөл өөрчлөх хүсэлтээ цахимаар гаргаж шийдвэрлүүлэх боломжтой. 

Санхүүгийн зохицуулах хороо хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчийг хамгаалах чиг үүргийн хүрээнд дээрх хууль болон Засгийн газар, Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан шийдвэрийг хэрэгжүүлээгүй банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаанд иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдлын дагуу хяналт тавьж ажиллаж байна. Иймд иргэд Та бүхэн энэ талаарх өргөдөл, гомдол, хүсэлтээ Санхүүгийн зохицуулах хорооны http://www.frc.mn/i/Feedback цахим хаягаар эсвэл 51-262608 тоот утсаар хандан гаргах боломжтой.

 

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
21
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
БУРУУ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
24 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
k [202.55.188.97] 2020/11/26
bank bus bol zeeliin huugeeree l orlogoo j ajilchdiinha tsaling tawidag shdee. Hen ch zeel awaadah gej guigaagu bizde
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.204] 2020/11/24
Bid mungu zeelku bol ted odoo hen be ain amitan boldiin bgaaz de davar bisdanuudaa alii shoo med uu
0 | 3 Хариулах
k [202.55.188.97] 2020/11/26
banks busuudiig orowdood zeel awtsan ym shig ym yrihiimaa hha
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.204] 2020/11/24
Mungu hvvlegchidiig bvgdiig ni barij horooj al shataa buud tsaazal guitsee
0 | 1 Хариулах
Зочин [66.181.186.69] 2020/11/24
dorivtoi arga hemje avache ali aliniig zogsooh heregtei muu shuluuachid
0 | 0 Хариулах
Зочин [66.181.186.69] 2020/11/24
Uhseniih ard harj uzeh ulam l shulj bna dahial zuw zugeer bj bgal dor hayj 1.500 bbcbiin karmand orno ene mungu undsen mungunuus hasagdahguie ingej tulmuurguie bna
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.110] 2020/11/24
Хүүтэй нь хамт царцаахгүй бол ямар ч дэмжлэг биш харин ч бүр шулаа болж байна. Наад банк, ббсб-д чинь хүүгээ авдгаараа авна дахиад гэрээ байгуулна нэрийн дор үлдэгдэлд нь дахиж хүү тооцож аваад байна энийгээ зохицуулаачээ
3 | 0 Хариулах
Зочин [103.26.194.80] 2020/11/23
Ббсб-ууд банк зээл өгөхгүй хүмүүст өгдөг байх. Гэхдээ зээл авчихаач гэж хүний хойноос гүйж олгодоггүй. Хүү чинь тэдний орлого. Наймаа арилжаа, ажил үйлчилгээ хийхдээ зардлаараа борлуулдаг газар байдаггүй.
1 | 0 Хариулах
иргэн [64.119.20.247] 2020/11/23
Хойшлуулаад хүү нь жишээлбэл яах юм. Ямар ч тодорхой зүйлгүй бүрхэг л юм яриад байх юм. Сэтгүүлчид асуугаач
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.21] 2020/11/23
Тэтгэврийн зээл тэглэснээс хойш зээл авчихаад төлөхгүй байж болно гэсэн санаа хүмүүст бүр шингэжээ.
3 | 0 Хариулах
Чингис [66.181.176.27] 2020/11/23
3. Хөл хориог 2020 оны 12 сарын 1 гэхэд аажмаар цуцалж, хувийн халдвар хамгааллын дэглэмийг өндөр түвшинд сахиж бизнес эрхлэгчдэд таатай бизнес эрхлэх бололцоог нь төр олгох. Бизнес эрхлэгчдэд ноогдуулсан бүх төрлийн татвар, өр авлагыг цуцлах. Бизнес бүрэн зогссон тул банкны зээлийг бүрэн зогсоох хэрэгтэй. Санхүүжилтийг гадаадын зээл болон МАНАН-гийнхны сүүлийн 30 жилд улсаас хулгайлсан 30 тэрбум долларыг давхар улсын орлого болгож шийдэх бүрэн боломжтой. Энийг 2020 оны 12 сарын 31 гэхэд хийж чадахгүй бол Хүрэлсүх, Занданшатар, Баттулга 3 сайн дураараа огцор!
1 | 1 Хариулах
Чингис [66.181.176.27] 2020/11/23
Халдварыг дотооддоо бүрэн алдсан УИХ, Засгийн Газар, Ерөнхийлөгч 3 бүрэн хариуцлага хүлээх ёстой. Засгийн Газрын зүгээс нэн даруй хийх ёстой ажил. Үүнд: 1. Эдийн засаг, бизнес ойрын нэг жилдээ сэргэхгүй тул бүх иргэн, хувийн хэвшлийн хэрэглээний зээл болон бизнесийн зээлийг бүгдийг 2020 оны 1 сараас 2021 оны 12-р сарын 31 хүртэл зээл, зээлийн хүүг зогсоож царцаах. Дээрх хугацаанд ямар нэгэн зээлийн хүү огт бодохгүй байх. Нийт иргэн, хувийн хэвшилд хүүгүй үйл ажиллагааны 1-100 саяын зээлийг нэн даруй олгож зээл эргүүлж төлөх хугацаг 2030 оны 12 сарын 31 хүртэл байхаар маш уян хатан байдлаар шийдэх. 2. Түрээсийн төлбөрийг 2020 оны 1 сараас 2020 оны 12-р сар хүртэл 100 хувь чөлөөлөх, 2021 оны 1 сараас 2021 оны 12 сарын 31 хүртэл 50 хувь чөлөөлөх шийдвэрийг Засгийн газар яаралтай зарлах хэрэгтэй байна. 3. Хөл хориог 2020 оны 12 сарын 1 гэхэд аажмаар цуцалж, хувийн халдвар хамгааллын дэглэмийг өндөр түвшинд сахиж бизнес эрхлэгчдэд таатай бизнес эрхлэх бололцоог нь төр олгох. Бизнес эрхлэг
2 | 0 Хариулах
Зочин [103.212.116.157] 2020/11/23
Банкууд 8% ипотекийн зээлийг хойшлуулах гэхээр нэмэлт гэрээ хийж хүү төлөхийг шаардаж байгаа нь зөв иргэдээ дэмждэг банк ббсб-нуудадаа баярлалаа та нарын удирдлагуудын чинь нүгэл нь нүдээрээ гарж бүгд ковид-19-өөр хамаатан садан 9 үеээрээ үхэж далд ороосой
2 | 1 Хариулах
Зочин. Тодруулж өгөөч [202.131.241.34] 2020/11/23
Банк бусдаа хандахаар та хүүгээ төлнө, үндсэн зээлээ хойшлуулж болно. үндсэн зээлээ хойшлуулах өргөдөл бичиж өг гэж байгаа. Өргөдөл бичүүлж авахдаа үндсэн зээлийг тэдэн сараар хойшлуулж, хойшлуулсан үндсэн зээлд хүү тооцож график хийж өгнө үү гэж бичүүлж /бүр тэгэж бич гэж/ авч байгаа. Энэ нь иргэд өөрсдөө хойшилсон зээлэндээ хүү тооцож график байгуулж өгөөч гэсэн, тэрний дагуу тооцсон гэж дараа нь нүхээ малтах зорилгоор бичүүлж байна уу гэсэн хардлага төрүүлж байгаан. тэгхээр иргэд бидэнд хүү болон үндсэн төлөлт аль алийг нь хойшлуулж болох уу? гэсэн асуултад эрх зүйн, хууль, тогтоол шийдвэр талаас нь маш тодорхой хариулт олж, асууж, тодруулж өгөөч. PLS. хэрэв болох бол дээрх байдлаар нэгэнт өгсөн өргөдөлийн араас дахин өргөдөл өгч болох уу?
4 | 0 Хариулах
Зочин [202.126.89.148] 2020/11/23
Бүх банк болон ББСБ-нүүд хүүгээ төл, зээлээ хойшлуулж болно гэсэн чиглэл өгч бн, гэтэл авсан зээлийн төлөлтийн бараг 90% нь хүүгийн төлөлт байна, тэхээр чөлөөлж байгаа нэртэй л болохоос нэмэргүй л болоод бн
3 | 0 Хариулах
Zochin [202.126.89.246] 2020/11/23
Zeelee tel
0 | 0 Хариулах
Иргэн [66.181.182.30] 2020/11/23
Нэткапитал ББСБ-тай холбогдож асуусан тэгсэн зөвхөн үндсэн төлбрийг хойшлуулж болно хүүгээ хойшлуулахгүй гэсэн мөн эдний веб дээрх зээлийн төлөлт хойлуулах хэсэгт бас "ҮНДСЭН ЗЭЭЛИЙН ТӨЛӨЛТ ХОЙШЛУУЛАХ ХҮСЭЛТ" гэсэн байна хүү нь яах ёстой вэ
1 | 2 Хариулах
Иргэн өөрөө [66.181.182.30] 2020/11/23
Би сая САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО-той утас холбогдон дээрх хүүгийн төлбөрийг асуулаа тэгдэл, ББСБ-т үүрэг өгсөн гэхдээ яаж шийдэх тэдний өөрсдийх нь сонголт тан зээл авсан газар хүүгээ төл гэж байгаа бол та төлнө шүү гэж байна. Миний бодлоор өндөр хүүтэй ББСБ-д 21 оны 7 сар хүртэл хүү төлөх нь тусалж байна гэж бодход хэцүүхэн л санагдаж байна
0 | 0 Хариулах
Зочин [66.181.190.177] 2020/11/23
Yag zuv, eniig mash todorhoi hariulj ugmuursun. Bank busuud bol zuvhun undsen tulburiig hoishluulne, gehdee ene hugatsaanii huug holbogdoh tootsoonii daguu tuluh bolno gj bnlee
0 | 0 Хариулах
asd [122.201.22.6] 2020/11/23
"эмэгдүүлсэн хүү, торгууль, алданги ногдуулж, хүүг нэгтгэж тооцох" гэдэг чинь хэрэгжихгүй байна лээ. Банкууд "зээлийнхээ сарын төлбөрийг төлөхгүй хойшлуулж болно. Гэхдээ хойшлуулсан саруудад чинь хүү бодогдсоор байна. Төлж эхлэхэд чинь хүү чинь хуримтлагдсан байх болно" гэж байна лээ.
3 | 4 Хариулах
иргэн [66.181.183.218] 2020/11/23
яг аль банкны ажилтан хэн гэдэг хүн тэгж бна...?
4 | 2 Хариулах
Зочин [66.181.161.93] 2020/11/23
Golomt bank bol tiimerhu l utgatai zuil bichsen bnle
1 | 0 Хариулах
Зочин [103.212.116.157] 2020/11/23
Бүх банкууд энэ бодлогыг барьж байгаа шүү
3 | 0 Хариулах
Мө [139.5.217.224] 2020/11/23
Хаан банк бас тиймэрхүү юм хэлсэн ард иргэд ингэжил дархлаа унагадаг новшнууд
0 | 0 Хариулах