Хязгаарлалтад ороогүй 13 төрлийн байгууллагын ажилтнууд автомашинтайгаа хөдөлгөөнд оролцох бол QR кодтой зөвшөөрөл авна
Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд хязгаарлалт тогтоогоогүй 13 төрлийн үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагын ажилтнууд хувийн автомашинаараа хөдөлгөөнд оролцох зохицуулалтыг НОК-оос хийгээд байна.
Энэ хүрээнд 13 төрлийн байгууллагаас и-мэйлээр хүсэлт аваад эхэлжээ. ААН-үүд хүсэлтээ илгээхдээ,
- Хувийн автомашинтайгаа хөдөлгөөнд оролцох зайлшгүй шаардлагатай ажилчдынхаа автомашины улсын дугаар, марк,
- Тухайн машины зорчих маршрут/жолоочийн гэрээс ажлын газар хүртэлх/
- Байгууллагын регистерийн дугаарыг илгээх шаардлагатай юм байна.
13 салбарын чиг үүрэг хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүд албаны хэрэгцээний автомашинаа бүртгүүлэх хүсэлтээ nokshtab@ulaanbaatar.mn хаягаар илгээнэ үү.
Байгууллагын хүсэлтийг үндэслэн QR кодтой зөвшөөрөл олгох бөгөөд иргэд smartcart.mn сайтад хандан автомашины улсын дугаараа оруулаад QR кодоо хэвлэж авна.
Жишээ зураг:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
