ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/05-НД НИЙТЛЭГДСЭН

Тавантолгойн цахилгаан станцын хөрөнгө оруулалтын 70%-ийг Хөгжлийн Банк босгоно

Ч.Болортуяа
2020 оны 11 сарын 5
iKon.MN

 

    Монгол Улсын эрчим хүчний эх үүсвэрийн 20 хувийг импортоор авч байна. Тэгвэл Засгийн газрын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрт эрчим хүчийг дотоодоосоо 100 хувь хангах зорилт тусгаад буй.

Монгол Улс эрчим хүчээ дотоодоосоо 100 хувийн хангахын тулд томоохон төслүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай болно.

Ялангуяа эдийн засгийг тэтгэгч уул уурхайн төслүүдийг эрчим хүчээр хангахын тулд Тавантолгой цахилгаан станц зайлшгүй шаардлагатай байгаа билээ. Мөн Багануурын цахилгаан станцын төсөл хүлээгдсээр байна.

Эдгээр төслүүд болон эрчим хүчний үнийн бодлогын талаар энэ Даваа гарагийн “Нүүдэл Шийдэл” нэвтрүүлгээр хөндлөө.

“Оюу Толгой” ХХК (ОТ) эрчим хүчний хэрэгцээгээ урд хөршөөс авч байгаа бөгөөд жил бүр дунджаар 120 сая долларыг цахилгааны төлбөрт төлж байна.

2009 онд байгуулсан ОТ-н хөрөнгө оруулалтын гэрээний 7.3-т “Хөрөнгө оруулагч нь Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхэлсэн өдрөөс хойш 4 /дөрөв/ жилийн дотор Оюу толгой төслийн эрчим хүчний нийт хэрэгцээгээ Монгол Улсын нутаг дэвсгэр дэх дор дурдсан нэг буюу түүнээс дээш эх үүсвэрээс сонгон хангана:

  • 7.3.1. Хөрөнгө оруулагчийн санхүүжүүлсэн, эсхүл барьсан, нүүрсээр ажиллах цахилгаан станц;
     
  • 7.3.2. Гуравдагч этгээдийн санхүүжүүлсэн, эсхүл барьсан, нүүрсээр ажиллах цахилгаан станц;
     
  • 7.3.3. Монгол Улсын цахилгаан эрчим хүчний сүлжээ” гэж зааж өгсөн байдаг.

Монгол Улсын Засгийн газар, Рио Тинто нар цахилгаан станцын асуудалд шийдэл эрэлхийлсээр эцэстээ Монголын Засгийн газар энэ оны дөрөвдүгээр сард Тавантолгойн цахилгаан станцын хөрөнгө оруулалтыг хариуцах шийдвэр гаргасан билээ.

Рио Тинтогийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирал Даниэл Ворралд 2020 оны аравдугаар сарын 28-нд “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа ОТ төслийн хамгийн том асуудлын нэг нь цахилгаан станцын асуудал байгааг дурдсан юм.

ОТ 2019 онд БНХАУ-аас импортоор 326.6 тэрбум төгрөгөөр буюу 1 тэрбум 319.5 сая квт/цаг цахилгаан худалдан авсан. Худалдаж авсан цахилгааны дундаж үнэ нэмэгдсэн өртгийн албан татвартай дүнгээр квт/цаг нь 272.3 төгрөг байна. Харин төвийн бүсийн нэгдсэн сүлжээ ОХУ-ын импортоор дунджаар квт/цагийг нь 9-9.5 ам.центээр худалдаж авч байна. 

“Нүүдэл Шийдэл” нэвтрүүлгийн үеэр Эрчим хүчний сайдын зөвлөх П.Товуудоржоос “Тавантолгойн цахилгаан станцыг барих 700 сая долларын 30 хувийг Эрдэнэс Тавантолгой гаргана гэсэн мэдээлэл гарсан. 2021 оны долдугаар сараас өмнө үлдсэн 70 хувийн санхүүжилтийг босгох боломжтой юу?” гэж асуухад  П.ТовуудоржСтанцыг барих дундаж хугацаа бол 48 сар. Дөрвөн жилийн хугацаанд барьдаг. 2021 оны долдугаар сард барилгын ажил эхлэхэд 2025 онд энэ станц ашиглалтад орсон байх учиртай. Тэгэхээр өнөөдрийн хувьд 30 хувийг Эрдэнэс Тавантолгой зээл биш хөрөнгө оруулалт хэлбэрээр хувьцааг эзэмшихээр оруулж байгаа. Энэ бол маш том дэмжлэг. Гадны банк санхүүгийн байгууллагаас тодорхой хэмжээний мөнгө босгоход багадаа 15-20 хувийг дотоодоос өөрсдөөсөө санхүүжилт гаргахыг шаарддаг. Тэгэхээр Сангийн яам 400-500 сая долларыг босгоход асуудал биш гэж бид үзэж байгаа. Тийм учраас 70 хувийг Хөгжлийн банкаараа дамжуулаад санхүүжилт татах боломжтой” гэсэн юм.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
5
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАХА
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
18 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [192.82.74.56] 2020/12/1
Р.АМАРЖАРГАЛ ГЭДЭГ НӨХӨР ҮНЭХЭЭР ЮУ Ч МЭДДЭГГҮЙ ЭТГЭЭД ГЭДЭГ НЬ НҮҮДЭЛ, ШИЙДЭЛ НЭВТРҮҮЛГЭЭС МАШ ТОД ХАРАГДАЖ БАЙНА ЛЭЭ.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.93.172] 2020/11/6
Хийхгүй хэрнээ хэрүүл өдөж ажил зогсоодог нөхдүүд битгий чөдөр болоод бай. Хий гэж ард олон сонгоод байхад хийгээгүй байж бид нар тэгэх байсан юм гэж ярихаасаа ичиж амьдар даа.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.135] 2020/11/5
Шууд гэрээлэх юм уу хаалттай гэрээ нэрийдлээр том төслүүдийг хулгайлах явдал сүүлийн үед ихэслээ. Саяхан ҮАБЗ-өөс 3- р станцын шинэчлэлийг тендергүй Оросуудад хэт өндөр үнээр өгөхөөр сураг дуулдлаа. Гишүүд дуугараарайж
1 | 1 Хариулах
Зочин [202.126.89.135] 2020/11/5
ТТ -н станцыг ч шууд гэрээлэх сураг гараад байна шүү. Ингэхлээр л авилга байгаад бнда
0 | 0 Хариулах
Зочин [66.181.183.233] 2020/11/5
Нөгөө Нацагнямын бүтээл монголчуудыг зуун зуун мянга мянган жил тэжээнэ алаад өгнө дэлхийд байхгүй юм хийчлээ гээд одон медал, 100 сая төгрөгөөр шагнаад байсан яасан бэ? Тэр бүтээл бөөн мөнгө хэмнээд үзүүлээд өгнө гээд байсан яасан бэ? Ice top Хамтлагын АМ АСУУЯ гдг дууг зориулчий
0 | 0 Хариулах
Зочин [202.180.220.77] 2020/11/5
Энхсайхан уг нь цахилгаан станц барина гэж хөөцөлдөж байсан, шоронд хийчихсэн. МАН өмнөх ажлуудыг бүгдийг нь нурааж байж шинээр хийх гэж оролдож байх шиг байна. Хайран цаг хугацаа, мөнгө хөрөнгө. Монгол улс хэдэн тэрбум төгрөг, доллар алдсан хэн ч мэдэхгүй.
1 | 1 Хариулах
Зочин [192.119.164.196] 2020/11/5
усгүй газар хүн малтай ус булаацаалдаж яахнавдээ Байдан өвөө нүүрсний станцийг чинь дэмжихгүй дээ үлгэр боловоо хөөрхий
2 | 2 Хариулах
Зочин [122.201.24.192] 2020/11/5
sahal erdenebileg avgainhaa nerdeer baisan ub city bankiigbnegtgeed baisan ingeh geed baisan har [хориотой үг] baijil de
1 | 1 Хариулах
Зочин [202.70.33.171] 2020/11/5
Хаха манайхны юм ургуулж бодох авъяас гэж нээрээ. Хөгжлийн банк гэж өөр хөгшөөн.
3 | 1 Хариулах
Зочин [107.77.173.6] 2020/11/5
Манайхан ч дээ дээд зэргийн найдваргүй гарууд шүү дээ.....
0 | 0 Хариулах
МАХН [27.123.214.2] 2020/11/5
Huvin company hurunguu gargaad ersdlee uureed hiih gej baihad uls oroltsdog ni avil;ga heel hauuli gej haragdaj baina
0 | 1 Хариулах
Зочин [150.129.140.73] 2020/11/5
Нүүрсэн цахилгаан станцад хятадаас өөр хөрөнгө оруулагч байхгүйшдээ эсвэл хятадтай тохирчоол явнуу
0 | 0 Хариулах
Зочин [150.129.140.73] 2020/11/5
Нар салхиар шийдээчээээ
0 | 3 Хариулах
Irgen [202.126.90.12] 2020/11/5
Би баталгаатай хэлье. Хөгжлийн банкинд өнөөдрийн байдлаар гаднаас мөнгө босгох хэмжээний банкир нэг ч байхгүй. Байсан ганц нэгийгээ халахыг нь халаад ялалахыг нь ялалаад явуулсан. Яг ажил хийе гэж байвал халсан хүмүүсээ буюу банкируудаа ав. Махан толгойтууд аа. Наранцогтоо...
3 | 0 Хариулах
АРДЫН ХҮҮ [27.123.214.2] 2020/11/5
САЛХИН ПАРКААР ХУВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ХИЙЕ ГЭЖ БАЙХАД ХИЙЛГЭЧЭЭЧЭЭ
0 | 6 Хариулах
Зочин [202.126.89.51] 2020/11/5
Эм си эс групп тэй байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээгээ биелүүлээчээ
1 | 2 Хариулах
Зочин [66.181.188.212] 2020/11/5
Ene grufftei xamtarch xiwel zvgeerdee
0 | 1 Хариулах
zochin [202.21.111.10] 2020/11/5
Усны асуудлаа шийдсэн юм уу
2 | 0 Хариулах