Уншиж байна ...

Өлзий йогурт өөрчлөгдлөө: Шинэчлэгдсэн савлагаа, шинэлэг амт

СУРТАЛЧИЛГАА
1 цаг 1 минутын өмнө
Сурталчилгаа
зураг
 

Бүх бараа бүтээгдэхүүн үйлдвэрээс гарч, дэлгүүрийн лангуугаар дамжин бидний хэрэглээнд ирээд, эцэстээ хог хаягдал болдог. Тиймдээ ч өнөөдөр дэлхий даяар худалдан авагчид зөвхөн амт чанартай, эрүүл бүтээгдэхүүн сонгохоос гадна түүний сав, баглаа боодол нь үйлдвэрлэлийн шат болон дахин боловсруулагдах үедээ байгаль орчинд ямар ул мөр үлдээдгийг анхааран үзэх болжээ.

Ийм өөрчлөлтийн үед Монголын сүү, сүүн бүтээгдэхүүний зах зээлийн гол тоглогчдын нэг Өлзий йогурт савлагаагаа бүрэн шинэчилж, хэрэглэгчдийнхээ амьдралын шинэ хэв маягт нийцсэн, байгальд ээлтэй, ухаалаг шийдэлтэй Pure-Pak цаасан савлагаанд бүрэн шилжжээ. Нэмээд тэд шинэ амтуудыг танилцуулсан нь энэ удаагийн шинэчлэлийг улам бүр онцгой болгож буй.

Байгалийн амтыг байгалийн саванд

зураг
 

Pure-Pak хэмээх энэхүү савлагааны түүхий эдийг зөвхөн FSC® болон PEFC™-ийн стандартад нийцсэн нөхөн сэргээгдэх боломжтой ойгоос авдаг гэнэ. Түүнчлэн шингэн хүнсний хувьд гадуурх цаасан давхаргаас гадна дотор талын хамгаалалтын бүрэлт маш чухал байдаг тул үүнийг ч мөн шинэчилжээ. Уг бүрхүүлд био суурьтай полиэтилен буюу чихрийн нишингэ, эрдэнэ шишийн гаралтай этанолоор бүтээгдсэн шинэ үеийн PE-ийг ашиглах болсон байна. Энэхүү материал нь сэргээгдэх эх үүсвэрээс гардаг тул үйлдвэрлэлийн шатанд түлшний хэрэглээг 20–50 хувиар бууруулдаг аж.

Шинэчлэлийн чухал хэсэг: Шинэлэг амт

Өлзий брэндийн энэ удаагийн шинэчлэл зөвхөн савлагаагаар үл тогтоно. Тэд хэрэглэгчдийнхээ эрэлт хэрэгцээ, эрүүл мэндэд ээлтэй сонголтуудыг харгалзан шинэлэг амт, шинэ бүтэц бүхий бүтээгдэхүүнүүдийг танилцуулжээ.

зураг
 

Чацаргана + Чангаанзтай йогурт: Монголчууд бид олон зуун жилийн турш чацарганыг төрөл бүрээр хэрэглэж ирсэн уламжлалтай. Харин түүнийг чангаанзтай хослуулснаар исгэлэн ба чихэрлэг амтыг тэнцвэржүүлж, амин дэмээр баялаг шинэ төрлийн йогурт бий болгожээ. Өдөр тутамдаа эрч хүчээ нөхөж, дархлаагаа дэмжихийг хүсвэл энэ амт төгс сонголт байх болно.

зураг
 

3% тослогтой, чихэргүй тараг: Өлзий брэндийн шинээр танилцуулж буй гол бүтээгдэхүүн бол зах зээл дэх хамгийн өтгөн, чихэргүй тараг. Эрүүл хооллолтыг эрхэмлэдэг, сахарын хэрэглээгээ хязгаарладаг хэрэглэгчдэд зориулсан энэхүү төрөл нь байгалийн амтыг тэр чигээр нь савласан гэдгээрээ онцлог.

Ашигтай бичил биетэнтэй LGG йогурт: Дэлхийд хамгийн өргөн судлагдсан Lactobacillus rhamnosus LGG® пробиотик бичил биетэн нь хүний гэдэсний бичил экосистемийг тэнцвэржүүлэх, дархлааг дэмжих үйлдлээрээ алдартай. Түүнчлэн ханиад, томууны үед уусан антибиотикууд нь ашигтай бактериудыг устгах хандлагатай байдаг тул энэ үедээ LGG агуулсан бүтээгдэхүүн хэрэглэх нь тэнцвэрт байдалд нэн чухал юм. Өлзий йогуртын бүх төрөлд LGG пробиотик агуулагдаж буйг энэ ташрамд онцолъё.

Өдөр тутмын хэрэгцээнд нийцсэн шийдэл

Өлзий йогуртын шинэ савлагаа нь зөвхөн материалын шинэчлэлт бус, хэрэглэгчийн өдөр тутмын амьдралд зориулсан бодит шийдлүүдийг ч агуулжээ. Тодруулбал:

  • Цүнх, халаас, хоолны уутанд ч багтах авсаархан, овор багатай хэмжээтэй
  • Онцгой нугалаастай тул йогуртыг шахаж, дуустал нь уух боломжтой
  • Хэрэглэсний дараа хавчиж нугалаад хаяхад хогийн саванд эзлэх зай тун бага
зураг
 

Мөн шинэчилсэн савлагаа нь дахин боловсруулагдаж цаас, хайрцаг, сав баглаа боодол болон дахин “амилах” боломжтой. Харин дахин боловсруулагдаагүй тохиолдолд бичил биетний ферментийн нөлөөгөөр байгальд аажмаар задарна. Дотор талын био суурьтай PE бүрхүүл нь экологийн хувьд аюулгүй технологид тулгуурлан хийгдсэн тул хэрэглэсний дараах хор нөлөө ч үлэмж багасжээ.

Бидний өдөр тутамдаа хийх жижиг үйлдлүүд эцэстээ эх дэлхийн эрүүл мэндэд нөлөөлж байдаг тул савлагаагаа шинэчилж, байгальд илүү ээлтэй болсон Өлзий йогуртыг сонгоорой.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.