Уншиж байна ...

Нийтийн тээврийн автобусанд чихэлдэж явдаг үе эхлэв

Д.Янжиндулам, ikon.mn
26 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэл хотод нийтийн тээврийн 1,176 автобус өдөр бүр иргэдэд үйлчилж байна гэж НТБГ-аас мэдээлдэг ч хүйтний эрч чангарахтай зэрэгцэн удаан хүлээлгэдэг байдал өөрчлөгдөхгүй, ирсэн ганц автобусанд чихэлдэж явдаг нь хэвээр байна.

Тухайлбал Энхтайвны өргөн чөлөөний нэгдүгээр эгнээгээр явдаг М:1 Таван шар-Офицеруудын ордон чиглэлийн автобус хамгийн их зорчигчтой бөгөөд өглөө, оройн оргил цагаар 10-20 гаруй минут хүлээлгэж байгаа нь бодит байдал юм.

Харин Нийтийн Тээврийн Бодлогын Газраас "Гурван хэлтсийн ажилтнууд, авто тээврийн улсын байцаагч нар 07:00-09:00, 18:00-20:00 цагт автобусны буудлууд дээр ажиллаж үйлчилгээний хүртээмж, хүлээгдлийн хугацаа, нөхцөл байдал ямар байгааг судалж байна.

Иргэдэд ямар бэрхшээлтэй тулгарч байгааг 70044040 дугаарын утсаар болон Нийтийн Тээврийн Бодлогын Газрын фэйсбүүк хуудсанд хандаж мэдэгдэх боломжтой" гэв.