Нийслэл хотод өнөөдрийн байдлаар 3,933 нэгж талбар чөлөөлжээ. Эдгээрээс инженерийн дэд бүтцийн хүрээнд 1,021 нэгж талбар, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлтийн хүрээнд 2,332 нэгж талбар, нийгмийн дэд бүтцийн ажлын хүрээнд 580 нэгж талбар чөлөөлсөн болохыг Нийслэлийн хэвлэлийн хэлтсээс мэдээлэв.
Харин Ханын материал орчмын орон сууцжуулах төслийн хүрээнд нийт 213 нэгж талбар өртсөнөөс 210-ыг чөлөөлж, 98 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.
Сэлбэ орчмын орон сууцжуулах төслийн хүрээнд 2,206 нэгж талбараас 2,086, Дулааны тавдугаар цахилгаан станцын төсөлд өртсөн 26 нэгж талбараас 19, Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэрийн төсөлд өртсөн 158 нэгж талбараас 105-ыг чөлөөлжээ.
Туулын хурдны зам төсөлд нийт 112 нэгж талбар өртсөнөөс өнөөдрийн байдлаар 10-ыг нь чөлөөлжээ. Уг замыг барихаар 780 тэрбум төгрөгийг ирэх оны төсөвт тусгасан байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!