Б.Одбаяр: Туулын хурдны замын тендерт Хонконгийн "ХаоЮань групп" компани шалгарсан. Бүтээн байгуулалтыг ирэх долоо хоногоос эхлүүлэхээр төлөвлөж байна

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 7 сарын 23
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Туулын хурдны зам” төслийн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд нээлттэй сонгон шалгаруулалтыг өнгөрсөн сарын 27-ны өдөр нээсэн юм. 

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас “Туулын хурдны зам”-ын ажил болох “НХААГ/20250101139” дугаартай тендерийг зарласан билээ. Энэ дагуу дөрвөн байгууллага саналаа ирүүлснээс Хонконгийн "ХаоЮань групп" ХХК шалгарлаа. Бүтээн байгуулалтын ажлыг ирэх долоо хоногт эхлүүлэхээр төлөвлөж байгааг Нийслэлийн Замын Хөгжлийн Газрын дарга Б.Одбаяр мэдээлэв.

Тэрбээр үргэлжлүүлэн "Туулын хурдны замын нээлттэй тендерт шалгарсан аж ахуйн нэгжийг зарлаж, гэрээ байгуулах эрх олгох мэдэгдлийг хүргүүлсэн.

Энэ хэвлэлийн хурлаар Туулын хурдны замын талаар мэдээлэл өгье. Хамгийн анх 2014 онд дөрвөн эгнээ, 33 км зам тавихаар төлөвлөгдсөн. Тухайн үед 6 км гүүрэн байгууламж барихаар батлагдсан юм. 

Туулын хурдны замыг нийслэлийн түгжрэлийг бууруулахад хамгийн үр ашигтай төсөл. Шинэчлэгдсэн төслөөр дөрөв бус зургаан эгнээ замтай, гүүрэн байгууламжийн уртыг ихэсгэх шаардлагатай болсон.

Хотын төвийн хэсэг буюу суурьшлын бүсэд шороон далан барих нь зохимжгүй гэж үзсэн. Нийслэлийг хоёр хуваах эрсдэлтэй учраас гүүр барих нь зөв гэж шийдсэн юм.

Одоогийн нөхцөлд Улаанбаатар хотын оргил цагийн ачаалал "F" үнэлгээтэй, дундаж хурд нь цагт 9-13 км байна. Замын ачаалал, даац нь хэтэрсэн гэдгийг судалгаагаар тогтоосон. Тодруулбал 420,000-аас дээш тээврийн хэрэгсэл зам дээр нэгэн зэрэг гарахад тэг зогсолт үүсэх эрсдэлтэй байдаг.

Сүүлийн үеийн хиймэл оюуны тусламжтайгаар Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд 510,000 тээврийн хэрэгсэл байнга оролцож байна гэсэн тоон баримт бий. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Уг төслийг хэрэгжүүлснээр 

  • Замын хөдөлгөөний ачаалал,
  • Хүрээлэн буй орчны бохирдол,
  • Түгжрэлээс үүдэлтэй алдагдсан боломжийн өртөгийг багасгах зорилготой.

Алдагдсан боломжийн өртөгийг яаж тооцдог вэ гэвэл иргэдийн нэг цагт авч буй цалингийн 50 хувь гэж үздэг. Статистикийн газраас гаргасан мэдээллээр бол Улаанбаатар хотын иргэд дунджаар ₮2.2 саяын цалинтай байна. Үүнийг цагаар тооцоход ₮13,000 болно. Тэгэхээр түгжрэлээс болоод иргэд нэг цагт ₮6,500 алддаг гэж үзэж болно.

Мөн энэ алдагдсан боломж зөвхөн цалингаар хэмжигдэхгүй. Гэр бүлдээ зарцуулах цаг хугацаа гэх мэт олон зүйл бий. 

Туулын хурдны зам нь Налайхын замаас Баруун товчоо хүртэл 32 км үргэлжлэх юм.Энэ зам нийт долоон гарцтай. Мөн уулын замтай холбогдох хоёр гүүрэн байгууламж баригдана. Нийт гүүрний урт нь 12.8 км. Гол гүүрэн байгууламж буюу зургаан эгнээтэй гүүрний урт нь 9.8 км гэж тооцсон.

Туулын хурдны замын нийт төсөв нь ₮2.5 их наяд. Үүнээс хамгийн их өртөг нь гүүр, туннель барихад ₮1.5 их наядыг зарцуулахаар төлөвлөсөн. 

Түүнчлэн авто замд ₮687 сая, шугам сүлжээнд ₮102 саяыг төсөвлөсөн.  

Туулын хурдны зам болон тойрог замыг ашиглалтад оруулснаар Улаанбаатар хотын түгжрэл 40 гаруй хувиар буурна гэж тооцоолж байна" гэв.

зураг
 
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
25
Зураг
ТЭНЭГЛЭЛ
24
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
36 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг