Жил бүрийн арваннэгдүгээр сарын 25-наас арванхоёрдугаар сарын 10-нд дэлхийн 180 гаруй улс "Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян"- ыг зохион байгуулдаг.
Энэ хүрээнд цахим орчноо хамгаалах дараах зөвлөмжүүдийг Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв (ГССҮТ)-өөс зөвлөлөө.
Нэгдсэн Үндэсний Байгууллага (НҮБ)-ын хөгжлийн хөтөлбөрийн өнгөрсөн оны судалгаагаар
Манай улсад технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийллийн дотор цахим дээрэлхэлт, гүтгэлэг, цахим орчинд мөрдөх, дарамтлах, хувь хүний мэдээллийг зөвшөөрөлгүй олон нийтэд дэлгэх, бусдын зураг бичлэгийг өөрчилж түгээх зэрэг хэлбэр түгээмэл байна.
Иймд хувийн мэдээллээ цахимд нийтлэхгүй байж, хүүхдийнхээ цахим хэрэглээнд хязгаар тогтоож, худал мэдээллийг бусдад түгээхээс зайлсхийхийг зөвлөлөө.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!