Уншиж байна ...

Уул уурхайн салбар дахь ГШХО 1%-иар нэмэгдэхэд урт хугацаанд манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 0.76%-иар өсдөг

М.Батчимэг, ikon.mn
Өчигдөр 13 цаг 59 минут
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Уул уурхайн салбарын эдийн засагт үзүүлэх нөлөөлөл" хэлэлцүүлгийн үеэр СЭЗИС-ийн Экономиксийн тэнхимийн ахлах багш М.Мөнхцэцэгийн танилцуулсан мэдээллээс хүргэж байна. 

Тэрбээр "Гадаадын шууд хөрөнгө оруулалт /ГШХО/, уул уурхайн салбар нь эдийн засгийн өсөлт бууралтын үндсэн шалтгаан болж байна. Тодруулбал ГШХО нэмэгдэх, уул уурхайн салбарын үйл ажиллагаа сайн байх нь Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг хангаж байна" гэв. 

Тухайлбал Уул уурхайн салбар дахь гадаадын шууд хөрөнгө оруулалт 1%-иар нэмэгдэхэд урт хугацаанд манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 0.76%-иар өсдөг. Үүнийг Оюу толгойн хөрөнгө оруулалтыг хасаад үнэлэх юм бол нөлөөлөл нь 0.22%-иар буурч, 0.54 орчим хувь болох аж. 

Монгол Улсад орж ирж буй ГШХО нь уул уурхай, олборлолтын салбарт төвлөрч байна. 1990 оноос хойш Монгол Улсад нийт 46.6 тэрбум ам.долларын ГШХО орсны ойролцоогоор 40.5 хувийг ОТ компанийн хөрөнгө оруулалт эзэлдэг байна. 

Уул уурхай нь салбарт орж ирж буй ГШХО-ын гуравны хоёр нь Нидерланд улсаас орж ирдэг аж. 2022 онд 3.4 тэрбум ам.долларын ГШХО орж ирсэн ба үүний 66.2 хувь Нидерландаас орж иржээ.