Уншиж байна ...

ГРАФИК: ГШХО-ыг боомилсон гэнэтийн хууль, тогтворгүй бодлогын үлдээсэн сорви одоо ч эдгээгүй байна

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 11 сарын 5
IKON.MN

“Гэнэтийн хууль” буюу тогтворгүй бодлого нь уул уурхайн салбарын хөгжлийг хязгаарлаж, гадаадын хөрөнгө оруулалтын урсгалыг сааруулж цаашлаад урт хугацааны сорви үлдээн эдгэх гэж ямар урт хугацаа зарцуулж буйг доорх графикаас харж болно.  

Гадаадын хөрөнгө оруулалтад шинэ хуулиуд маш сөрөг нөлөөллийг үзүүлж, үүнтэй холбоотойгоор дайжжээ. 2010-2012 онуудад хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо хамгийн өндөр буюу 2,979-2,303 байсан ч 2013 оноос хойш эрс буурсаар 2021 он гэхэд 891 болсон байна.

Гадаадын шууд хөрөнгө оруулалт 2011-2012 онд оргилдоо хүрч, дараагийн жилүүдэд буурсан нь тод харагдаж байна. Монгол Улс уул уурхайн салбартаа 2012 оноос хойш 2024 он хүртэл 12 жил гадаадын хөрөнгө оруулалтыг хайсаар л байна. 

ГРАФИК 1: Гэнэтийн хууль болон гадаадын шууд хөрөнгө оруулалтын өсөлт бууралтын хамаарал: 

Хууль эрхзүйн уул уурхайн салбарт үзүүлж буй сөрөг нөлөөг засахын тулд 2015 онд Ашигт малтмалын тухай хуулиар ХТЗ олгож эхэлсэн ч гадаадын хөрөнгө оруулалтын хувь хэмжээ ихсээгүй аж.  Түүнчлэн СЭЗИС-аас хийсэн судалгаагаар 2000-2009 оны хооронд 2006 онд “Гэнэтийн ашгийн татвар”, 2009 онд урт нэртэй зэрэг хуулиуд гарсан. Эндээс “Гэнэтийн ашгийн татвар” нь ихээхэн сөрөг нөлөөлөл бий болж байсан хэмээн онцолсон байна. Гэнэтийн хуулиуд аль ч үед Засгийн газраас биш УИХ-ын гишүүдээс гардаг бөгөөд тэд иргэдийн эсэргүүцэл дээр үндэслээд улс төрийн шийдвэр гаргачих нь элбэг аж.  

Монголын Уул уурхайн үндэсний ассоциацын гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа "Эдийн засгийн тулгуур болсон уул уурхайн салбар нь сүүлийн 20 гаруй жилд улс төржилтийн гол бай болсоор ирсэн. Уул уурхайн салбарын хөгжлийг улс төржилт 5-10 жилээр хойш татдаг" хэмээн мөн л уул уурхайн төсөл улс төрийн бай болсон үеэр онцлон хэлж байв. 

Эндээс тогтвортой байдал хамгийн чухал гэдгийг харж болох бөгөөд аливаа уул уурхайн төсөл нь багадаа таван жилийг геологи, хайгуулд, төслийн бүтээн байгуулалт, олборлолтод 10 жилийг зарцуулж үр ашгаа хүртэх нь үүнээс ч урт хугацаанд байдаг аж. Энэ хугацаанд хөрөнгө оруулагчид тухайн улс орноосоо тогтвортой байдлыг л хүсэх нь ойлгомжтой.  

ДЭЛГЭРЭНГҮЙ УНШИХ БОЛ ЭНД ДАРНА УУ.