Уншиж байна ...

"Өрхийн зардлын хамгийн өндөр хувийг хүнсний хэрэглээ эзэлж байгаа нь иргэдийн орлогын ихэнх нь амин зуулгад зарцуулагдаж буйг илтгэнэ"

М.Батчимэг, ikon.mn
Өчигдөр 15 цаг 19 минут
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Уул уурхайн салбарын эдийн засагт үзүүлэх нөлөөлөл" хэлэлцүүлгийн үеэр онцолсон Монгол өрхийн дундаж зардлын бүтцийн /2024 он/ талаар мэдээллийг хүргэж байна. 

Үндэсний статистикийн байгууллагын мэдээлэлд үндэслэн 2024 онд Монгол өрхийн хэрэглээний зардлын бүтэц дараах байдлаар бүрэлдэж байгаа аж. Өрхийн нийт зардлын хамгийн өндөр хувийг хүнсний хэрэглээ (49.3%) эзэлж байгаа нь иргэдийн орлогын ихэнх нь амин зуулгын үндсэн хэрэгцээнд зарцуулагдаж буйг илтгэнэ.

Үүний дараагаар:

  • Байрны төлбөр – 12.8%
  • Боловсрол – 7.9%
  • Бусад төрлийн хэрэглээ – 19% гаруй хувь тус тус эзэлж байна.

Эдгээр үзүүлэлт нь өрхийн амьжиргааны түвшин, хэрэглээний хэв маяг болон инфляцын нөлөөлөлд хийсэн шинжилгээнд чухал суурь мэдээлэл болдог бөгөөд нийгэм, эдийн засгийн бодлого боловсруулахад шууд ач холбогдолтой аж.