Тэртээ 1989 онд Монголын Ардчилсан холбоо байгуулагдаж ерөнхий зохицуулагчаар нь С.Зориг агсныг сонгож байсан.
Ардчилагчид анхны цуглаанаа Хүүхэд Залуучуудын Соёлын Төвийн үүдэнд зохион байгуулснаар Монголд ардчилсан хувьсгал эхэлсэн хэмээн үздэг.
Энэ өдөрт зориулсан олон үйл явдлууд болох нь. Тухайлбал, "Цагаан морин жил" гэрэл зургийн үзэсгэлэн Төрийн түүхийн музейд нээгдэнэ. Мөн энэ үеэр марк цуглуулагч Энхбат Монгол шуудангийн түүх үзэсгэлэнгээ сонирхуулах юм байна.
АН-ын дарга Н.Алтанхуяг твиттер хуудсандаа баярын мэнд хүргэсэн байна. Мөн Ардчилсан хувьсгалын түүх гэрэл зурагт мөнхөрснийг үзээрэй хэмээн урьжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!