2020/12/04
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.46₮
B30
УЛААНБААТАР
-17°
|
-25°
B30
УЛААНБААТАР
-18°
|
-25°
B30
УЛААНБААТАР
-20°
|
-26°
16:00
S32
-16°
17:00
S31
-19°
18:00
S31
-19°
19:00
S31
-20°
20:00
S31
-20°
21:00
S31
-21°
22:00
S31
-21°
23:00
S31
-21°
00:00
S31
-21°
01:00
S31
-21°
02:00
S31
-22°
03:00
S31
-22°

"Ладатай кино-2" хөтөлбөрийн супер бэлэг 2020 оны Lada Granta автомашины эзэн тодорлоо

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 10 сарын 13
Сурталчилгаа

Юнивишн компани энэ жил “Ладатай кино” хөтөлбөрөө хоёр дахь удаагаа хэрэгжүүлж, супер бэлэг болох 2020 оны цоо шинэ загварын Lada Granta автомашины эзнээ 10-р сарын 6-нд Юнивишнийн промо сувгаар шууд дамжуулан тодрууллаа. Мөн Yamaha брендийн мотоцикл, Gaming PC процессор, Segway Minipro скүүтэр тус бүр эзэндээ очжээ.

Ингээд сар гаруй хугацаанд амжилттай үргэлжилсэн “Ладатай кино-2” хөтөлбөрийн супер бэлгүүдийн эздийг танилцуулж, сэтгэгдлээс нь хуваалцъя.

Lada Granta автомашины эзэн О.Мандах

 

“Ладатай кино-2” хөтөлбөр бэлгийн эздээ тодруулах үеэр би яг шууд дамжуулалтын нэвтрүүлгийг нь үзээд сууж байсан юм. Жаахан үзэж байгаад санаанд оролгүй сувгаа сольчихсон л доо. Тэгтэл удалгүй над руу “Юнивишнээс ярьж байна. Та Лада машины эзэн боллоо” гээд залгахад нь би ерөөсөө итгэж өгөөгүй. Бүр гайхаад, шоконд орчихсон. Тэгсэн мөртлөө хөтлөгчийн хоолойг нь таниад байгаа юм /инээв/. Бушуухан удирдлагаа шүүрч аваад суваг дээрээ буцаагаад тавьтал хөтлөгч Б.Болд үнэхээр надтай утсаар ярьж байдаг шүү. Тэгээд манай хэд ч бөөн баяр. Тал тал тийшээ утасдаад, давхар баяр болж байгаа юм чинь.

Би эхнэр, хүү, охинтойгоо ам бүл дөрвүүлээ амьдардаг. Хүү маань айлын бага. Одоо 4-р анги. Хүүтэйгээ цуг Mortal Kombat Legends: Scorpion's Revenge хүүхэлдэйн киног үзэж байсан юм. Тэгээд л Ладагийн эзэн болчихлоо. Машинаа хараад одоо л бүрэн итгэж байна.

Мотоциклын эзэн Ж.Түвшинтулга

 

Миний хувьд Баянхонгорт байгаа эгчийгээ төлөөлж ирсэн. Манай эгч кинонд их дуртай хүн л дээ. Тэгээд л киногоо үзэж байгаад мотоциклтой болчихлоо. Хөдөө орон нутагт түргэн шуурхай унааны хэрэг их гардаг юм билээ. Тийм болохоор мотоцикл авч байгаа нь үнэхээр нүдээ олсон хэрэг гэж харж байгаа шүү. Өчигдөр эгчийн маань том хүүгийн төрсөн өдөр болсон юм. Тэгээд мотоциклоо хүүдээ бэлэглэсэн гэсэн. Одоо намайг өгч явуулахыг хүлээсэн хүмүүс л байгаа байх даа. 

Скүүтэрийн эзэн Б.Цэрэндаш

 

Өнгөрсөн долоо хоногт манай ээж над руу утасдаад Скүүтэр бэлгэнд авсан тухайгаа хэлсэн юм. Өөрөө бол Эрдэнэт амьдардаг. Цэцэрлэгийн багш хүн. Би болохоор энд оюутан. Чөлөөт бөхийн тамирчнаар сурдаг. Ээж тэндээ скүүтэр унаад явахгүй нь ойлгомжтой шүү дээ. Тэгэхээр одоо минийх л гэсэн үг дээ /инээв/. Түгжрэл ихэссэн энэ үед сайхан унаа болох байх аа.

Процессорын эзэн Б.Гансувд

 

Би нөхөр хүүхэдтэйгээ амьдардаг. Амралтын өдрүүдээр ихэвчлэн тэдэнтэйгээ хамт байж, цагийг сайхан өнгөрөөхийг хичээдэг юм. Тэгээд хэд хоногийн өмнө Юнивишнээс кино хайж байгаад, “Ладатай кино” цэсээс Зура үзсэн л дээ. Тэр явдал маань л өнөөдөр намайг ийм гоё бэлгийн эзэн болголоо. Анх манай нөхөр рүү залгаж энэ тухай хэлсэн байсан.

“Ладатай кино-2” хөтөлбөрт оролцож, супер бэлгүүдийн эзэн болсон нийт хэрэглэгчдэдээ баяр хүргэе. Юнивишн компаниас хэрэгжүүлэх дараа дараагийн хөтөлбөрүүдэд хүн бүр хамрагдах боломжтойг дуулгахад таатай байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x