Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/06-НД НИЙТЛЭГДСЭН

Гарцаар гарч байсан хоёр хүүхдийг мөргөсний улмаас таван настай охины амь нас хохирчээ

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 10 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба

Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Яармагийн эмнлэгийн хойд замд өчигдөр 16:48 цагийн орчимд явган хүний гарцаар гарч байсан хоёр хүүхдийг мөргөсөн ноцтой осол гарчээ. 

Тодруулбал, BMW X3 маркийн автомашины жолооч Б нь явган хүний гарцаар гарч байсан явган зорчигч нарыг мөргөсөн байна. Үүний улмаас 9 настай, эрэгтэй гэмтэж, 5 настай, эмэгтэй хүүхдийн амь насыг хохироосон хэрэг гарчээ.

Сэрэмжлүүлэг:

  • Жолооч та бүхэн явган хүний гарц руу ойртон ирэхдээ хурдаа хасаж, гарцаар гарч буй явган зорчигчид зам тавьж өгнө үү.
  • Эцэг, эхчүүдээ 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байхыг анхааруулж байна.

 


Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба