Кувейт Улсын Эрхэм дээд Эмир Шейх Сабах Аль-Ахмад Аль-Жабер Аль-Сабах таалал төгсжээ.
Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин 2020 оны 10 дугаар сарын 2-ны өдөр Кувейт Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд очиж Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс эмгэнэл илэрхийлэв.
Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжинг ЭСЯ-нд очиход Кувейт Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Мухаммад Аль-Мутайри угтан авав гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
4 СЭТГЭГДЭЛТЭЙ
|