Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/16-НД НИЙТЛЭГДСЭН

Мөнгөн тэмдэгтийн соёлтой хэрэглээ

A.Жаргал
2020 оны 9 сарын 16
iKon.MN
Зураг зураг
  • ТӨГРӨГИЙН СОЁЛТОЙ ХЭРЭГЛЭЭ БОЛ ХЭТЭВЧИНД ХИЙЖ ХЭВШИХ ЮМ
 
МОНГОЛ ТӨГРӨГ МОНГОЛЫН БАЯЛАГ

Гадаад орнуудад мөнгөн тэмдэгтийг 7-8 жил ашигласны дараа гүйлгээнээс татдаг бол манай улсын хувьд 3-4 жил болсон төгрөгийг устгаж шинээр хэвлэхэд хүрээд байна.

Жишээлбэл, 1, 5, 10, 20, 50, 100 төгрөгүүдийг уул овоо, лус савдагийг тахих, шинээр суварга босгоход дотор нь мөнгө хийх, шинээр байшин барихад зориулж газар ухаж хийж булах, сугалаа хонжвор, үзвэрийн билетийг дагуулж 1 ширхэг дэвсгэртийг цоолж худалдах  гэх мэтчилэнгээр алтан соёмботой, арслангийн зурагтай 1 төгрөг, бидний шүтээн болсон адуун сүргийн дүрстэй 5, 10, 20, 50, 100 төгрөгүүд маань гүйлгээнд орох биш газарт булагдаж, хээрийн салхинд гандаж овоо болгоны чулуун доор дарагдаастай байна.

Дэлхийн ямарч орны мөнгөнд арслангийн дүрсийг бүтнээр нь зурж оруулсан мөнгө байдаггүй бөгөөд дэлхийн  хамгийн хүчтэй тоо бол 1-ийн тоо байдаг. Тэгэхээр бид бүхэн нэгийг бодууштай. Мөнгөн тэмдэгтийг дундуур нь нугалах, базах, гутал, оймсын түрүүндээ хийж хадгалах явдлаас татгалзах хэрэгтэй. Мөнгийг зөв, цэвэр, удаан эдэлгээтэй хэрэглэх энгийн арга бол зориулалтын хэтэвчинд хийж л хэвших явдал юм.

Энэхүү аяны зорилго нь олон нийтийн дунд мөнгөн тэмдэгтийг зүй зохистой гамтай хэрэглэх, хэрэглээний соёлд хэвшүүлэх, бага дэвсгэрттэй зохистой харьцахад чиглэсэн сургалт, суртчилгааг эрчимжүүлэх, холбогдох хууль тогтоомж, заавар журмыг танижлахад оршино.

Монгол улсын гүйлгээнд гаргасан байгаа мөнгөн тэмдэгт нь хэрэглэгчдийн буруу хадгалалт соёлгүй хэрэглээнээс шалтгаалан муудаж, хүчингүй болох асуудал улам бүр нэмэгдсээр байна. Иймд ард иргэд та бүхнийг улс орныхоо тусгаар тогтнол, эв нэгдлийн бэлэгдэл болсон мөнгөн дэвсгэрттэйгээ зүй зохистой харьцаж, хүндлэн дээдлэхийг уриалж байна.

Хүчингүй мөнгөн дэвсгэрт
  • Дэвсгэртийн гуравны нэгээс илүү хэсэг үгүй болсон
 
  • Дэвсгэртийн гуравны хоёр хэсэгт хүрэхгүй хоёр өөр дэвсгэртийг нийлүүлэн наасан
 
  • Хоёр тэмдэгтийн тасархай наагдсан, серийн дугаар зөрсөн
 
  • Танд сонирхуулахад Дэлхийн ямарч орны мөнгөнд арслангийн дүрсийг бүтнээр нь зурж оруулсан мөнгөн тэмлэгт байдаггүй бөгөөд дэлхийн хамгийн хүчтэй тоо бол 1-ийн тоо байдаг.
  • Монгол банкнаас  уламжлалт ёсоор жил бүр зохиогддог МӨНГӨН ТЭМДЭГТИЙН СОЁЛТОЙ ХЭРЭГЛЭЭ 2020 аянд нь Ариг банкы бүх салбар нэгжүүд нэгдэж байна. Та бүхнийг бас идэвхтэй оролцохыг хүсэж байна.
 
Хуучирч муудсан мөнгөн тэмдэгтүүдээ банкинд очиж шинэ мөнгөн дэвсгэртээр солиулж хэрэглээрэй.

“ХАЛААСАНД БУС ХЭТЭВЧИНД
ОВООНД БУС ХЭРЭГЛЭЭНД"

АРИГ БАНК

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.